[13]. Аура

2.1K 310 34
                                    

Гэртээ ирснээсээ хойш л өнөөдөр болсон зүйлийн талаар бодно. Өнөөдөр Жиминийг дээрэлхсэн тэр залууг сэжигтний жагсаалтад оруулж, мөрдөх хэрэгтэй гэж бас бодно. Түүний энгэрийн тэмдэг дээрх Хван Санхёг гэх нэрийг жагсаалтын цаасан дээр бичихээр шийдлээ.

"Айшшш" Цаасан уутанд байх толбо болсон хувцсаа харах уурандаа хөмсгөө зангидна.

"Энэ толбууд арилна гэж найдъя" хэмээн бувтнаад өөрөө цэвэрлэхээр угаалгын өрөөг зорилоо. Бас би надад зээлдүүлсэн хувцсыг ч бас угаагаад, маргааш хичээлийн дараа өгөх ёстой.

Цагийг өнгөрөөхийн тулд орой хоолоо идэж, бие даалтаа хийчихээд унтав. Миний амьдралын уйтгартай явдлууд ахин давтагдана. Өглөө орноосоо босож, өглөөний цайгаа уучихаад ахтайгаа хамт коллежруугаа явна. Коллежид ирчихээд шүүгээнээсээ хэдэн ном авах гэж байхад урд нэгэн цаасан уут үзэгдэв.

"Жимин?" Тэрээр ичсэн бололтой шал ширтэж, хацар нь үл ялиг улайсан байх аж.

"Чамд таалагдана гэж найдъя" гэчихээд маш хурдан гүйгээд явчихлаа.

"Юу гэсэн үг вэ?" Амандаа бувтнан, өнөөх цаасан ууттай зүйлийг авч харвал хувцас байх нь тэр. Уутнаас өнөөх хувцсыг авч харвал хар бас цагаан урт ханцуйтай цамц байх бөгөөд, доор нь жижигхэн пандатай халаас байх аж.

"Хөөрхөн юм" Инээмсэглэн, уутан дотор байх нэгэн цаасыг аван уншлаа.

-Өчигдөр цамцыг чинь бохирдуулсанд уучлаарай. Чамд таалагдах, бас таарах байх гэж найдъя- Пжм.

Би амаа задартал инээсээр өнөөх цамцыг урдаа барьж үзэн "Таарна гэдэгт итгэлтэй байна"

Хичээл тарсны дараа авч явахаар шүүгээндээ үлдээлээ. Хичээл ч үргэлжилж, надад тэдэнд анхаарал хандуулах хүсэл байсангүй. Зүгээр л хичээл тарахыг тэсэн ядан хүлээнэ. 

Би цаасан ууттай хувцас барин Жиминий ажилладаг кафег зорин алхана. Хаалгыг нээн дотогш ороход гайхсан Жимин намайг угтлаа.

Би инээмсэглэн "Жимин"

"Х.хэсү....би чамд ахиж энд ирэх хэрэггүй гэж хэлсэн штээ"

"Би зүгээр өчигдөр надад хувцсаа зээлж тусласан ажилтанд хувцсыг нь өгөхөөр ирсэн юм" гэж хэлэхэд Жимин өнөөх ууттай хувцсыг авах гэж хичээв.

Би түүнээс бултан "Би талархлаа илэрхийлмээр байна"

Жиминийг өнгөрөн өнөөх бүсгүйг хайж байхдаа санаандгүйгээр хэн нэгнийг мөргөн, дээш харвал тэр бүсгүй гайхсан шинжтэй ширтэх аж. Би бөхийн, түүнд ууттай хувцсыг нь өгөхөөр урд нь барихад тэр миний бугуйвчийг ширтэнэ. Дараа нь тэр угз татан авах нь намайг гайхшруулж орхилоо.

"Өчигдөр хувцсаа зээлдүүлсэнд баярлалаа" Би түүний энгэрийн тэмдэг дээрх нэрийг нь уншин "Хатагтай Жи Еэбин"

"А.аан, зүгээр дээ" Тэр инээмсэглэсэн боловч би худал гэдгийг нь анзаарч байв.

Жимин миний гарыг атган "Чи одоо харих хэрэгтэй Хэсү"

"Ах нар маань гэртээ байхгүй, бас гэртээ ганцаараа байх аймар штээ"

Чамайг үхэлтэй холбогдсон гэдгийг чинь мэдэж байгаа учраас л айж байна...

Бас, би хараахан бүх зүйлсийн учрыг олоогүй байна.

"Заза тэгвэл ч"

"Баярлалаа"

"Чи юу уумаар байна?"

Би Жиминрүү инээмсэглэн "Өчигдөр латтегаа дуусгаагүй болохоор ахиад авнаа"

"Ойлголоо" Түүнийг уух зүйл бэлтгэхээр явахад би цонхтой ойр нэгэн суудалд суулаа.

Жимин латте бэлтгэхийг би ширтэн сууна. Тэр үнэхээр тайван харагдах бөгөөд багахан инээмсэглэл тодруулсан байх аж. Түүнийг Хан мөрөн дээр яагаад уйлж байсныг бодоод олохгүй юм.

Хван Санхёг, ажилчдын өрөөнөөс гарч ирээд надтай санаандгүй харц тулгарав. Тэр надруу үхлийн харцаар ширтэхэд би булталгүй хөмсгөө зангидан харна.

Тэр хэрвээ алуурчин байсан бол би түүнд алуулах байсан биз.

"Еэбин" Тэр 0-100 хүртэл инээмсэглэн, Еэбинтэй ярилцана.

"За?"

"Чи өнөөдөр надтай хамт оройн хоол идмээр байна уу?" хэмээн хэлэхдээ нэг л танил харцаар харна.

Энэ харц Тэхён ах Чэрин эгчрүү хардаг харцтай адил байсан юм.

Энэ харц миний Жимин гэх сүнсрүү хардаг харцтай адил байсан юм.

"Уучлаарай, би өөр нэгэнтэй уулзах төлөвлөгөөтэй" гэхдээ Жиминрүү инээмсэглэх аж. Жимин бяцхан инээмсэглэл тодруулан, намайг чиглэн явсаар ширээн дээр латтег тавив.

"Би аль хэдийн төлчихсөн шүү"

"Юу? Тэгвэл би чамд-"

"Үгүй дээ зүгээр"

"Жимин" Еэбин түүнийг дуудахад бид хоёул түүнрүү харлаа.

"Чи надтай оройн хоол идэх үү?" хэмээн ичсэн маягтай асуух нь тэр. Жимин тээнэгэлзсэн харагдах бөгөөд хариугаа өгөхөөр амаа нээх үед нь би тэндний дундуур орон "Уучлаарай,  тэр чадахгүй"

Тэдний нүд томорсон байхад би гэмгүй инээмсэглэл гаргана.

Жимин гайхан "Өршөөгөөрэй?"

"Ажил чинь тарсны дараа би чамтай хамт tteokbokki идмээр байна" Би инээмсэглэн ийн хэллээ.

"Заза" Еэбин миний үгийг сонсчихоод хөмсгөө зангидан явах нь тэр.

Еэбин үнэхээр эвгүй аура цацруулж байсан юм.

Зөвхөн хайраа авч үлдэхийн тулд хүн алахаас ч буцахгүй охин.

Хван Санхёг Жи Еэбинд хайртай боловч Жи Еэбин Жиминд талтай. Энэ л тэднийг хоёуланг нь алуурчин байх магадлалтай болгож байна.

[Дууссан] ENIGMA 2 | pjmWhere stories live. Discover now