ЗУРГАА: НАДАД ЗОРИУЛАГДААГҮЙ ИНЭЭМСЭГЛЭЛ

2.6K 299 5
                                    



Өглөө сэрээд хамгийн түрүүнд толгой минь багахан өвдөж байгааг мэдрэв. Хурц нарнаас болж нүдээ хагас нээсээр орноосоо өндийгөөд өөрийгөө Юнгигийнд байгаагаа саналаа. Хөнжилнөөс Юнгигийн үнэр үнэртэхэд нүүрэнд минь инээмсэглэл тодрон орны хажууд байх углаашыг өмсөөд унтлагын өрөөнөөс гарахад том өрөө тэр чигтээ гэрэлтэн үзэгдэж, цонхны цаанаас өглөөний салхи нэвтлэн орж ирнэ. Юнги буйдан дээр хөнжил нөмрөн унтах бөгөөд яг л жаахан байх үеийнх нь төрх тэрхэн үед тодрон харагдаж байлаа. Түүнрүү хэсэг ширтэж байгаад гараа сунган хацарт нь хүрэхэд тэр нойрмоглосоор нүдээ нээв. Үнэхээр хайр татам тэр төрхийг хараад би өөрийн эрхгүй ичсэндээ хацар минь халуу оргиж байлаа. Юнги өрөөсөн нүдээ арай хийн нээж онийгоод басгүй инээхчээ аядан өндийж, нүдээ нухлана. Би: өглөөний мэнд Юнги: оон... өлсөөд байна. яг л жаахан хүүхэд шиг хошуугаа унжуулан хэлэхэд нь инээдээ барьж дийллэгүй хамаг байдгаараа хөхөрч орхилоо. Тэгсэн ч тэр одоо ч нойрмог хэвээрээ намайг өөрийг нь шоолоод байгааг ч мэдэх сөхөөгүй эвшээлгэн, нүдээ нухлаж, үсээ арзайлган, яг л ичээнээсээ гарсан тарвага шиг шовойн сууна. Би: түр хүлээж бай, би хоносон хөлсөндөө хоол хийж өгье. Юнги: за Намайг инээмсэглэн гал тогооруу алхах үед тэр толгойгоо даалгүй буцаад буйдан дээрээ пад хийн унаад хөнжил доогуураа шургаж яг л нойроо харамлах жаахан хүүхэд шиг чимээ гарган байлаа. Гал тогоонд орсон хойноо цаг хэд болж байгааг харах санаатай өмднийхөө халааснаас утсаа гаргаж ирээд асаатал надад 100 шахам дуудлага, бас баахан мэссэж ирчихсэн байлаа. Ойлгож ядан эхнээс нь харвал бүгд танихгүй дугаар. Мэссэжнүүдийг уншиж эхэллээ.- хаана байна? - И Юүмин, эргээд ир- Санаа зовоогоод байлгүй, би ээжийг аргалах болохоор зүгээр л эргээд ир- Гуйя хаана байгаагаа хэлээч дээ- Намайг уучлаарай, бүгд миний буруу- Би чамайг хайж байна. гэхдээ би ёстой тэнэг амьтан юм- Чиний тухай юу ч мэддэггүй бололтой- Хаанаас хайх ёстой юм бэ? - Чи хаана байна аа? - Утсаа асаагаач дээ - Юүмин, үнэхээр, дахиад өөр юу ч гуйхгүй болохоор...- ХАРААЛ ИД, И ЮҮМИН!!!- Чи намайг галзууруулах гээ юу? - Намайг уучлаарай. Мэссэжнүүдийг уншиж дуусаад тархи минь тэр чигтээ царцчихсан юм шиг, бие минь мэдээгээ алдчихсан юм шиг, зүрх минь цохилохоо больчихсон юм шиг санагдаж байлаа. Хамгийн сүүлийн 10 орчим дуудлага нагац ахаас иржээ. Бас ахаас мэссэж ирсэн байна. - Юүмин, яг одоо эмнэлэг дээр ир. Намайг алмайран зогсох зуур гэнэт Юнги ард минь ирээд мөрөн дээгүүр ирүүгээ давуулан тулаад утасруу минь харснаа "чамд надаас өөр мэссэж бичдэг хүн байдаг хэрэг үү?" хэмээн нойрмоглон асуухад нь би цочсондоо утсаа алдаад газарт унагааж орхилоо. Намайг сандран түүнрүү эргэж харахад тэр харин гайхсан байртай газарт хэдэн хэсэг болсон салсан утасруу минь харж байв. Юнги: яагаад ингэтлээ цочоод байгаа юм?Би: эмнэлэг дээр хүрээд ир гэнээ... *Эмнэлэг дээр ирээд үүдний хавьд Юнгиг үлдээснийхээ дараа ахын хэлсэн тасагруу алхах зуураа эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах өрөөнүүдийн үүдээр үл ойлгогдом айдаст автан алхана. Юу болсон болоод намайг энд дуудсан юм бол? Хонгилын энд тэд хүмүүс уйлалдаж, зарим нэгэн хүн толгойгоо салаавчлан санаа зовнисон байдалтай сууцгаана. Сүүлдээ бүр гар минь мэдээ алдаж эхлэх шиг болж би баруун гарныхаа тохойноос чангаар зуурсаар алхана. Өчигдөр дүрэмт хувцасайгаа тэр чигтээ гарчихсан болохоор өнөөдөр Юнгигийн бэлтгэлийн өмд, фодволкыг нимгэн цамцтай хамт өмссөн байгаа болоод тэр үү нэг л навсгар хэрнээ тухтай мэдрэмж төрж байгаа ч тэр бүхнийг одоо мэдэрч байгаа энэ тавгүйтэлтэй харьцуулах юм биш. Булан эргээд хамгийн сүүлийн өрөөний үүдэнд ирэхэд нагац ах, бэр эгч 2 сууж байлаа. Ах: ирчихсэн үү? ...түүний хоолой урьд өмнөхөөсөө хамаагүй хөндий хүйтэн сонсогдож харц нь ч бас ширүүн үзэгдэхэд улам бүр тавгүйрхэв. Харин намайг харуутаа галзуурсан бух шиг нүд нь эргэлдсээр босч ирсэн эгч маань нэг л мэдэхнээ хоёр хацрыг минь ээлжлүүлэн алгадаж орилж чарлана. Тэр бүх орилоон дундаас чихэнд минь хэдхэн л үг сонсогдсон юм. "миний хүүг буцааж өг, үхчихвэл яах юм? Амиараа төл" Алгадуулж хорссон хацраа дарсаар ахруугаа харвал тэр ч бас одоо намайг цохиод авмаар байгаа бололтой. Ахын цаадруу харвал шилэн хаалганы цаана баахан тоног төхөөрөмжин дунд хэвтэх танил төрх үзэгдэв. Жонгүк байлаа. Толгойг нь цагаан марлаар боож, хүзүүнд нь гипс зүүж ээ. Амьсгалын аппарат нь цантаж, нүүр нь нэг л үхлүүт өнгөөр хөхрөнө. Бэр эгч маань уйлж орилон надтай зууралдсаар ядарсандаа эмнэлэгийн шалан дээр сөхрөн унаад уйлж эхлэхэд би түүнийг там шиг шөнийг өнгөрүүлж хэмэн анх удаагаа өрөвдөх шиг болов. Гэсэн ч Жонгүкрүү харсаар л байсан юм. Түүний нүдээ нээгээд надруу харахыг нь хүлээсэн гэвэл зохих юм болов уу? Удалгүй ах маань миний өмнө ирээд гарт минь ямар нэгэн зүйл атгуулахтай зэрэгцэн түүнээс нүд салган ахруугаа харах үедээ түүний нулимсаа хэрхэн тэвчиж, гүрээнийх нь судас хатуурсан байгааг анзаарлаа. Миний гарт атгуулсан зүйл нь дэлгэц нь бага зэрэг хагарч, бага зэрэг цусны толбо болсон Жонгүкийн утас байсан юм. Ах: чамруу явуулах гээд чадаагүй нэг зурвас байна лээ. Чи унших хэрэгтэй байх. тэгээд 2уулаа эндээс түр холдож ярилцья Хамгийн сүүлд Жонгүкээс надруу бичсэн мэссэж илгээгдэж амжилгүй утсандаа хадгалагдан үлджээ. "И Юүмин, би чамд сайн. Чамайг зовоодог байсан тэр бүхэн минь миний буруу. Би ердөө л сэтгэлээ нуух гэж хичээдэг байсан юм. Би тэнэг амьтан гэдгээ, бас чамайг надад дургүй, бүр үзэн яддагыг мэдэж байгаа ч одооноос дахиад өөрийнхөө сэтгэлийг чамаас бас өөр хэнээс ч нуухгүй гэж шийдсэн болохоор гуйж байна. хаана байгаагаа хэлээд над дээр хүрээд ирээч дээ" *Өрөөндөө орж ирээд хамаг хурдаараа хувцаснуудаа хамж эхлэллээ. Энэ гэрт надад харьяалагдах зүйлс тийм ч их биш. Надад одоо юу ч хамаагүй юм шиг санагдаж байна. хамгийн сүүлд гэрээсээ гарахдаа ахыг харанхуй зочны өрөөний буйдан дээр сууж байхыг нүднийхээ булангаар харсан ч тэр надруу харсангүй, толгойгоо салаавчлан суужээ. "би ээжийг чинь биеэ үнэлэгч болгосон хүн. Чамайг тэжээх мөнгөгүй, гудамжинд ядарч явахад нь би түүнийг эрчүүдэд зуулчилдаг болсон юм. Туслаж л байна гэж боддог байснаас зовоож байна гэж зүүдлээ ч үгүй. Одоо бодохнээ ээжийн чинь үхэлд би л буруутай юм. Амиа хорлохынх нь өмнөх өдөр би түүнийг 70 үахсан өвгөний нууц амраг болохыг зөвлөж, чамайг харин асрамжийн газарт өгчих. Хөгшинийг үхэхлээр буцаагаад авчихаж болно гэж ятгасан. Би ердөө л гэмээ цайруулах гэсэндээ чамайг өөр дээрээ авсан ч чи дахиад манайд байж болохгүй юм шиг байна. намайг харааж зүхээд үзэн ядсан ч болно. Харин одоо дахиж Жонгүктэй битгий уулзаарай. Энэ мөнгийг аваад өөрийнхөөрөө амьдар. Ээжийн чинь хадгаламжиндаа үлдээсэн мөнгөн дээр би ч бас багахан юм нэмсэн. Тиймээс, уучлаарай" *Харанхуй Сөүлийн гудамжаар алхсаар л байлаа. Алхаад л байсан. гарт минь жижигхэн хар цүнх санжигнаж, харин би зорих газаргүй хэрнээ алхсаар л байсан. хажуугаар зөрөх хүмүүсийн царай төрх яг л шавар барималийнх шиг гөлийн үзэгдэж, энгийн үед дурлан хардаг бороо минь дургүй хүрмээр хүйтнээр зүсрэнэ. *Юнги. Эмнэлэг дээр салснаасаа хойш Юүминийг хайгаад олоогүй тэр гэртээ эргэн ирэх үед ээж нь ирчихсэн гал тогоонд нь ямар нэгэн зүйл хийж байснаа түүнийг харав уу үгүй юу хувхай цайн нүүр буруулав. Ядарч өлссөн байсан ч Юнги инээмсэглэсээр ээжийнхээ дэргэд очоод гарнаас нь атгалааЮнги: хэзээ ирсэн юм? Хачир авчираа юу? их санасан шүү Хамаг сэтгэлээ шингээн инээмсэглэн хэлсэн үгнийх н хариуд ээж нь түүнээс гараа угз татан авлаа. Үүнийг хараад Юнги шуудхан л инээмсэглэхээ больжээ. Царай нь ахиад л ямар ч зүйл илэрхийлэхээ больж, гуниг ч өгүүлэхгүй тийм л харцаар ээжрүүгээ гөлрөхөд ээж нь эргэн хараад хөргөгчийг нь хааж, ширээн дээр тавьсан байсан цүнхээ шүүрээд хаалгаруу зүглэхэв Юнги хурдхан араас нь очоод тэврэн авахад ээж нь уруулаа хазлан түүнээс нүүр буруулсаар байснаа хүйэн хоолойгоор "сэтгэцийн эмчилгээндээ дахиад яв" хэмээв. Энэ үгийг сонсоод Юнги ээжийгээ тавин аргашаа нэг алхам ухарсанаа газарт сөхрөн унаж, толгой нь ээжрүүгээ гөлийн байсан ч ээж нь эргэж ч харсангүй.Юнги: би биш, би тэгээгүй, та яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? Ээж: би эмчтэй чинь ярьчих болохоор даваа гарагт очоорой. Юнгигийн харц ямар ч итгэл найдваргүй болсон үхмэл загас шиг хоосрон, аргашаа хана налан хөлөө жийн суух үед ээж нь хэдийнэ гараад явчихсан байлаа. "БИ БИШ ГЭЭД БАЙНА, ХАРААЛ ИД" өрөөгөөр цуурайттал чангаар хашхираад тэр хананд толгойгоо чангаар цохив. *Даваа гараг болж Юнги сургуульдаа ирсэн ч Юүмин байсангүй. Тэр хаа сайгүй хайсан ч олоогүй учир ангируугаа алхаж байтал өнөөх Жонгүкийн найз Чанёол болон өөр хэдэн хүүхдүүд Жонгүкийг осолд орсон тухай ярилцаж байгааг сонсов. *Орой болоход Юнги Юүминрүү хэдэн мянган удаа залгаад байлаа. Гэрийнх нь үүдэнд ирэхэд дотор хэн ч байхгүй нь ойлгомжтой хав харанхуй байх нь тэр. Яг одоо Юнги өөрийгөө галзуурах шахаж байлаа. *1 сар өнгөрсөн ч Юүмин ор сураггүй хэвээрээ л байсанд Юнги хамаг найдвараа алдах шахаж байв. Харанхуй өрөөндөө төгөлдөр хуур тоглон сууж байтал утас нь дуугарлаа. ...: Юнги-яа, 2 долоо хоногийн дараа сонгон шалгаруулалттай, захирал чамд маш өндөр хүлээлттэй байгаа шүү. Хичээгээрэй. "тэр байхгүй болохоор би юу ч чадахгүй байна, эргээд ир, эргээд ир, эргээд ир" амандаа үглэж байснаа босоод өрөөн доторхио сүйтгэж хамаг байдгараа хашхичин дэвсэлж байгаад хөл алдан хагарсан шилний хэлтэрхийнүүд дээр гараа тулан унасан ч тэр юу ч мэдрээгүй юм шиг цус урсах гарлуугаа гөлийн сууна. Гэнэтхэн нүд нь гэрэлтэж урууланд нь багахан мушилзалт тодрон хагархайнууд дундуур хөл нүцгэн гүйсээр бал цаас аван баахан зүйл сараачиж эхлэхэд гарнаас нь дуслах цуснууд цаасан дээр улайран байлаа. *Юүмин. Ахынхаас явснаас хойш Сөүлийн захын дүүрэгт байх хоолны газарт зөөгч, угаагч, цэвэрлэгч гээд бүхий л ажлуудыг хийж байна. сургуульдаа ахиж явахгүй, дахиж намайг мэдэх хүнтэй таарахгүй байхыг хичнээн их хүсэж байгаагаа мэдэх юм алга. Хамгийн ихээр санаж байгаа хүн бол Юнги. Ганцаардаж, хэцүү санагдах бүртээ Юнгирүү гүйгээд очмоор санагдаж байгаа ч яагаад гэдгийг нь үл мэдэх түгшүүрээсээ болоод уулзаж чадахгүй ердөө гэрийнх нь үүднээс буцна. Магадгүй би одоо өнгөрсөн бүх зүйлсийг орхиод шинээр амьдрал эхлэх ёстой болоод тэр юм болов уу? ээжийнхээ тухай, ахын тухай, өөр бусад бүхнийг мартаад тэр бүхний тухай хэн ч үл мэдэх тийм газарт очмоор байгаа ч үүний төлөө би өөрөө өөрийгөө үгүйсгэх ёстой бололтой. Гэтэл би тэгж чадахгүй. Тэр бүхэн, өнгөрсөн бүхэн үргэлж намайг дагах л болно. Тиймээс ердөө л ядаж тэр бүхнийг арай бага дурсах тийм амьдралаар амьдрахыг хүсэж байна. хайрлаж итгэж явсан ах маань ээжийг минь алснаас өөрцгүй байхад өөр яана гэж? *Бүүдгэр саарал тэнгэр бороо дуслуулахгүй хэрнээ гунигтай нь аргагүй дээрээс цэлийж, хажуугаар зөрөх машиний дуу салхинд зүсэгдэн сүржигнэнэ. Хаашаа л харна, завгүй, ууртай, инээсэн олон янзын хүмүүс хаа нэгтээ яаран явах хүмүүст намайг тоох сөхөө байхгүй мэт. Би тэдэнд сурталчилгааны хуудас тараан бөхөлзөх бөгөөд үл тоомсорлох тэдгээр харцнуудад одоо бүр дассан бололтой. Боолтноос сулран ургашаа гарсан үсээ дахин дээш шууж боосоор эргэн хартал танил төрх нүдэнд минь үзэгдэв. Чанёол гэх өнөө монш. Тэр надруу шууд чиглээд алхасаар өмнө минь ирэн зогсов. Би хальтхан толгой дохисон болоод зөрөх гэтэл нөгөөх чинь мөрнөөс татан зогсоолоо.Чанёол: хөөе? Чи хаана байсан юм? Бүтэн нэг сар? Сургуульдаа яагаад ирэхгүй байгаа юм?Би: чамд хамаагүйЧанёол: ингээд байлгүй зүгээр л –Би: зүгээр л юу гэж? Би ажлаа хийж байна. садаа болохоо больчих тэгэх үү? Чанёол: чи Жонгүкийнхээс явчихсан гэлүү? Би: тэгээд?Чанёол: Жонгүк дээр очиж болохгүй юу? тэр одоо ч эмнэлэгт байгаа. Нурууны гэмтлээс болоод хөл нь мэдээгүй болчихсон. Буцаад алхаж чадах эсэх нь ч тодорхойгүй байхад тэр тэнэг хэнтэй ч юм дуугарахгүй, эмчилгээндээ ч орохгүй, цонх гөлрөөд ганц чамайг л асуугаад байна. Би: надад хамаагүй. Та нар надад яаж ханддаг байлаа? .. гэж асуусан ч үнэндээ Жонгүкийн тухай сонсоод сэтгэл минь үймэрч орхилоо. Тэр зүгээр болов уу? Чанёол: аашшш, хараал ид. Уучлаарай. Би тэгье гэж боддоггүй байсан. хүүхдүүд инээлдэж, чамайг дээрэлхвэл өөрийгөө бусдад мундаг харагдаж байна гэж хөөрөөд—тэгээд,... уучлаарай, болов уу? Би: баяртай. Би ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Чанёолоос холдон алхах зуураа хамгийн сүүлд Жонгүктай уулзсан уулзалтаа дурсав. <<Тэр орон дээр ухаангүй хэвтэх бөгөөд би хажууд нь зогсоод түүнрүү ширтэж байлаа. Түүний бугуйнд өнөөх хар өнгөтэй үсний боолт байхыг хараад орных нь өмнө өвдөглөн суугаад гарнаас нь атгахдаа "би чамайг уучилсан болохоор заавал буцаж ухаан ороорой" хэмээн аяархан шивнээд гарыг нь тавин өрөөнөөс гарав.>>*Гитараа үүрсээр эмнэлэгийн хаалгаар орлоо. Жонгүкийн хэвтэж байгаа өрөөг сувилагаас асуусныхаа дараа хүүхдийн тасагт гэхийг нь сонсоод бага зэрэг инээд хүрэв. Нээрээ бид чинь одоо ч хүүхдүүд хэвээрээ шүү дээ. Хүүхдийн тасгуудаар шагайн өнгөрөх зуур тоглоомын өрөөний үүдэнд иртэл нэг жаахан охин гарнаас минь атган зогсоов. Би: яасан?Охин: та наадхаа тоглож чадах уу? хэмээн томоогүйхэн инээмсэглэсээр асуулааБи: тийм ээОхин: тоглоод өгөөч Өнгөрсөн хугацаанд би гитар их сайн тоглож сурсан гэж өөрийгөө магтахаас ичихгүй байна. анхандаа ердөө Юнгигээр заалгасан хэдэн зүйл мэддэг байсан ч ажиллаж байгаа хоолны газрын ах үнэхээр сайн тоглодог болоод надад өөрийнхөө хуучин гитарыг бэлэглэж хэрхэн тоглохыг маш сайн заасан юм. Хүүхдийн тасгын тоглоомын өрөөнд ороход 10 орчим хүүхдүүд тоглоод сууж байлаа. Намайг гитараа гаргаж ирэхэд гитарын минь хүзүүнээс цагаан өнгөтэй асаагуур зүүлттэй санжигнана. Хүүхдүүдэд дуу тоглож өгөн, тэдэнтэй элдвийн зүйл ярилцан суух зуураа хаалганы цаахан тэргэнцэртэй Жонгүкийг олж харлаа. Тэр надруу гайхан харж байна. *ЖонгүкАриун цэврийн өрөө орчихоод өрөөрүүгээ буцаж байтал хүүхдүүдийн тоглоомын өрөөнөөс гитарын ая эгшиглэн танил хоолой сонсогдоход гар минь шуулхан тэргэнцэрийнхээ дугуйг эргүүллээ. Юүмин. Инээмсэглэн, дуу дуулж, хүүхдүүдтэй ярилцаж, надруу харж байна. үсээ тайрчихаж. Ирүүг нь шүргэх үс түүнийг өмнөхөөс нь тэс өөр харагдуулж байна. гэхдээ яагаад? Яагаад би зугатаамаар санагдаад байгаа юм бол? Тэгтлээ их харахыг хүсэж, санаж байсан түүнийг яг одоо ингээд надруу харж байхад би яагаад зугатаах гээд байгаа юм бол? Нэг л мэдэхнээ би 2 гараараа тэргэнцэрийнхээ дугуйг хурдан хурдан эрүүлэн хонгилоор явж байлаа. Зугатаачихлаа. Зүрх минь базлан байгаа ч би түүний өмнө ийм арчаагүй байдалтай харагдахыг хүсэхгүй байна. хүчгүй, сул дорой... Гэнэтхэн өмнө минь хэн нэгнийг ирж зогсоод гараараа зам хаан сунгахад би сандран зогсов. Аажууханаар толгойгоо дээшлүүлэн харах үед тэр надруу инээмсэглэж байв. Өмнө нь миний хэзээ ч хараагүй, хэзээ ч надад зориулагдаж байгаагүй түүний инээмсэглэл. *Юнги Юүминийг хайн аргаа барсандаа Жонгүкийн хэвтэж байгаа эмнэлэгрүү орон алхаж байлаа. Нүд нь хар зураас татаж, 2 гараа битүү шахам цагаан маарлаар ороожээ. Эмнэлэгийн гадаа байх цэцэрлэгт хүрээлэн дундуур алхаж байхдаа тэр тэгтлээ удаан хайсан Юүминийг олж харав. Жонгүк тэр 2 моддын дунд байх бөгөөд тэргэнцэртэйгээ суух Жонгүкийн хөлийг нь хучиж өгөхдөө Юүмин инээмсэглэж байлаа. удалгүй Жонгүкийг орхиод модны ёроолд ургасан цэцэгсрүү гүйхдээ яг л чихэр хараад хөөрдөг байсан бага насныхаа төрхөөр үзэгдэнэ. Юүмин гартаа цагаан өнгөтэй цэцэг барьсаар Жонгүкийн өмнө ирээв гараа ардаа авав. Юүмин: баруун уу зүүн үү? Жонгүк: баруун. Юүмин инээмсэглэсээр баруун гартаа байсан цэцгийг Жонгүкт өглөө. Тэд инээмсэглэсээр л... инээмсэглэсээр л... Юнгигийн нүд ахиад л өнөөх хоосон, хүйтэн, харанхуйй ангалруу унах мэт тэдэнрүү ширтэж, ам ньхагас ангайсан байснаа удалгүй хөмсөгөө зангидан хажуухандаа байсан модыг чангаар цохиход марлаар боосон байсан гарных нь шарх сэдрэн цус нь нэвтлэн гарч байлаа. Харин түүний царай дахиад л өнөөх цусруугаа ширтэн ямар ч сэтгэл хөдлөлгүй үзэгдэнэ. *I'm BACKKKK. уг нь 10 өдрийн аялалд явсан ч сунжираад 13 өдөр болоод хүлээлгэсэндээ хүлчил өчиж бас уншигч цөөрөөгүй байгаасаа гэж найдаж байна. үнэндээ олон өдөр бичээгүй болохоор юу бичих гэж байснаа бүгдийг нь мартчихаж. уншигчгүй болчихсон байвал би зүгээр ажлаа бодноо гэхгүй юу. хотод ирээд 5хан цаг болж байгаа ч та нарыг бодоод аймар хурдан бичсэн болохоор гоё сэтгэгдэл авмаар байнааа

ЧИ, ЧИНИЙ БҮХЭН. (ДУУССАН)Where stories live. Discover now