2068 оны 5 сарын 20ны өдөр
Түүнтэй удаан хугацааны дараа таарсан өдөр. Тэр огт өөрчлөгдөөгүй байсан. Хүйтэн ширүүн харцтай ч догь залуу. Үргэлж хослол өмсдөг лаг ах
Түүнд мэхийн ёслоод "Сайн байна уу? Хунтайжаа"
Удаан уулзаагүй байж шуудхан л хүндэтгэлгүй ярихыг хүссэнгүй.
Юнги убба багахан инээмсэглээд "Зүгээр дээ, энгийнээр дуудаж болно"
"Та сайн биз дээ убба"
"Тийм ээ, сайн байгаа" өөр үг хэлсэнгүй.
Гадаа аль хэдийн харуй бүрүй болсон учир "Та ажил ихтэй байсан байх. Амардаа"
Хажуугаар нь зөрж гарах гэтэл гарнаас минь татан "Хамт цай ууцгаая. Чиний яаж амьдрач байгааг чинь мэдмээр байна."
Хүйтэн хөдий догь залуу гэвч түүний доторх зан энгийн зѳѳлѳн. Магадгүй айж уйлснаасаа болоод ордонд дахиж ирээгүй ч түүнтэй хэд хэд уулзаад авсан. Анх харсанаас минь ѳѳр байсанд нилээн балмагдаж билээ.
Бид хамтдаа гал тогоонд орж ирэн, Юнги ах надад цай найруулж өгөх бол би тэрнийг чимээгүй ажиглан сууна. Юнги хийсэн цайгаа Хэийн урд тавин "За тэгээд ярь л даа"
"Мм онцын зүйл гэвэл би энэ жил сургуулиа төгсөх юм байна"
Юнги гэнэтхэн миний толгойг хоёр тоншоод "Мангар минь би наадхыг чинь мэдэхгүй байлаа юу"
Хѳѳх мэддэг байсан хэрэг үү? Би түүнийг надад анхаарал хандуулдаггүй гэж бодсон юмсан.
"Сайн хүн байгаа юу?"
Тэр надаар тоглоод байна уу? Сүйт залуу нь сүйт бүсгүйгээсээ сайн болсон залуу байгаа юу гэж асуух түүнд бол хэвийн үзэгдэл бололтой?
Хоолой минь намсаж "Мм, байхгүй ээ. Гэхдээ та хүсвэл байж болох л юм"
Юнги хэсэг чимээгүй сууж байгаад "Уурлачихсан уу? Ахлах сургуулийн охид чинь хүнд хурдан дасаж дурладаг гээд бас би хөгшин болхоор..."
Би түүний юу яриад байгааг ойлгосонгүй. Ахлах сургуулийн охин хүнд хурдан дасаж дурлах түүний настай байх хоорондоо ямар холбоотой билээ??
"Яриаг чинь сайн ойлгосонгүй"
"Үгүй ээ яхав дээ. Чиний үеийн залуусын ихэнхи нь царайлаг бас догь байдаг шд ээ. Тэгээд л чамд сайн болсон хүн бий юу гэх гээд л"
Нэг гүнзгий амьсгаа авчихаад "Сайн боллоо гээд яахав дээ. Тэртээ тэргүй эцэст нь өөр хүнтэй гэрлэхээс хойш"
YOU ARE READING
𝚔𝚒𝚗𝚐'𝚜 𝚠𝚘𝚖𝚊𝚗
FanfictionОдоо үеийн хаан засаглалтай Солонгос улс 2018.04.20~~ 2018.06.10