Tape 3 (KTH)

2.6K 315 19
                                    

Юнги Жиминийг орхин сургуулиас гарахад бараг л гэгээ тасарчихсан байсан болохоор алхалгүй шууд л автобус хүлээн зогслоо. Автобус ирж байгаа нь харагдахад шууд л цүнхнээ уудлан жижигхэн хуурцаг тоглуулагчаа гаргаад өглөө юмыг яаж мэдэхэв гэж бодон авсан "Гурав" хэмээн бичсэн хуурцгийг хийв. 

****************************************

Эргээд тавтай морил, охид, хөвгүүд ээ! Энэ удаад хэн гэж бодож байна?...Ммм...Хичнээн ийм зүйл болсон хэдий ч чи миний хувьд хамгийн нандин хүмүүсийн минь нэг байсан болохоор...би нэрийг чинь шууд хэлчихье. 

Сайн уу, Ким Тэхён! Бурхан минь гэж...Би чиний нэрийг энд ингэж хэлж байгаадаа...нэрс бичсэн жагсаалтандаа чамайг багтааж бичсэндээ өөрөө ч итгэж чадахгүй нь...Би ийм байхад чи надаас илүү гайхаж, балмагдаж байгаа биз.

Бид 5 настайгаасаа хойш найзалж олон олон дурсамжийг бүтээлцсэн...Эрэгтэй, эмэгтэй хүмүүс найз байж болдог гэдгийг хоёулаа олон хүмүүст баталж харуулсан. 

Гунигтай, баяртай, ууртай гээд бүхий л өдрүүдэд чи хажууд минь байж нулимс, гомдол, уур уцаар, инээдийг минь хуваалцдаг байсан. Чи үргэлж л ард минь байж намайг хамгаалдаг байсан болохоор би хэнээс ч юунаас ч айдаггүй байж билээ...

Гэхдээ... энэ бүх аймшигтай, галзуурмаар бас...амиа хорлохыг юу юунаас илүү хүссэн, үүнээс өөр гарц үгүй юм шиг байсан эдгээр өдрүүдэд чи ард минь байгаагүй. Тийм болохоор би маш их айсан. 

*инээх* Тийм ээ, чамаар хамгаалуулж, өмгөөлүүлэн айдасгүй амьдраад сурчихсан болохоор би улам л аймхай болчихсон байсан юм билээ. Тиймдээ ч энэ амьдралын хэсэгхэн зовлонг дааж чадалгүй айдас, шаналал, уйтгар гуниг гэгч зүйлсийг мэдрэхгүй болох энэ арга замыг сонгосон биз. 

...Миний тэр алдартай зураг сургуулийн бүх хөвгүүдэд очдог өдрийн дараагаас...Би хүний найз залуугийн өвөрт гуйх шахам орсон янхан нэртэй болохоос өмнө би зоригтой байсаан. 

Яагаад гэвэл би Ким Тэхён өмнөх шигээ л ард минь зогсоод хамгаална гэдэгт зуун хувь итгэлтэй байсан юм. Чи бид хоёртой хамт хоносон...Яагаад ч тийм зүйл болох боломжгүй байсныг...Намайг арай ч хүний найз залуу гуйж явахаар охин биш гэдгийг мэдэх цөөхөн хэдхэн хүний нэг чи байсан болохоор...би үнэхээр юунд ч санаа зовоогүй. 

Тийм ээ, тэр зургаас болоод аймшигтай их ичиж байсан ч би айгаагүй шүү. 

Гэтэл...чи ард минь байгаагүй...

/Дууссан/***TH1RTEEN R3ASONS WHY***Where stories live. Discover now