"Жина наад хөгийн өгзгөө сандлаас салгаад төв танхим руу алхахад чамд таван минут байна.!!" Хөгийн сурагчдын зөвлөлийн дарга орилсоор би түүнийг ташаандаа гараа авч, ууртай бух шиг нүдээ улаанаар эргэлдүүлэн намайг ширтэхийг харсаар золтой л дунд хуруугаа өгчихсөнгүй. Тэгээд би араас нь "Тонилж үз Харли" гэх гэснээ ч мөн залгиж орхив. Тэр бол хөгийн захирлын охин ,тэр бол халдашгүй хатан гэж өөрийгөө өргөмжилсөн өлөгчин. Хэрвээ чи түүний гадаад төрхийг харсан бол нүд чинь сохрох байсан юм. Эсвэл чи нүдээ ариутгахын тулд урт хугацааны угаалга үйлдэх болно.
"Жина Ким!!!"
"Явж байна шүү дээ" би хоёр гараа дээш өргөн хариулсаар сандлаасаа өндийн түүний хажууд ирэх мөчид түүний тэнэг дагуулууд болон Харли намайг мөрлөсөөр урд минь гаран алхах аж.
Төв танхимын үүдэнд ирэх мөчид сургуулийн залуус чангаар алга ташиж байсан учир би эргээд алхахыг хүсэж байв. Би чанга чимээг үзэн яддаг. Гэхдээ энэ шөнийн клубийнх байвал асуудал ч байхгүй л дээ.
"Сайн уу охин минь" Хоккейн багийн Мино өгзөг рүү минь алгадан мэндэлснийхээ дараа бэлхүүсээр минь гараа гүйлгэх нь тэр.
"Надад новшийн гараа ахиж хүргэвэл.."
"Хүргэвэл юу гэж..?" тэрээр хөмсгөө өргөн мушилзсаар надруу ойртох бол би түүнээс алхам алхмаар ухарсаар хэн нэгнийг нуруугаараа мөргөн зогссоор "Насанд хүрэгчдийн кино үзэх үедээ өөрийгөө хангаж чаддаггүй болгож болно шүү!!" түүний гарыг алгадсаар одоо ч ар нуруунд минь цээжээ наасан залуу руу эргэн харахдаа хөмсгөө зангидаж орхив. Шинэ сурагч уу? Гэхдээ би харж байсан юм шиг...? Эсвэл үгүй юу..?
"Юу хэрэгтэй юм?" би хөмсгөө зангидсан чигээр түүнээс асуусаар өмнө минь зогсох залуу ч мөн надруу нухацтай ширтэж байв. Юу вэ?
"Уучлалт гуйхгүй юм уу? Үнэхээр бүдүүлэг юм!!" тэрээр энгэр хэсгээ гөвсөөр хэлж ," Чи хэн болчихоод хэнтэй яаж харьцаад байгаа юм?" Мино түүнийг заамдсаар заал аниргүйд автах аж. Би муу өдөр гэж хэлсэн санагдаж байна.
"Сун Мино!!" сургалтын менежер анхааруулсаар "Өнөөдөр манайд гайхалтай чадварлаг, авьяаслаг сурагчид шилжин ирсэн учир сургуулийн удирдлагын зүгээс ихээхэн баяртай байна. Тэгэхээр яг энэ мөчид ,энэхүү индэр дээр шинэхэн хамт олноо урин залж байгаагаа дуулгахад таатай байна."менежер алга ташин үед бусад сурагчид ч мөн алга ташсаар"Хөвгүүд ээ гараад ирээрэй" бүхний анхаарал эргэн тайз руу явж Минод заамдуулсан залуу түүний гарыг түлхэн "Тараад сургуулийн ард учраа олж болно. Одоо завгүй болчихлоо" тэрээр биднийг мөрлөн өнгөрсөөр цааш явж би хачин харсаар үлдэх аж. Би үнэхээр түүнийг харсан санагдаад байна.
"Тэр ч үхсэн дээ.."
"Амаа тат Ми-"
"Сайн байцгаана уу . Уулзсандаа баяртай байна. Би бол Жонгүг. Жон Жонгүг. Хөгжилтэй байж хамтдаа олон дурсамжийг бүтээцгээе.." тэгээд би тайз руу харсан юм.
Өнөөдөр муу өдөр гэж би өөртөө хэд дахь удаагаа шивнэж байгаагаа ч мэдэх юм алга.
"Эцэст нь Жонгүги үнэхээр иржээ.." би бувтнасаар шар үс минь босохыг мэдрэхдээ шүлсээ хүчтэй залгиж орхив.
"Яагаад байгаа юм Жина Ким" би ахин өөртөө бувтнахдаа ухаан санаагаа бодит байдалдаа авчрахын тулд гарах хаалгыг зүглэх аж.
"Чамтай ахиж таарахгүй л гэж найдъя"
YOU ARE READING
JUSTIN SEAGULL||mgl|| jjk|
Short StoryOf all the lies I have ever lived, My favourite was... You and I.