014.

4.2K 608 5
                                    

▪️▪️▪️

▪️▪️▪️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

▪️▪️▪️

 ▪️▪️▪️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

▪️▪️▪️

"Цонхыг нь багасгалаа шүү"

Зүүн гараа бараг л бүхэлд нь цонхоор гаргаад алган дээрээ бага багаар унах бороон дуслуудыг мэдэрч байтал Тэхёныг ийн хэлэхэд нь би толгойгоо сэгсэртэл Тэхён хөнгөхөн инээснээ баруун гарнаас хөтлөөд зөөлхөн үнсчихээд "Ханиад хүрлээ штээ, сэрүүхэн байхад нүцгэн шахуу гарч ирчихээд"

Би инээмсэглэлээ нууж ядан гараа өвөр дээрээ тавиад "Чамд л хөөрхөн харагдчих гээд ах бид хоёр оройжин л хичээсэн шүү"

Тэхён хөгжмөө үл мэдэг чангалчихаад "Чи надад ямар ч байсан хамгийн үзэсгэлэнтэй нь байхад"

Хүсч байсан хариултаа сонсчихсондоо би баярлан хойш суудал налаад, амандаа хөнгөхөн дуу аялна.

"Чи үнэхээр хаашаа явж байгаагаа хэлэхгүй юм уу? Бид бараг таван цаг явж байхад"

Тэхёны асаагуураа асаах чимээ гаран, удалгүй тэр гүнзгий амьсгаа гаргахад тамхины үнэр машиныг бүрхэнэ.

Саяхан л намайг загнаад байсан хүн одоо өөрөө цонхоо онгойлгож байгаа бололтой, "Бид бараг л ирчихлээ"

Үнэндээ хаашаа ч байсан хамаа алга даа, тэрэнтэй л хамт байвал. Айх ч зүйл алга.

"Сонсч байна уу? Бидний хаана ирснийг?"

Тэхён хөгжмөө унтраагаад, машинаа зогсоон ийн асуухад би хэсэг цонхруу чихээ ойртуулаад баярласандаа Тэхёны хүзүүгээр нь тэврээд уруул дээр нь үнслээ.

Бид далай үзэхээр ирчихэж.

▪️▪️▪️

▪️▪️▪️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

▪️▪️▪️

[Completed] Perfumes and Cigarettes || Kth.Where stories live. Discover now