НЭГ: ТЭР, ТЭРНИЙ БҮХЭН

6.4K 413 5
                                    

Бараг нурах шахсан 5 дахвар орон сууцны байшин. Хаашаа ч харсан хог хөглөрч, зарим хаалганы цаанаас хүмүүсийн архидах, шуугилдах, зодоон нүдээний чимээ гарна. 2 давхарын шатны доор харин 10-11 орчим насны хүү охин 2 сууна. Охин бараг л эрэгтэй хүүхэд шиг жижигхэн үстэй бөгөөд өмссөн богино бошинз нь нэлээн хуучирсан боловч хүүгийнхээс ялгаатайгаар цэвэрхэн, хир тортоггүй үзэгдэнэ. Харин хүү туранхай, цагаан царайтай бөгөөд богино ханцуйтай цамц, шортных нь цаанаах цухуйх арьсны хэсгүүдэд нь жижиг сажиг хөхөрч, шалбарсан хэсгүүд харагдаж байлаа. Хүүгийн гаран дээр үүссэн шархыг тэр 2 ажиглах бөгөөд охин их л санаа зовсон үзэгдэнэ.

Охин: Юнги, чи өвдөхгүй байна уу?

Юнги: нэг их биш ээ,

Охин өндийгөөд Юнгигийн өмнө зогссоноо 2 гараа атган сунгав. Тэгээд аль нэгийг нь сонго гэх шиг гараа дохин инээмсэглэх нь яалт ч үгүй жаахан хүүхдийн цайлган инээмсэглэл байлаа.

Юнги: дахиад л уу? за яахав. Энэ удаад зүүн гар.

Охин дахин инээмсэглэхэд нүд нь зураас болон татаж, нүүрэнд нь баяр хөөр тодрон Юнгигийн гар дээр зүүн гараа дэлгэхэд жижигхэн иштэй чихэр уналаа.

Юнги чихрийг аваад инээмсэглэн босов. Тэгээд охины гараас хөтлөөд хог хөглөрсөн шатны уруу гүйсээр байрныхаа гадаа байх бараг нурж гүйцсэн тоглоомын талбайд байх жижигхэн тоглоомон байшинруу шурган орлоо. Байшин дотор нарны гэрэл бүдэгхэн тусах бөгөөд Юнги оруутаа элсэн шалан доор нь нуусан жижигхэн төмөр хайрцагаа ухаж гаргав. Энэ бүх үйлдлийг харин охин анхааралтай гэгч нь ажиглаж байлаа.

Охин: энэ чиний хэлээд байсан эрдэнэсийн хайрцаг юм уу?

Юнги: тийм ээ. Би гэрээсээ явах үедээ энэ хайрцагаа аваад явна. Тэгвэл нэг хэсэгтээ л өлсөхгүй байх.

Хүүгийн үг 10хан настай гэхэд итгэмгүй хэрсүү сонсогдож байлаа. Тэр хайрцагаа нээхэд дотор нь баахан задгай зоосон болон цаасан мөнгө, бас ганц нэг чихэр, шилэн бөмбөлөг зэрэг зүйлсээс гадна түүний нэг эмэгтэйтэй хамт жаргалтайгаар инээн авуулсан зураг бас үзэгдэнэ. Тэр зургийг хараад охин харин гэнэтхэн гуниглах шиг санаа алдав.

Юнги: чи энэ зургийг хадгалж байж болох уу? тэгээд намайг эндээс зугатаах үед хамт зугатаацгаая. Би чамд итгэдэг болохоор л хэлж байгаа юм шүү.

Охин: болж байна. би хамт явнаа

Юнги: тэгвэл амла.

Түүнийг чигчий хуруугаа сунгахад охин ч томоогүйхэн инээмсэглэсээр чигчий хуруугаа сунган тэд нэг нэгэнрүүгээ инээмсэглэн амлалт өглөө.

ЧИ, ЧИНИЙ БҮХЭН. (ДУУССАН)Onde histórias criam vida. Descubra agora