- two -

3.1K 247 4
                                    

Урьдын адилаар хайрцаг тамхи худалдан авч дуусаж хоосорсон тамхины хайрцгаа гадаа байрлах хогийн сав руу чулуудлаа.

Гэтэл гай болж ирмэгийг нь цохин ойгоод яг гадна нь уначхав. Би ч санаа алдсаар дуртай дургүй очин хайрцгаа аван дээш бостол харсан зүйлд бие минь царцах шиг болж хөлийг минь хадчихсан аятай хөдөлж чадсангүй.

Жимин.

Тэр минь үсээ шаргал өнгөөр будчихсан байх ба сүүлийн жилд өөртөө их анхаарсан бололтой булчинлаг, чанга биетэй болсон байв.

...Түүнийг нааш харах үед зүрх минь хурууны өндгөнд мэдрэгдтэл хүчтэй цохилж, сандарсандаа амьсгалаа түгжиж орхилоо.

Жимих над руу хоосноор удаан гэх чинь ширтэн зогсож байсан ч гэм хийсэн аятай харцаа огцом өөр зүг рүү шилжүүлэхэд нь урам хугарах шиг болов. Гэхдээ би юунд найдсан юм бэ? Юунд урам хугарсан юм? Түүнийг над руу ширтээд дараа нь ирж тэвэрнэ гэж үү? Больж үз Мүнбёл, мөрөөдлөөсөө сэр.

Гэнэтхэн миний маш ихээр тэврэхийг хүссэн түүний минь бэлхүүсээр хэн нэгэн араас нь тэврэн авав. Өө тийм л дээ, Жимин одоо өөр нэгнийх шүү дээ.

"Убба! Намайг удаан хүлээв үү?" өхөөрдөм гэгчинь инээмсэглэн Жиминий мөрний араас цухуйн асуухад түүний харц аз жаргалаар дүүрэх шиг болж, мишээсээр эргэн харж найз охиноо тэврэв.

Догдлон цохилж байсан зүрх минь аль хэдийн зүсэгдэх мэт өвдөж, түгжсэн байсан амьсгаагаа цээжинд хорогдох шаналалтай цуг удаанаар гаргалаа. Энд удаан зогсвол тэр хэрээр өвдөхөө сайн мэдэж байгаа учир хурдхан л тэндээс холдохын хүслэн болж гүйсээр гэртээ орж ирлээ.

Саяхан л хамаг хурдаараа гүйж байсмн би одоо хөлөө зөөж явсаар өрөөндөө орон өөрийгөө ор луу шидэж орхив. Тэгтэл гэдсийг минь ямар нэг хатуу зүйл нухахад амандаа хараасаар босон хартал халаасанд минь байх шинэхэн хайрцаг тамхи нухсан нь энэ байлаа. Санаа алдав. Хөгийн юм.

Тагтан дээрээ гарч ирээд нэг ширхэг тамхи хайрцгаас сугалан авч асаав. Удаанаар уушиглан тэнгэр өөд ширтэн утаагаа үлээлээ.

Нэгэн хэвийн, аймшигтай уйтгартай энэ амьдралд одоо ч амьд байх өөрийгөө гайхав. Хэтэрхий гунигтай, шаналалтай. Гэхдээ л...гэхдээ л би амьдарч байна....

"Битгий тамхи тат л даа"

"Чиний хэрэг биш"

"Чи биш та!Би чамаас ах...убба гэх ёстой"

"Яг элэг хөшиж үхэх нь...Убба гэнэ шүү. Уббатайгаа арилж үз"

"Надад убба гэдэг охид таалагддаг"

"Чи чинь солиорчхоо юу? Арай намайг чамд таалагдахын тулд убба гэнэ гэж бодсон юм биш биз?
Тэгсэн дор ХЁН гэсэн нь арай дээр байх"

"Хён чинь эрэгтэй хүн ахыгаа дуудахдаа хэлдэг шүү дээ"

"Тийм болохоор Хен...намайг эрэгтэй гэж бод, ойлгов уу "

Тэнэг бас хэтэрхий омголон байж дээ би.

|completed |OPCTTAH| pjmWhere stories live. Discover now