Бодлын шөнө айсуй

291 13 0
                                    

       (Уншиж эхлэхийнх аа өмнө LP-Lost on you-г сонсон уншина уу!!!)


Шөнө болоход чи юу боддог вэ? Би лав маш олон зүйлсийн талаар боддог яаг алинаас нь эхлэх вэ?

Гэхдээ ихэвчлэн өнгөрсөн дурсамжуудаа бодно. Тэгээд өөртөө ингэж хэлнэ "Тооцоо минь буруу байж, юу ч дээрдэхгүй юм".

Үргэлж урмыг чинь хугалаад өөрөө ч харамсах юм. Яаг хэнд зориулж бичнэ вэ? Өө тийм минийх болоогүй тэр нэгэн хайрт даа, ачийг нь хариулж чадахгүй ч үргэлж том дуугардаг ээж дээ, их зүйлийг хүсэх ч хэзээ ч хөлийг нь ч барьж өгч үзээгүй аав даа, мэдээж бусад бүх хүмүүст.

Заримдаа би хэзээ ч харж байгаагүй хүмүүсээ үзэн яддаг. Гэхдээ ихэвчлэн үргэлж миний буруу байдаг. Тэр хүмүүсийн дэргэд их зантай харагдахыг хичээв ч тэдний "Үнэхээр их баярлалаа" эсвэл "Өө яадаг билээ уучлаарай!" гээд дулаахан инээмсэглэх нь миний зүрхийг хайлуулж орхидог.

Би новш байсан байхад яагаад тэр хүмүүс надаас уучлалт гуйна вэ? Юу ч хийгээгүй байхад тэр хүмүүс яагаад надад талархана вэ?

Юуг ч үл өгүүлэх цагаан таазаа ширтэн хэвтэхдээ би энэ тухай боддог. Яаг ингэж хэвтэхдээ би эрх чөлөөг хүсэмжилдэг.

Та нар тэгж бодож байсан уу? Зүгээр л гараад салхины өөдөөс сөрөн гүйхсэн гэж. Шөнийн цагаар хотын гудмаар мотоциклтой хайртай залуугийнхаа нуруунд шигдэн салхи татуулан давхих сан гэж.

Хэрэв үгүй бол нэг тэгж бодож үзээрэй. Худлаа ч чамд багахан ч болтугай аз жаргал мэдрүүлж магад. Би шөнийг дурсамждаа хөглөрч эсвэл эрх чөлөө, аз жаргалыг хүсэж өнгөрөөдөг.

Харин чи яадаг вэ? Надад өөрийнхөө шөнийн тухай яриач. Надад өөрийгөө багахан ч болтугай мэдрүүлээч...

  Шөнө болоход чи юу боддог вэ?Where stories live. Discover now