005.

5.7K 707 30
                                    

▪️▪️▪️

▪️▪️▪️

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

▪️▪️▪️

▪️▪️▪️

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

▪️▪️▪️

Энэ ертөнц үнэхээр солиотой.

Тэгээд муу бүхнээр дүүрэн.

Хөгжмийн хэмнэл цээжин дотор орчихсон мэт зүрхтэй минь уралдан цохилох шиг санагдана.

Хүмүүсийн халуун амьсгал дунд ам ангаж, хөлс гарч эхлэх ч би өнөөдөр эцсийн удаа мэт бүжиглэсэн хэвээр.

Ахын гар хааяа нэг бэлхүүсээр минь тэврэн өөртөө ойртуулах нь санаа зоволтгүй гэдгийг сануулж байв.

"Ирёнаа, надтай бүжиглэх үү?"

"Жимин ах?"

"Тийм ээ, ахыгаа санасан уу?"

Би түүний тэврэхээр гараа дэлгэлээ.

"Үгүй ээ огт санаагүй. Муухай гэдэг нь. Хэлэх ч үгүй ирж очоод л"

"Хөөрхөн Ирёндоо гэнэтийн бэлэг баримаар байсан юм"

"Чи дүүтэй минь нүдэн дээр сээтэгнэхээсээ жаахан ичээч Пак Жимин"

Чанга хөгжим давж ядан ах минь ийн хэлэхэд бид инээлдээд "Жимин ах гэхдээ Хусог ахаас муу үнсэлцдэг"

"Ахх энэ хүүхдийг дээ, би чамайг найзуудын минь чалхыг шалгаатах гэж хаа явсан газраа дагуулж явдаггүй л байх шүү"

Би мөрөө хавчлаа.

Тийм ээ, би клуб хэсдэг.

Хөгжмийн хөнгөн аязанд таазаа хаялан бүжих дуртай.

Би сайн үнсэлцдэг.

Архи ч сайн даадаг.

Яасан?

Хардаггүй болохоороо би ноомой нэгэн байх ёстой юу?

Гэнэн цайлган бас өхөөрдөм тэгээд жижигхэн зүйл дээр уйлж орхидог урт хар үс, өвдөг давсан хөх юбкатай охидын чинь нэг би биш.

Хар савхин куртик, богинохон майк, хар уранхай жийнс.

Ахын минь сонгож өгдөг улаан уруулын будаг, долгионтой шар үс.

Би өндөр өсгийт дээр ч алхаж чадна.

Магадгүй чамаас ч илүү.

Энэ ертөнц үнэхээр солиотой.

Би ч бас.

Тэгээд муу бүхнээр дүүрэн.

Над шиг.

 ▪️▪️▪️

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

▪️▪️▪️

[Completed] Perfumes and Cigarettes || Kth.Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang