~Chapter 13~

2.3K 295 30
                                    

Нүднээс минь нулимс урсаж тэдний зургыг гүйлгэн үзнэ.

Херим: Чамайг уйлуулья гэж бодоогүй ч энэ бүхэн үнэн. Чи намайг үзэн ядаж байна уу?

Ярианы өнгө аяс нь ёжилсон бус энгийн л байлаа.

Нулимсаа шувтран: Мэдээж үгүй ээ! Юнги уббад хууртаж явсанаас ихгээд мэдчихвэл илүү амар үгүй гэж үү?

Херим нэг санаа алдчихаад: Чамд яг юу болоод байгааг хэлж өгье. Дараа нь надад уурлах уу баярлах уу гэдгээ хэлж болно.

Тэгхээр энэ бүхэн ахлах сургуулиас эхлэсэн. Жексон Юнги хоёр дээрээс нь Намжүүн тэд сайн найзууд харин Сура бид хоёр сайн найзууд. Тэгээд л яахав Жексон Сураг бага ангиасаа хойш найзалдаг байсан болхоор билнийг холбох гүүр болсон л доо. Алхам алхамаар илүү дотно болж Юнги Сура хоёр үерхдэг болчихсон. . Мэдээж энэ мэдээ миний бас Жексоны хувьд үнэхээр муу мэдээ. Би Юнгид харин Жексон аль бага сургуулиасаа л Сурад сайн байсан. Харин Сура нэг ч нүдээрээ тоож хардаггүй зөвхөн Юнги Юнги гээд л чи ойлгож байгаа биз дээ? Гэвч их сургуульд орох үед хаантан түүнд боломж олгож хэнтэй гэрлэхээ өөрөө шийд хэмээн зарлигдсан. Жексон бид хоёр Сураг байх гэж бодсон ч бидний мэдэхгүй өөр нэгэн жоохон охин. Бид гайхаж түүнээс ягаад гэж бараг өдөр шөнөгүй асуусан байх. Харин тэр огт хариулаагүй. Үүний дараа Сура Юнгигээс салж хятад луу явхад Жексон ч араас нь явж аваад суучихсан хэрэг. Харин би эндээ үлдэж Юнгигийн туслах болсондоо.

Магадгүй чи Жексонд уурлаж байж болно. Гэхдээ тэр зүгээр л олон жилийнхаа зовлонг хэсэгхэн зуур мартахыг хүссэн төдий. Гэвч Сура Юнги сайн хэвээр гэсээр түүнийг өөртөө огт ойртуулдаггүй. Дандаа л үгийг нь сөрж түүний доромжилдог нэгэн. Би ч тэднийг салаасай гэж хүсэх юм

Надтай адил бодолтой юм. Гэхдээ би Жексоныг үзэн ядахгүй байна аа. Тэр бол ухаалаг залуу юу хийж байгаагаа мэддэг хүн.

Би: Тэгвэл ягаад тэд хамтдаа Илсан явсан юм бол??

Херим толгойгоо сэгсэрч: Мэдэхгүй ээ, би явлаа. Хэрэв дараа нь ярилцах зүйл гарч ирвэл над дээр ирээрэй. Хэсэг зуур өрсөлдөгч минь байсан ч би тоглоомноос гарсан нэгэн шүү дээ гээд инээмсэглэн өрөөнөөс минь гарлаа.

Тэгхээр яг одоо би хайрын дөрвөлжинд эсвэл гурвалжинд орооцолдсон хэрэг үү?

Юнги убба орой ирэхдээ ч Сура гэх эмэгтэйтэй орж ирэв. Хэрэв надаас илүү ажигч нэгэн байсан бол мэдэх байсан байх.

𝚔𝚒𝚗𝚐'𝚜 𝚠𝚘𝚖𝚊𝚗Where stories live. Discover now