ЕС: МИНИЙ ГЭХ БҮХ ЗҮЙЛ

3.5K 279 18
                                    


Намайг онгоцноос буух үед Сөүлийн цаг агаар тэр гэхийн тэмдэггүй хачин байлаа. Үе үе хүйтэн салхилж, 5 сар хэр нь бороо хүйтнээр асгарна. Уг нь бол өдийд хэдийнээ зуны салхи үлээгээд эхэлчихсэн, хүмүүсийн хувцас нимгэрээд хот өнгө нэмчихсэн байх байтал яагаад ийм дүнсгэр байна вэ?
Юутай ч ачаа гэх нэг том чимодан, нэг гар цүнхээ чирсээр гадаа гарахад нимгэн цамцны минь цаанаас хүйтэн салхи нэвтлэн орж ирээд би минутын дотор бээрч эхлэн хурдхан шиг автобусанд суухын хүслэн болов. Автобусанд суугаад цонхоор Сөүлийг харан явах зуур харанхуй тунелаар дайртал цонхонд миний нүүрний тусгал үзэгдэж би өөрийнхөө хэр ир өөр болсон тухай бодлоо...
Тэр үед би урт үстэй одоогийнхоосоо арай илүү махлаг, бумбагар хацартай, хэний ч нүдэнд өртөмгүй жаахан л охин байсан. харин одоо турж, хацар минь шөвийж, хамар минь өндөр үзэгдэнэ. Нүд минь улам хүнхийсэн мэт байх нь магадгүй будагнаас болсон байх. үсээ мөрнийхээ дээгүүрхэн болгож тайраад багахан долгио оруулж цайвар бороор будсан болоод царай минь илүү цайвар харагдаж байлаа.
"Хон Жисү... Жошуа Хон. Тэр намайг хараад юу гэх бол? Уурлаж хараах болов уу? үл танин зөрөх болов уу? эсвэл баярлан тэврэх болов уу?"
*
Би канадруу явж өөрийн төрөл садангаа хайсан. Гэхдээ Бина, Чанми 2с айсандаа зугатаасан гэж хэлсэн ч болох юм. Тиймээс тэр 2с илүү хүчтэй, Жошуаг – тэр ухаан муутай залууг хамгаалах чадвартай болчихсон хойноо эргэж ирээд аваад явна. Яг л үлгэрт гардаг өндөр цамхагт хоригдсон нэгэн ханхүүг галт луунаас аварч байгаа юм шиг. Тэр үед би юу  ч хийж чадахгүй гэдгээ мэдэж байсан. эмээ өвөө ээж аавт хэллээ гээд хэн надад итгэнэ гэж? Жошуа ч надад итгэхгүй шүү дээ. Тэр Бинад хичнээн сайн билээ? бараг өөр шигээ итгэдэг. Тиймээс би зүгээр л өөрөө түүний сул тал биш давуу тал болох чадвартай болохоор шийдсэн юм... гэхдээ гол нь энэ бүхний дараа тэр одоо ч намайг гэсэн сэтгэлтэй байвал шүү дээ.
Канадад очоод 6 сар орчим хайсны эцэст төрөл садан гэх эмээ өвөөгөө олсон. Тэд маань чинээлэг хүмүүс бөгөөд ээж маань ядуу залуутай нийлж гэрээсээ оргоод дараа нь өнөө залуудаа хаягдаад, гэртээ эргэж ирэхгүйгээр шийдэн, эцэстээ тэгж зовлонтойгоор амьдраад насан эцэслэхийнхээ өмнөхөн тэдэнрүү холбоо барьж миний тухай хэлсэн ч тэдэнд ч бас намайг олох маш хэцүү байсан бололтой. Юутай ч энэ удаад ямар ч алдаагүйгээр миний жинхэнэ цусан төрөл, эмээ өвөө, бас нагац ахыгаа олсон. Тэнд их сургуульд сураад эмээ өвөөгийнхөө бизнест нэг их сүрхий биш ч чадах хэмжээгээрээ оролцож өөрийн хэдэн төгрөг цуглуулж одоо харин төгссөн мэргэжилийнхээ даруу архитектур болчихоод Сөүлд ажиллахаар ирсэн юм... тэр тусмаа Жошуагийн удирдаж байгаа гайгүй нэр хүндтэй барилгын компанид.
*
Вонү: бага эзэнтээн, би Юиг олчихлоо.
Жошуа: хаана байна?
Вонү: тэр өнөөдөр солонгост ирж байгаа.
Жошуа: яг одоо хаана байна? хэмээн суудлаасаа өндийн ирэв. Тэр бараг өөрчлөгдөөгүй байлаа. Ахлах сургуулиа төгсөөд бизнесийн удирдлагаар сурж төгссөн ч гэр бүлийнхээ бизнест нэг их сонирхолгүй байсан тэр бараг бүтэн жил дэмий суусны эцэст эмээгийнхээ хүсэлтээр энэхүү жижигхэн компанийг удирдаж байна. царай нь арай илүү ширүүн, хүйтэн хөндий болж, багахан эршүүд төрх сууснаас бусдаар тэр яг хэвээрээ.
Вонү: тэр бол-
Түүний үгийг таслан гаднаас туслах нь хаалга тогшин орж ирээд "захирлаа, канадаас ирсэн зураг төслийн багынхан ирчихсэн хурлын өрөөнд хүлээж байна. уулзалтын цаг 3 минутын дараа болно. Та одоо очсон нь дээр байх" хэмээн ёсорхуу хэлэхэд Жошуа түүнрүү муухай харлаа
Вонү: гарч бай. Би захиралтай хамт очно
Туслах: ойлголоо
Жошуа суудлынхаа ард тохсон байсан хөх өнгийн пиджакаа авч өмсөөд ширээн дээрээсээ нэг жижигхэн хавтас авахад Вонү түүний өмнө гаран алхаад тэд чимээгүй л хурлын өрөөний зүг алхана.
Жошуа: хаана байгааг нь олоод өгөөч. Гуйж байна хэмээн шивнэх шахам хоолойгоор гуйн хэлээд уулзалтын өрөөний хаалгыг нээхэд Вонү толгой дохин түүнийг дагалаа.
Хурлын өрөөнд 3 хүн байх бөгөөд бүгд эрчүүд аж. Албархуу өнөөх нь бараан хослол, бүдүүн зангиа. Жошуа тэднийг гүйлгэж хараад нэг их ач холбогдол өгсөнгүй, ширээнийхээ ард суухад нарын бичиг нь хурлын үеэр хэлэлцэх асуудал болон, бас бус зүйлсийг тараан явна.
1: Хон захирлаа, энэ удаагын уран зургийн үзэгслэнгийн барилгын зураг төслийн сүүлийн загвар таньд яагаад таалагдаагүйг ойлгохгүй юм, гэхдээ-
Жошуа: ямар ч сонирхолгүй, шал дэмий зүйл. Хуучинсаг, хөөрүү баячуулын очиж уйдаагаа гаргах биш улам их уйдах газар. Тийм байхад би хэрхэн таалах юм.
Түүний бага зэрэг тоомжиргүй бас хүндлэлгүй харилцаа эсрэг хүнд таалагдаагүй ч хөмхий зуун тэсэж байгаа нь илт.
1: тиймээс таны хэлж байгаагаар засах гэж оролдсон. Одоо манай архитектур ирж байгаа
Жошуа: ирж байгаа гэж юу гэсэн үгэв? Ирчихсэн байх ёсгүй юм уу?
1: өглөө канадаас наашаа ниссэн юм. Шуудхан ирж байгаа учир та ой-
Түүнийг үгээ дуусгаагүй байхад хурлын өрөөний хаалга хүчтэй онгойн өмссөн албаны цагаан цамц нь бороонд норж, үс нь нүүрэндээ наалдсан, өмднийх нь шуумаг шавхай болчихсон, өсөж явсан байх гэмээр пиджакаараа гартаа байх төсөл зургаа борооноос хамгаалан ороосон эмэгтэй орж ирлээ. Түүнийг харахад тэр гүйснээсээ болон амьсгаадаж, бас даарснаасаа болон чичирч байгаа нь мэдрэгдэнэ. Бага зэрэг хөхөрсөн нимгэн уруул, шөвгөр ирүү, өмнөхөөсөө арай илүү турж, гэхдээ бараг өөрчлөгдөөгүй Юи айлаа.
Юи: сайн байна уу? Мин Юи гэдэг. Энэ бол шинээр гаргасан зураг төсөл. Та бүхэнд үзүүлэхээр бэлдэж авчирсан оловч борооноос болж зам түгжирээд оройтчихлоо. Өршөөгөөрэй.
"тэр надруу харж байна. яг өмнө минь байна. би энэ охиныг бүтэн 6 жил тэнэг хүн шиг өдөр шөнөгүй бодож хүлээсэн ч тэр одоо өмнө минь байхад би яагаад босч очоод тэврэхгүй байгаа юм бэ? Яагаад хичнээн их санасанаа хэлж, гарнаас нь атгаад энэ өрөөнөөс гарахгүй байгаа юм бэ? Яагаад цээжинд минь баяр хөөрөөс илүү гомдол, уур мэдрэгдээд байгаа юм... яагаад? Энэ тэнэг бороонд норчихсон хөлдөж үхэх нь байна. тэгчихээд юун зураг төсөл яриад өөдөөс минь дүрлийтлээ ширтээд байгаа юм. Халуун юм уулгамаар байна"
Жошуаг юу ч үл хэлэн Юирүү удтал ширтсэний дараагаар өнөөх хөгшин эр хоолойгоо засах нь дуулдан дахиад л өнөөх яриагаа үргэлжлүүлж "энэ удаад зураг төсөл таньд таалагдана" хэмээн батлан өгүүлж байлаа.
Жошуа ширээнээсээ босоод: хурлаа өөр өдөр товло хэмээн нам өнгөөр хэлээд өнөөх төлөөлөгчдөд багахан бөхийгөөд хурлын өрөөнөөс гарахдаа Юигийн дэргэдүүр хэдхэн см зайтайгаар зөрөхдөө түүнрүү хялам хийсэнгүй. Түүнийг тэврэхийг хүссэн хүслийг нь бардам зан нь дарж байлаа.
*
Намайг харсан түүний харц үнэхээр хөндий байсан. бас би энэ олон жилийн дараа эргэж ирчихээд түүнд ийм байдалтай харагдахыг хүсээгүй. Бороонд норж бээрчихээд хүчлэн инээсэн байдлаар түүнтэй таарахыг хүсээгүй... гэхдээ яг таамаглагсанаар. Тэр намайг үл танин зөрсөн.
Бодол болсоор ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд үүдэнд орхисон ачаагаа авах гэтэл дээр нь аягатай халуун кофе байлаа.
*
Ачаагаа чирсээр таксийнаас буугаад өөрийнхөө түрээслэн амьдрахаар болсон байрны гадаа ирлээ. 16 давхар энгийн орон сууц. Энэ байрны 9 давхарт байх 1 унтлагын өрөө, зочн өрөө бүхий энгийн нэг байр. Нагац ах маань надад түрээслүүлсэн... түрээслүүлсэн ч гэж би энд амьдарч байгаагынхаа хариуд түүнд найз охин олж өгнө. Өөр зүйлгүй. Ачаагаа чирэн алхаж бас хажуугаар нь шүхэрээ дээрээ барин арай хийн байрлуугаа ортол лифтний дэргэд Жошуаг олж харлаа. Тэр өөдөөс минь хараад зогсож байна. гараа өмднийхөө халаасанд хийчихсэн, дан цагаан цамц нь бороонд норчихож. Пиджакаа яасан юм бол? Үс нь хэлбэрээ алдаж нүүрнийхээ урдуур унжаад уруул нь цайран, бага зэрэг салаглаж байх шиг.
Тэр надруу алхах зуураа гараа халааснаасаа авав. Харин би түүнд юу гэж хэлэх ёстойгоо бодож бүлтэлзэнэ. Одоо бид ямар харилцаатай бол? Хосууд биш болсон байх даа? Тэгвэл чи юу гэж мэндлэх вэ? Өдөр хурал дээрхи шигээ энгийн байх гэж хичээж уруулаа хазлах уу? эсвэл-
Нойтон цамцных нь цаанаас дулаан бие нь мэдрэгдэж, түүний үнэр намайг бүрхэн авлаа. Би гартаа байсан шүхэр цүнх тэргүүтнээ газарт хаяад түүнийг зөрүүлэн тэврэнэ. Нүднээс минь нулимс урсах шахсан ч арай хийн цааш залгиж байсан ч Жошуагийн хацарнаас урссан бүлээхэн ус миний хацарт хүрэхийг мэдэрсэн юм.
Жошуа: шал балай юм. Би уг нь ингэнэ гэж бодоогүй. Чамайг надад харагддаг юм бол шүүхэд өгнө гэж төлөвлөж байлаа гэж хэлэхдээ намайг улам чангаар тэврэн байлаа.
Би: чи надад дургүй болоогүй юу? гэхэд хоолой минь ахин зангирав.
Жошуа: би үнэндээ-
Түүнийг үгээ дуусгаагүй байхад гэдэс нь аймшигтай чангаар "горрррр" хэмээн уулга алдав.
Би инээд хүрэн: өлсөөд байгаа юм уу?
Жошуа: үгүй ээ
Би: хөөе, би ч бас өлсөж байна. 2уулаа юм идэж болох юм.
Жошуа: би гоймон идмээр байна.
Би: ойлголоо. Манайхруу орьё.
*
Бид 2 ширээний 2 талд чимээгүйхэн хоолоо иднэ. Хэн хэн нь аймшигтай өлссөн бололтой. Удалгүй хооллож дууссан ч бага зэрэг бишүүрхэл бидний дунд үүсчээ. Нэг нэгэнрүүгээ харсан ч чимээгүйхэн л аягатай уснуудаа уун сууж байтал гэнэт тог тасарчихлаа. Харанхуйд гайхан утсаа хайж байтал гэнэт гадаа хүчтэй аяга цахин бид 2 нэгэн зэрэг цочин ширээнээс босоод нэг нэгнийхээ зүг гүйлдэв. Тас харанхуйд гаднаас хүчтэй аянганы гэрэлнээс өөр ямар ч гэрэл байсангүйд бид яг зогссон газраа нэг нэгнээсээ ходсонгүй. Тэр гараа сунган миний гараас чимээгүйхэн хөтлөхөд нь би түүний гарын хуруунууд завсраар өөрийн хурууг салаавчлан атгав. Харанхуйд түүний нүд наруу харж байгаа нь багахан мэдрэгдэж догдлон байсан ч дараагын дуу цахилгаантай аянганд цочин түүний энгэрт наалдаж орхилоо.
Жошуа намайг өөрөөс нь санаа зовон холдох гэтэл буцаан татаад холдуулсангүй: битгий холд. Дахиад аянга цахих байх.
Би: з-за
Жошуа: би хоноод явбал болох уу?
Шоконд орж орхилоо. Хажууд нь ингээд байхдаа үхчих гээд байхад хонох гэнээ? Тэгээд ч энэ олон жилийн дараа гэнэт нэг гэрт хонох гэдэг- би гадаадад байсан ч замбараатай байсан шүү маягын юм бодон ам нээх гэтэл тэр толгойгоо мөрөн дээр минь тавив.
Жошуа: би халуурч байх шиг байна. бие сулраад, толгой эргээд байна. тийм болохоор өглөө эрт гараад явчихья. Гэртээ хонуулаач.
Тэр үнэхээр халуурч байх шиг байлаа, духнаас нь төдийгүй гарнаас нь ч халуу оргиж байгааг би тэрхэн үед л анзаарлаа. Намайг сандрах гэтэл тэр "чишш" гээд хуруугаа урууланд минь хүргэв.
Жошуа: зүгээр л унтаад сэрэхэд зүгээр болчихно. Гуйж байна, тиймээс битгий сүр бадраа. Эм хэрэггүй, эмч ч хэрэггүй, зүгээр л чи хажууд унтвал би эдгэрчих юм шиг байна.
Би: наадах чинь ямар гээч-
Жошуа: гуйя-
*
Өглөө сэрэх үед тэр надаас бага зэрэг зайтай гэхдээ надруу хараад хэвтэж байлаа. Гар нь хөнжилнөөсөө ил гарчихсан байсанг нь хөнжлөөр хучиж  өгөөд түүнрүү ширтэнэ. Өнөөдөр гадаа нартай байгаа учир хацар дээр нь нар тусан гэрэлтэж байлаа.
Жошуа бид 2 орны 2 талд унтсан бөгөөд би бараг үүр цайтал сэрүүн хөрвөөсөн ч тэр бол яг нэг байрандаа тайван гэгч нь унтаж байсан юм.
Намайг түүний царайны бараг шар үс бүрийг нь тоолох шахам харж өөрөө өөртэйгээ ярилцан инээмсэглэх зуур тэр удаанаар нүдээ нээлээ. Бидний хооронд 20 орчим см зай байсан боловч тэр ганцхан ухас хийгээд нүдний минь өмнө тулж ирээд намайг чангаар тэврэхэд би яахаа үл мэдэн дэмий бүлтэлзэнэ. Гэсэн ч тэр үнэхээр дулаахан, бас дэндүү донтуулам үнэртэй учир удалгүй тайвширээд энгэрт нь нүүрээ шигтгэн билхүүсээр нь гараа оруулан тэвэрлээ.
Жошуа: хэлээч Мин Юи хэмээн нойрмон хоолойгоор дуугарав
Би: юуг тэр вэ?
Жошуа: яагаад явсанаа...
Би: тэр бол-
Жошуа: Бинагаас болсон уу?
Би: чи яаж?
Жошуа: зүгээр л
Тэр ингэж хэлээд санаа алдсанаа тэврэлтээ чангаллаа. Магадгүй тэр ийм биш гэж итгэхийг хүссэн ч үнэхээр Бинагаас болсон гэж мэдээд сэтгэлээр унасан байх.
Би: уучлаарай.
Жошуа: харин намайг уучлаарай. Би чамайг хамгаалах ёстой байсан хэрнээ тэр үед юу ч мэдээгүй. Хуурамч гэр бүл, чанми гэж тэр охин, бас бина гээд л- би ердөө сонссон зүйлдээ л итгэж, юу ч шалгаагүй. Энэ миний л буруу. Намайг ийм гэдгийг мэддэг учраас л Бина тийм зүйлсийг төвөггүй хийсэн байх.
Би: чи одоо Бинад дургүй болчихсон уу?
Жошуа: харин л дээ...
Би: дургүй болох хэрэггүй шүү. Тэгж болохгүй. Та 2 төрсөн ах дүүс.
Жошуа: тэнэг охин юм даа чи ч... харин одоо гэснээ надаас бага зэрэг холдон нүдрүү минь ширтэж байснаа духан дээрээс минь зөөлхөн үнсэв. "одоо надаас холдохгүй биз дээ?"
Би: цамхагт хоригдсон ханхүүгээ аврахаар ирчихээд юу гэж холдож байдаг юм.
Жошуа: тэгэхээр чи миний зоригт баатар хэрэг үү?
Би: тийм л болж таарлаа. Гэснээс одоо ажилдаа явахгүй бол-
Жошуа: үгүй ээ, үүрд ингээд байцгаая- гээд намайг улам чангаар тэврэхэд нь золтой л амьгал боогдчихсонгүй. Энэ маягаараа би ажилдаа хоцрох нь л дээ. Тавиулах ганцхан арга байна.
Би: хмм, Вонү ах царайлаг хэвээрээ байна лээ шүү
Жошуа: хөө? МИН ЮИ гэж дуу алдаад намайг тавин орноос өндийхөд нь би түүнрүү хэлээ гарган дэггүйхэн инээмсэглэчихээд орноосоо үсрэн босоход тэр чадуулчихлаа гэсэн царайгаар инээд алдсаар орон дээр үлдлээ.
*
Би Сөүлд ирээд 1 сар өнгөрсөн. Одоо Жошуагын гэр бүлийнхэнтэй уулзахаар ирж байна. ирсэн шалтгаан нь Жошуа намайг очиж мэнд мэд гэж шалсаных. Тэрнээс би бол одоохондоо арай л бэлэн биш байлаа. Орвол мэдээж гэрлэлтийн тухай яриа сөхөгдөх нь ойлгомжтой, бас дээр нь би зугатаачихсан хүн шүү дээ.
Намайг хараад эмээ өвөө 2 найрсагаар инээмсэглэнэ. Харин ээж аав 2 Бинагын хамтаар дургүйцэж байгаа нь илт байлаа.
Эмээ: тэгээд охин минь хаана байсан юмб дээ?
Би: канадад... би өөрийнхөө гэр бүлийг олсон.
Өвөө: энд гэр бүлээ олсон биш билүү?
Жошуа: тэр бол-
Би: тэр эндүүрэл байсан юм билээ. аль аль нь гэр бүлээ хайж яваад нэгнээ оллоо гэсэн ч эндүүрэл байсан.
Ингэж хэлэхгүй бол Жошуа Бинагын хийсэн хэргийг илчилчихнэ. Тэгвэл энэ гэр бүлийн уур амьсгал сайхан байна гэж үү? Мэдээж үгүй. Би тийм зүйл огт хүсэхгүй байна.
Аав: тэгээд чи яах гэж ирсэн юм?
Ээж: арай буцаад нийлчихсэн юм биш биз дээ? Жошуа чи энэ охинд хаягдаад яаж шаналсан билээ дээ?
Бина: ахаа-
Жошуа: надад тэр бүхэн хамаагүй ээ. Би та нарыг зөвшөөрөхгүй бол энэ гэрээс миний гэх бүх зүйлээ аваад явна.
Би: чи юу яриад-
Бина: таньд энэ гэрт юу байгаа гэж?
Жошуа: надад хангалттай их зүйл байгаа. Тэр ингэж хэлээд миний гарнаас атган ширээнээс босохдоо надруу харан инээмсэглэж харин би бага зэрэг гайхан байлаа.
Жошуа: яг одоо миний гарт миний гэх бүх зүйл байна. тиймээс энэ бүхнээ дахиад хэзээ ч алдахгүй, бас явуулж, хэн нэгнээр гомдоолгохгүй. Одоо ойлгож байгаа биз дээ? Хэн нэгний чинь эсэргүйцэл эсвэл санаа тавилт, хий хоосон далд санаа надад ямар ч хамаагүйй. Юи л надад байхад болно. Тиймээс –
Түүнийг үгээ дуусгаагүй байтал өвөө инээд алдав. Өрөөнд байсан үйлчлэгч нар хүртэл гайхан өвөөрүү харж байтал өвөө эмээрүү харж инээмсэглээд суудлаасаа босон нэг жижиг шургуулга уудлаад жижигхэн хайрцаг гаргаж ирлээ. Тэгээд тэрийгээ жошуад атгуулахад эмээ инээмсэглээд суудлаасаа босон бидний өмнө ирээд намайг зөөлхөн тэврэв.
Өвөө: хүссэнээрээ бол. Энэ өвөөгийнх нь бэлэг гээд инээмсэглэхэд одоо л сэтгэл минь амарлаа.
Энэ л хүссэн зүйл минь. Жошуа өөрийнхөө хүсссэнээрээ байх. ээж аавынхаа хүслээр компаниа удирдах эсвэл дэмий сэлгүүцэж цаг нөхцөөх ч биш, зүгээр л өөрийнхөөрөө байх эрхийг олж авах. Тэр үед бол бид хэзээ ч энэ эрхийг олж авч чадахгүй байсан. харин одоо бүх зүйл өөр.
Гэнэтхэн Бинагийн дуу өрөөнд цуурайтав.
Бина: АХАА, ТА СҮЙТ БҮСГҮЙГЭЭ ЯАХ ГЭЭВ? БАС ХҮҮХДЭЭ?!

Алтан Алим (дууссан)Where stories live. Discover now