.25.

2.2K 238 30
                                    

"амаа тат, надад хийх зүйл их байна"
Кай утсаа мөрөндөө хавчуулангаа үсээ янзлан тольдоно. Өнөөдөр түүний төрх өөрт нь огт таалагдахгүй байлаа. Нэг л ядарсан гунигласан төрх!
Аргагүй шүү дээ, тэр үүрээр гэртээ ирээд олигтойхон ч унталгүй одоо сургуульруугаа явахаар бэлдэж байна. гэхдээ юу юунаас илүүгээр кёнсүүтэй учраа олох бодолдоо дарагдаж байж ядах зуур Чанёол залгачихаад уулзахыг шалгаагаад байв.
"энэ миний хувьд их чухал, гуйж байна, чамаас өөр ярих хүн алга. Чи мэднэ дээ, Сэүн хэзээ ч чухлаар хүлээн явахгүй, харин Чэн... тэр намайг ойлгохгүй л болов уу?"
Арга явдсан сонсогдох Чанёолын хоолойг сонсоод Кай уртаар санаа алдав.
"ойлголоо, 10 минутын дараа хүрээд ир, хамтдаа сургууль явцгаая"
"яах гэж?"
"намайг хүргэж өгөх гэж. Чи машинтай биз дээ!"
*
Кай үүргэвчээ өрөөсөн талдаа тохсоор гарч ирэхэд Чанёол ирчихсэн зогсож байлаа. Тэгээд тэрээр шуудхан машинд нь орж суугаад найзруугаа харвал ёстой л үхлээс мултарсан амьтан шиг цонхийж, царай алдсан харагдав. Яг л дэлдэн мумми.
Түүний нөхцөл байдал тоглоом, шоглоом биш байгааг ойлгосон даруйдаа Кай чухал төрхөнд шилжин хоолойгоо засахад Чанёол ч машинаа хөдөлгөв.
"за, ярь л даа, чи зөвлөлдмөөр байна гэсэн" хэмээн Кай-г хэлэхэд тэд гэрлэн дохион дээр зогсож байлаа.
Чанёол уртаар санаа алдаад "юу ч гэмээр юмб дээ,.. тэр... энэ бол хайр дурлалтай холбоотой асуудал" хэмээн сунжируулан хэлээд рүллээ базлав.
"тэгээд? Бэкхён та 2 яачихсан юм? маргалдаа юу?"
Кай-н үгийг сонсоод Чанёолын дэлдэн чих нь улам дэлдэн болчих шиг сортолзон, нүд нь бүлтэлзээд, багахан сандарсан төрхтэй болсоноо Кай-н инээмсэглэхийг хараад багахан тайвширч дахин санаа алдав.
"чи яаж мэдсэн юм?"
"мэдэж ядах юм байгаагүй ээ. Тэгээд маргаан уу? хэрвээ тийм бол чи буруу хүндээ хандчихаж . би ч бас маргалдчихсан. Чи намайг мэднэ дээ, Кёнсүүг мэрэмтгий гэдгийг мэдсээр байж, бас дээр нь хараал идсэн Жун авхай"

"байзаараа, Кёнсүү гэнээ? Бас Жун авхай?" хэмээн Чанёол дахиад л баахан сортолзов.
"нэг тийм юм бий. Тэгээд яагаад маргачихсан юм?"
"тэр намайг өөрт нь хайртай гэж бодохгүй байгаа. Би үнэндээ анхандаа мэдээгүй л дээ, гэхдээ тэр надад итгэхгүй байсан болохоор уурлачихсан юм. харамсалтай нь бүр дордчихсон. Одоо тэр намайг өөрөөр нь тоглосон гэж бодож байгаа, бас өөр хүнтэй" Чанёол сүүлийн хэсгээ хэлэхдээ нүүрэндээ инээд тодруулсан ч тэр нь гунигтай инээмсэглэл байлаа.
"таарч дээ" хэмээн Кай шүүрс алдаад "Тэд хэзээ ч бидэнд итгэхгүй бололтой. Яаж итгүүлэх ёстойгоо ч ойлгох юм алга. Би зүгээр л хайрлахыг хүссэн. Яг байгаагаар нь л хайрлах гэсэн ч энэ хэцүү юм"
"магадгүй бид бүр их хайрлах ёстой юм болов уу? Кай, чи мэднэ дээ, хүртэх ёстойгоор нь биш, хүртэх ёстойгоос нь хамаагүй илүү, нэг тийм. Загасаа шилэн хоргонд тэжээснээс их далайд нь тавьбал илүү жаргалтай байж болох байх гэж боддог байсан шигээ, хязгаарлалгүйгээр. Гэхдээ гол нь би тэгж чадах болов уу?"
"юу гээч? Чамайг мэдэхгүй юм харин би чадна" Кай ийн хэлээд инээмсэглэв.
Чанёолтой ярилцсаны дараа Кай өөрийгөө хамаагүй хөнгөрсөнөөр мэдрэн, бас хоёр найз яг адилхан байдалд орсноо бодон инээд нь хүрсээр номын санруу орвол уулзахаар яарсан хүн нь тэнд байсангүй.
Ер нь хэн ч байсангүй.
Хэсэг зуур хүлээж, Кан багшруу залгасан ч хариу ирээгүй тул Кай харихаар шийдлээ.
Мэдээж тэр Кёнсүүрүү ч бас хэд хэдэн удаа залгаж мэссэж үлдээсэн билээ.
Үд ч болоогүй байсан тул тэр нэг их яарсангүй, нэг л их шаналсан хүн гараа халаасандаа хийн алхах бөгөөд дэргэдүүр нь дэлгүүр хоршоо, кофе шопууд жирэлзэн өнгөрөх оюутны гудамжны үзүүрт байх амттаны мухлагын өмнөх шуугиан анхаарлыг нь татав.
Хүмүүс бөөгнөрсөн байх тул тэр нэг их ойртох гэлгүй холоос харвал ягаан бошинзтой, том болсон охин дэлгүүрийн үүдэнд нүүрээрээ дүүрэн зайрмаг нялчихсан сууна.
Дэлгүүрийн эзэн авгай түүнрүү хашигчиж, охин харин айсан хүүхэд шиг бүлтэлзэх ажээ.
Гарцаагүй энэ охин өчигдөр Кёнсүүтэй хамт байсан барби мөн байв. гэхдээ нэг л өөр... Кай ийм хүмүүсийг мэднэ. Ахлах ангид байхад ангид нь нэг хүү байдаг байлаа. Түүний дүү ийм байсан юм. Бүгд л айсан бүлтгэр нүднээс нь болж түүнийг гадуурхана. Энэ бол нэгэн төрлийн мэдрэлийн синдром. Тэд энгийнээр өөрсдийгөө илэрхийлж, хөдөлж, ярьж чадахгүй, магадгүй илүү хүүхдээрээ сэтгэдэг. гэхдээ яг бидэнтэй адил мэдэрдэг. Тэд шархалж, баярлаж, бодож, гомддог. Харин бусад хүмүүс тэднийг мэдрэл муутай, галзуу гэж бодно.
Кай шуудхан түүнрүү очлоо. Тэгтэл санаанд оромгүй явдал болж охин Кайг таниад барахгүй шуудхан ирээд хүзүүнээс нь тэврэн уйлж эхлэв. Тэр их айсан бололтой, хамаг бие нь салаглана.
Хүмүүсийн өөрлүү нь харах нүд, худалдагч авгайн хашгирааныг Кай нэг их тоосонгүй.
"намайг Кёнсүүд хүргээд өг" охин ийн хэлсэн ч Кай Кёнсүүтэй холбогдож чадахгүй байлаа. Тэгээд түүнийг Кёнсүүгийн гэрлүү дагуулж явахаар болов. Гэхдээ тэр зам тийм ч амар байсангүй. Охин амттан харах бүртээ зогсож, Кай-с нэхэн шалгаана, уйлна, эрхлэнэ, яг л жаахан хүүхэд шиг.
Тэгээд амттан авч өгвөл хэлнэ. "хайртай шүү Кай"
Кай охиныг өхөөрдөж байлаа. Бас энэ нь түүнд жаахан найдлага төрүүлнэ.
Охин үргэлж "Кёнсүү Кай-д хайртай" хэмээн дуу аялаж байсан юм. тиймээс Кай-н маргаанаасаа болж зовсон шаналал нимгэрч байв.
Тэгж явсаар өдрийн хоолны цаг нэгэнт өнгөрсөний дараа Кай тэр 2 зорьсон газраа ирлээ. Танил цэнхэр хашааны өмнө ирээд тэрээр хонхыг нь 2 дарааллан дарав.
Дотроос удалгүй сандарсан төрхтэй Кёнсүүгийн ээж гарч ирээд зочдынхоо зүг гайхан ширтэнэ.
"Хэрим аа, Кай. Яаж? Үгүй тэр ор л доо. Бурхан минь ямар их санаа зовов оо?"
Кай багахан санаа зовсон байртай дотогшоо орвол тэднээс өөр хэн ч байсангүй. Харин ээж нь ийш тийшээ утас цохин охины гэртээ ирсэнийг илтгэнэ.
Тэгэхээр охин төөрчихсөн байсан нь гарцаагүйн дээр энэ гэр бүлийн нэг хэсэг болж таарав.

Кай-г явахаар зэхэн хаалгаруу зүглэхэд Кёнсүүгийн ээж дахин талархалаа илэрхийлэн түүний гараас атгаад
- Хэрим манай дүүгийн охин юм байгаам. Кёнсүү хичнээн санаа зовсон гээч. Гэхдээ та хоёр маргачихсан юм  уу? чи хүлээж байгаад уулзчихаад яв. Хоол ч ид л дээ хэмээн шаллаа.

Ээж аавууд үнэхээр аймар юм.

- Үгүй дээ, бид маргаагүй. Зүгээр л...  юутай ч Кёнсүүд намайг нөгөө газраа хүлээж байя гээд дамжуулаад өгөхгүй юу?

Кайг яваад удаагүй байхад Кёнсүү гаднаас гүйн орж ирлээ.
Даанч ээж нь Кай-н гуйлтыг  мартчихсан байв.

Shh! ... ITS ME! (ДУУССАН)Where stories live. Discover now