Хэсэглэл 15 "Wedding dress"

3.5K 328 25
                                    

***

"...Гуйя, намайг эндээс аваад яваач...Хурдан! Хаашаа ч байсан хамаагүй" гэж бодож байснаа наана цаана нь оруулж арайхийн хэлэхэд Жунин толгой дохисоор гарнаас минь хөтлөөд эргэн алхлаа. 

Тэрхүү аймшигтай дүр зургийг ахин харахыг хүсээгүйдээ юу, эсхүл бүр тэрэнд цус нөжтэйгөө холилдчихсон дүүг нь харуулахыг хүссэгүйдээ юу гэдгийг мэдэхгүй ч аль болох хурдхан шиг л тэр газраас холдохын хүслэн болж байсан юм. 

Сэхүн ахин нэг удаа нэрийг минь бараг л дуулдах төдий аяархан дуудсан ч Жунин сонссон бололтой эргэж харах гэв. Гэсэн ч би тэрний гарнаас чирээд урагш бараг л гүйхэд Жунин гайхсан хэдий ч намайг даган хурдалж байлаа... 

Магадгүй намайг охидын нэгнээс, ах нарынх нь нэгнээс айсандаа зугтааж байгаа гэж бодож байгаа биз. Гэхдээ айсан хүн минь...тэдний хэн нь ч биш хорвоо дээр цор ганц дүү нь гэвэл надад итгэх ч үгүй байх.

Бид явсаар "Баяр хүргэе" хэмээн бичсэн бичигний цаахна талд модны дор нуусан хар машин руу орж суулаа. Эргэн тойрон чив чимээгүй, Жунин ч олон долоон үг хэлэлгүй машиныхаа хөдөлгүүрийг асаасан хэдий ч харшийн зүгээс цэнхэр өнгийн салют буудаад тун удалгүй ногоон өнгийн салют ахин нэг удаа буудав. 

Хөөрхийлөлтэйгөөр нас барсан охины үхлийг тэмдэглээд байгаа юм шиг санагдаж ахиад л дотор муухай оргиж эхлэхэд Жунин ардхан талд гарсан Чанёолын бололтой орилох хоолойгоор цочин эргэж харлаа. Тэрний ах нар өдийд бүгд Сэхүн дээр очоо биз...

Яг урд байх харанхуй ой дунд Сэхүн зогсоод байгаа юм шиг санагдаж нүдээ аниад ядарсан байртай цонх налан суухад Жунин машины хаалга нээх нь мэдрэгдэв. 

"Эндээ түрхэн зуур хүлээж байгаарай...Би удахгүй ээ..." гэхэд нь толгой дохимор аядчихаад нүдээ нээх ч тэнхэлгүй сууж байтал гэнэт л толгойд гэрлийн чийдэн асах мэт шинэхэн санаа толгойд минь төрлөө. 

***

...Машины хөдөлгүүр асчихсан, шатахуун нь эндээс зайлж, ойрхон хот бараадахад хангалттай их байв. Юу бодож байгааг минь сэжиглэх нь бүү хэл төсөөлөө ч үгүй урагш алхах залуу руу харчихаад нэг удаа гүн амьсгаа авлаа. 

Хамгийн гэнэн цайлган гэгддэг Сэхүнээс ийм  аймшигтай үйлдэл гарч байгаа юм чинь энэ Жунин ч бас тэрнээс дутахгүй галзуу амьтан л байж таараа. Тэрний ах нар нь ч тэр, тэгж тамлуулж, зовчихоод эхнэр нь гээд хамт амьдраад байгаа эмэгтэйчүүд ч гэсэн эрүүл биш нь лавтай. 

/Дууссан/ +He's a Monster 2+Where stories live. Discover now