Ending of everything

3.2K 350 41
                                    

***Гурван сарын дараа***

..."Элит ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч 19 настай Пак нь сургуулийнхаа 17 настай эмэгтэй сурагч Жон, Ким нарыг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргүүдийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр өглөөний 9 цагийн үед сэжигтэн Пакд холбогдох хэргийн шүүх хурал болсон ба шүүх бүрэлдэхүүн түүнийг гэм буруутай гэж үзэн 9 жил 8 сар энгийн дэглэмтэй хорих ангид хорих ял оноосон байна"

Арайхийн зурагтны удирдлагаа олж унтраах товчин дээр дарахад гэр минь бүхэлдээ анир чимээгүйд автан амар тайван айлчлах шиг болов. "Энэ хорвоо ертөнц чинь яасан ч аймшигтай болчихсон юм дээ!" гэж ээжийн үглэх сонстоход гүн санаа алдахыг хүссэн ч тэвчлээ.

"Юнги, чи энэ хүүхдийг таньдаг байсан уу? Арай найзладаг байсан юм биш биз дээ? Хуучин сургууль чинь ийм зах замбараагүй байсан юм бол эртхэн хэлэхэд яадаг хүүхэд вэ чи!"

"Би танихгүй ээ, найз биш" гэж хэлчихээд шууд л өрөө рүүгээ орохоор өндийлөө. Сургуулиасаа шилжихгүй гэж эсэргүүцэн зөрүүдлэх гэж байсан хэдий ч одоо тэр сургуульд хорогдоод байх зүйл ганц ч байгаагүй учир чимээгүй л ээжийн үгийг дагаж, сургуулиа солиод хоёр сар болж байна.

...Эцэст нь нэг юм шүүх хурал болоод бүх зүйл цэгцэрч, байр байрандаа орцгоох шив. Сокжин багш Набигийн хуурцагнуудыг сонсож дууссаны дараа Сэхүн, Хусог хоёрыг ятгасаар Набигийн бичлэгүүдийг аав, ээжид нь сонсгосон юм. Түүний дараа тэд мэдээж нас барсан хэдий ч охиныг нь тийм байдалд хүргэсэн нэгнийг хуулийн дагуу шийтгүүлэхийг хүссэн.

Эхэндээ нотлох баримт гэх зүйл нь олдож өгөхгүй хэцүү байсан хэдий ч...одоо таван сартай маамуу тээж байгаа Жисү харанхуйгаас холдон гэрэлд гарч Пак Чанёолыг илчилсэн. Түүнээс гадна Набигийн очсон эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэдэн оны хэдэн сард хэдэн долоо хоногтой ургаа үр хөндүүлсэн талаар мэдээлэл байж таарсан. Ингээд л Пак Чанёол хичнээн гүрийж мэлзээд ч гарах гарцгүй болж, түүнийгээ дагаад хөл бөмбөгийн багийнх нь гишүүд, Ван Жэксон хүртэл түүнийг барьж өгөн өөрсдөө уснаас хуурай гарахыг хичээцгээсэн дээ.

Набигийн хэрэгтэй зэрэгцээд Пак Чанёолд холбогдох бас нэг хэрэг гарч ирсэн нь Хусогийн дүү Хэсонтой холбоотой хэрэг юм. Хэдэн сарын өмнөөс эхлээд л эрэгтэй хүмүүсээс бүр ах, ааваасаа жийрхэж, айж байсан тэр бяцхан охины хамгийн ариун нандин зүйлийг тэр хүний дүрд хувилсан албин чөтгөр мөн адил булааж авсан байсан.

/Дууссан/***TH1RTEEN R3ASONS WHY***Where stories live. Discover now