Ep. 16

4K 372 22
                                    

Чэёон.

Ян захирал дуу бичлэгийн студид бидэнтэй хамт байн эрч хүч дүүрэн, биднээс ч илүүтэй догдолсон мэт л хоёр алгаа үрээд инээмсэглэх бөгөөд

"Бэлэн үү охидоо?"

Бид гар гараасаа атган суугаад нэг зэрэг чанга дуугаар

"Тиймээ!" гэж орилов.

Тэр Enter товчийг даран хэсэгхэн хүлээсний эцэст

"Нэг, хоёр, гурав.. Болчихлоо"
гэсээр орилж бидэнд баяр хүргэн гар барина.

Дууг минь зохиож өгсөн Teddy, Won Jin, стилист, зургийн дарга, тэд бүгд л бидэнд баяр хүргэж амжилт хүсэж байлаа.

Жүхёг убба дормруу цэцэг явуулсанаа хэлсэн бол бүхэл өдрийн турш тасралтгүй зурвас илгээж байсан Чанёол шинэ дууг минь хүлээж буйгаа хэлсээр байсан юм..

Дуу цацагдаж минут өнгөрөхөд л нүдэн дээр минь хандалтууд ихэсч урмын үгс, гоё сэтгэгдлүүдийг уншин охид хоорондоо тэврэлдэж байх зуурт утсанд минь Чанёолоос зурвас ирэхэд нь би баярлан уншив..

From Channy~

"Аль дууг нь сонсох хэрэгтэй вэ?"

Би нүдээ эргэлдүүлсээр түүнрүү хариу бичиж байхдаа инээж байсан ч хажуугаас Жэнни мөрөн дээр минь товшиж бага зэрэг сануулах дохио өгөхөд л инээхээ больсон юм.

YG хичнээн ажигч билээ? Би түүнээс болгоомжлох хэрэгтэй..

To Channy~

"Мэдэхгүй ээ, чи өөрөө сонгох хэрэгтэй"

Удалгүй түүнээс зурвас ирэхэд Stay-г screenshot хийсэн зураг явуулав. Тэр эхлээд үүнийг сонсох нь... Түүнд саад болохгүйн тулд хариу бичилгүй утсаа далд хийв.

Цаг хэтэрхий орой болсон тул бусаддаа баяртай гэж хэлэн бүгд л машинд суухаар гарахаар бэлдэж байхад Чанёолоос зурвас ирсэн нь маш урт гэгч нь магтаалын үгтэй мессеж байсан юм. Дараа нь Playing With Fire screenshot хийсэн зураг явуулахдаа ардаас нь том гэгч нь зүрхтай стикер явуулах бөгөөд эхэллээ гэсэн бичиг байв.

Утсаа цүнхэндээ хийн гадуур хувцасаа өмсөн машинд суугаад дотор хүн минь өөрийн эрхгүй баярлаж өнөөдөр бүхэлдээ зүүд шиг л санагдсаар байлаа. Яг л зүүд шиг..

[Completed] AIIYLWhere stories live. Discover now