[16]. Найз залуу

2K 293 19
                                    

Нүд их уйлснаас болж хавдсан учраас  хичээл тармагц гэртээ харилаа. Хичээл таслах талаар бодсон боловч эцэст нь бүх цагтаа сууж таарсан юм. Надад лекц сонсож, тэмдэглэж авах ч хүсэл байсангүй. Удахгүй ирэх шалгалтанд унана гэж би зөнгөөрөө мэдэрч байлаа.

"Хэсү?" Согжин намайг анхааралтай ажиглана.

Би худал инээмсэглэн "Би ирлээ"

"Чи яагаад уйлсан юм?"

"Би зүгээр л коллежоос болж ядарсан байх"

Хэсэг чимээгүй байсны дараа тэр "Нааш ир" хэмээн буйданруу заах нь тэр. Тэрээр миний үсийг илбэн "Амьсгал чинь боогдож байгаа юм шиг мэдрэгдсэн биз дээ? Одоо тэднийгээ тавьж явуул даа"

"Тийм ээ, хэцүү байсан"

"Тэвчихэд хэцүү байсан тийм үү?"

"Тийм ээ" Би тэвчилгүй уйлан, ахыгаа тэвэрлээ.

"Энэ олон хүнд хэцүү асуудлууд чинь ирээдүйд замхарч алга болох болно. Тийм болохоор гуниглаад суулгүй аз жаргалтай бай" гэж хэлэх нь намайг инээмсэглэлүүлж байв.

Согжин ах миний духан дээр үнсэхэд "Тэгнэ гэж найдаж байна"

"Одоо өрөөндөө ороод жаахан амраад ав. Ээж аав хоёр өнөө орой ирнэ"

"Нээрэн үү?"

"Мэдээж, тийм болохоор л би эрт харьсан юм шт"

"Ойлголоо" Би усанд ороод амрахаар шийдлээ.  3pm-7pm хүртэл л унтсан байх. Хэн нэгэн хаалга тогшоод намайг сэрээчихсэн юм. Хаалга онгойлготол Тэхён зогсож байгааг хараад хөмсгөө үл ялиг зангидна.

"Тэхён?"

Тэр тээнэгэлзсэн харагдах аж. "Хэсү"

"Жимин яг одоо Жу Санбинтай уулзаж байгаа"

Одоо л миний нойр бүрэн сэргэх шиг боллоо. "Юу??"

"Жимин надруу зурвас илгээсэн. Санбин дунд, ахлах сургуульд хийж байсан зүйлсээсээ уучлалт гуймаар байна гэсэн гэнэ лээ. Чамайг мэдэх хэрэгтэй байх гэж бодоод хэлж байна"

"Тэд хаана уулзаж байгаа юм?"

"Ж.жимин тэрийг надад хэлээгүй"

Үгүй ээ

Үгүй байлгүй дээ

Утсаа аван өрөөнөөс гараад Жиминийг хайх гэж байсан боловч зочны өрөөнд Согжин Намжүүн ах хоёр аав ээжтэй хамт сууж байгаа нь харагдав.

Гайхан Тэхёнруу харвал тэр ч бас Жиминийг хаймаар байгаа бололтой, гэвч аав ээж хоёр ирчихсэн байгаа болохоор санаа зовж байх шиг. Согжин хоол хийхээр босохдоо Намжүүн Тэхён хоёрыг туслуулахаар чирэх нь харагдана.

[Дууссан] ENIGMA 2 | pjmWhere stories live. Discover now