ТАВ: ХӨЛЧҮҮРХЭЛ

2.8K 297 16
                                    



Сургуулийн үүдэнд өнөөх Монш болон түүний 2 найз миний цүнхийг булаагаад авчихсан намайг тамлаж байна. доторхи зүйлсийг нь нэг нэгээр нь гаргаж шидээд л, тэр бүрт нь би буцаан цуглуулж энгэртээ тэврэнэ. Жижигхэн тэмдэглэлийн дэвтэрийг минь гаргаж ирээд эргүүлж тойруулан харах түүнрүү би хамаг муухайгаараа харан зогсоно.

Монш: үхсэнээ муухай хараав?

Би: хөгийн новш

Монш: чи бүх овоо том болж ээ? Заваан биеэ үнэлэгч чинь. Түүнийг ингэж хэлэхэд уур минь маш их хүрэв. Ер нь бидний насны хөвгүүд яагаад охидыг ингэж доромжилдог юм бол? Хэзээ ч хийж байгаагүй гэж өөрсдөө үнэндээ мэдэх хэрнээ ингэн байж хэн нэгэн 17 настай охиныг шархлуулахыг тэгтлээ хүсдэг юм байх даа?

Би: чи ёстой арчаагүй харагдаж байна. миний нүүрэнд хорон мушилзалт тодорлоо.

Энэ үеэр бидний дэргэд Жонгүк ирэв. Тэр ямар ч байсан орноосоо босох тэнхэлтэй л болсон бололтой, тэгсэн ч царай нь цонхигор хэвээрээ л байна. тэр яахав, одоо миний санаа зовох зүйл энэ биш, эд нар нийлээд намайг дээрэлхэх нь үү гэдэг... санаанд оромгүй явдал.

Жонгүк: Чанёол, больж үз. Чи жаахан хүүхэд шиг аашлаад байна. тэр ингэж хэлэхдээ их ууртай харагдав. Юу юугүй өнөөх сайн найзыгаа цохиод унагаах нь уу гэлтэй.

Монш: юу? Жон Жонгүк чи арай энэ шоовдорыг өмөөрөөд байгаа юм биш биз дээ?

Жонгүк: хэн энийг? гэж надруу нэг хялам хийснээ "зүгээр л энэ хүүхдийн тоглоомоо боль" гэчихээд түүнээс миний цүнхийг булаан аваад, гартаа тэвэрсэн байсан зүйлсийг минь буцаан хийхэд Монш болон түүнтэй хамт байсан 2 хүүгээр зогсохгүй би ч хүртэл шоконд орон Жонгүкрүү бүлтийтэл ширтэн амнаасаа үг ч унагаах сөхөө байсангүй. Тэр миний бугуйнаас чирсээр сургуульруу ороход найзууд нь алмайрсаар ард үлдэж харин би түүний ардаас гайхан чирэгдсээр. намайг 3 давхрын шатны үзүүрт ирэх үед л тавихад нь би хэтэрхий чанга атгасанаас нь болж өвчин орсон бугуйгаа илэн ярвайв.

Жонгүк: цүнхээ ав гээд миний цүнхийг надад өгөх үед би хурдхан шиг аваад түүнрүү гайхан харна. Тэр ойрдоо дэндүү өөр байгаа нь намайг нэг бол айлгаж, үгүй бол гайхшируулж гүйцлээ.

Би: яагаад ингээд байгаа юм?

Жонгүк: юу?

Би: гэнэт яагаад надад ингэж хандаад байгаа юм? Чи галзуурчихаа юу? Буруу юм идчихээ юу? Эсвэл ингэж байгаад намайг нэг сайн чадах гээд албаар ингэж сайхан аашлаад байгаа юм уу? Чи намайг айлгаад байна. Хэзээнээс надад ингэж ханддаг болчихоов? Харааж, доромжилж, найз охидууд чинь намайг олноороо нийлж зодож байхад инээгээд харж байдаг байсан хэрнээ одоо гэнэт юу болчихоов?

ЧИ, ЧИНИЙ БҮХЭН. (ДУУССАН)Onde histórias criam vida. Descubra agora