Бодлын шөнө айсуй

163 9 0
                                    

Selena Gomez-Feel me

Шөнө болжээ цагийн зүү 12-г заана. Миний бодлоор хамгийн романтик цаг харин чиний бодлоор хамгийн романтик цаг хэдэн цаг вэ?

Хүндэт уншигч минь яаг одоо чамайг хөнжил дотроо тухлан миний энэхүү дутуу, дулимаг өгүүллэгийг уншиж байгаа гэж найдъя.

Учир нь миний энэ өгүүллэг зөвхөн шөнийн тэнгэр, бас чамд л зориулагдсан юм. Өнөөдөр юуны тухай бодох вэ?

Хамгийн эхлээд өдөр орсон борооны талаар бодох уу? Өглөө эхэлдгээрээ л эхэлсэн. Нар гарч, ээж орилж, дүү гүйн, аяга таваг шажигнана.

Гэтэл зүгээр л үүл гарч ирээд, цахилгаан цахиж, тэгээд бороо асгарсан. Өнөөдөр тэнгэрт их хэцүү байсан бололтой.

Тэр тэвчиж тэвчиж байгаад л уйлсан байх. Хэн нэгэн түүнд хэрэггүй үгсийг урсгасан бололтой. Яаг л тэр надад хэлж байсан үгс шиг.

Сэтгэл зүрхийг минь шархлуулаад явсан тэр нэгэн сайхан залуу. Хэзээ ч түүнийг харж байгаагүй, хүрч байгаагүй, ярьж байгаагүй ч тэр нэгэн хүнд би өөрөөсөө ч илүү хайрлан дурласан.

Хэзээ ч уулзаагүй мөртлөө тэр намайг орхин явсан. Харин одоо тэр намайг санаж байна гэнэ.

Зөвхөн зүүдлэхгүйн тулд чи сэрүүн байдаг гэж үү? Өдөр хоног дэндүү удаан байна уу? Шөнө чамд дэндүү хүйтэн байна уу?

Тэгэлгүй яахав дээ хонгор минь тэр бүсгүй чамд шөнийг давахад чинь туслахгүй шүү дээ. Чи зугтахаараа хэнд найддаг юм бэ? Нуугдахаараа хаана нуугддаг юм?

Санаа зоволтгүй дээ хайрт минь. Миний сэтгэл зүрх чи байтугай чиний бүх худал хуурмаг, гэм нүглийг ч нууж чадахаар том нүхтэй.

Би чамд орон зай, цаг хугацааг өгсөн. Гэхдээ одоо ч би ганцаар цагаан таазаа ширтэн хэвтэнэ. Яагаад?

Хонгор минь чи хичнээн дулаахан, олон хүмүүстэй байсан ч би л байхгүй бол чи минь үргэлж ганцаардах болноо.

Одоо одоо л хэрэгтэй байна. Шөнийн тэнгэрийг яаран оддыг миний гарт атгуулаач үнэхээр л намайг санаж байгаа бол.

Тэвчин тэвчин миний энгэрт ирэн тэврүүлээ ч үнэхээр л даарч байгаа бол. Хэрэв би солонго болохыг хүсвэл чи миний бороо болоорой.

Үнэхээр л чамд би хэрэгтэй байгаа юм бол. Шөнө болгон л ингэж боддог юм.

Тэр үл таних хайртдаа хэлж чадахгүй үгсээ дотроо хадгалан, төсөөлөлдөө зэмлэнэ. Харин чи?

Өөрийн болгож чадаагүй хайртдаа шөнө болгон юу гэж хэлдэг вэ? Надад хэлээ ч, надад өөрийнхөө шөнийг бага ч болтугай мэдрүүлээч...

  Шөнө болоход чи юу боддог вэ?Where stories live. Discover now