Ep. 2

6.8K 478 21
                                    

Rose.

YG шинэ охидын хамтлагийн төлөө бүхий л зүйлээрээ дэнчин тавьж буй мэт, маш том эрсдэлийг ч үл ойшоож байлаа.

"Тэгэхээр, чиний өнгөрсөнд юу ч болсон бай бүгдийг март, тэднийг огт харж байгаагүй юмшиг бай, чи бол яг одоогийн Roseanne Park.

Бид чамайг зарлах болно, гэхдээ зөвхөн олон нийтийн мэдэх Roseanne Park. Чиний мэдээлэл бүгд хуурамч гэсэн үг ойлгов уу?"

Би толгой дохин сууна. Надад ямар ч арга байхгүй шүүдээ.

"Цаашдаа олон хөгжимийн нэвтрүүлэг, тоглолт, шоун дээр таарах болно. Тэр үед зүгээр л хүндэтгэлтэй харьцаад өнгөр. Яагаад гэвэл чи бол YG гүнжүүдийн нэг.

Яг одоогийн Пак Чэёон.

Чиний ард хамтлагийн чинь охидын ч бас хувь заяа, бүхэл бүтэн хоёр ЭНТ-н асуудал явж байгаа гэдгийг сана. Энэ бол яг л дайн шиг.

Гэхдээ санаа зоволтгүй ээ. Энэ дайн бий болохгүй. Чамд болон шинэ хамтлагт ямар ч саад гарахгүй гэж найдаж байна. "

--

YG бол бүхнийг зохицуулагч. Тэр бидний туулах замыг бэлдэгч.

Ким Жисүү, Лалиса Манобан, Ким Жэнни...

Тиймээ, энэ бол шинэ эхлэл. Хуучны Пак Чэёон бишээ.  Шинэхэн, хүсэл мөрөөдөл нь оргилсон охин, Ружэ.

Яагаад Ружэ гэж үү?

Энэ бол алдарт GD уббагын санал. Мэдээж түүний саналыг хэн ч эсэргүүцэхгүй, тэрэнд энэ тайзны нэр таалагдсан, тэгээд л шууд сонгогдсон. Энэ яг л хараал шиг.

Намайг хэзээ ч тэднээс салж болохгуй гэсэн хараал байх. Ямар нэг байдлаар заавал учирдаг...

Шинэ амьдрал, шинэ эхлэл, би бэлэн...

EXO

Бэлтгэлийн өрөөнд Кай лаптоп барин "Вуааа! Солиотой!" Тэд бол тэсрэлтүүд, мэдээж миний охин ч бас, тэд үнэхээр эрч хүчтэй байна, би тэдэнтэй хамт бүжиглэхээс хэзээ ч татгалзахгуй шүү. Ялангуяа миний охин..
/Анх цацандсан Dance Performance үзэж байгаа шүү/

Тэд бүгд л дор дороо бодлогширон суух агаад, хэн хэн нь юу хэлэхээ үл мэднэ.

[Completed] AIIYLWhere stories live. Discover now