Бодлын шөнө айсуй

64 7 0
                                    

       Адилхан газар гэвч өнгөрснөөс арай илүү том. Адилхан цэцэг гэхдээ ямар ч үнэргүй. Адилхан дуу харин ямар ч сэтгэл хөдлөлгүй.

Улаан дарс уу? Эсвэл ус уу? Би өөрөө үүлэрхэг, бүрхэг өдөрт их дуртай л даа. Гэхдээ одоо зун болж байна шүү дээ. Зун цагт үүлэрхэг өдөр яасан тохирохгүй. Үргэлж нар гялбаж, цэцэгс дэлгэрэх ёстой.

Шөнийн тэнгэр ч үүнийг зогсоох эрэхгүй мэт. Тэр минь ч зун цагт хайртай. Харин үүлэрхэг өдрийг тийм ч таашаагаад байдаг нэгэн биш.

Ийм ч болохоор чамайгаа би "Зун цаг" гээд өөрийгөө "Үүлэрхэг өдөр" гэчихье. Бурхан минь яагаад вэ? Зун цагт хэзээ ч үүлэрхэг өдөрт тохирохгүй шүү дээ! Гэхдээ хайрт минь бид тохирноо.

Учир нь чи минь онцгой шүү дээ! Чи минь л байгаа болохоор бид зүгээр л нэг зун цаг, үүлэрхэг өдөр биш. Бид гайхалтай уусна гэж бодож байна. Би чинь чамдаа байхгүйг нөхөж амьдаръя. Яаг л хүмүүс чиний халуун нарны элчинд төөнөж байхад би сэвэлзүүр салхи чинь болно.

Яаг л чиний минь цэцэгс гундахад би чинь нулимсаараа бороо асгаруулна. Иймд л бид хамгийн гайхалтай. "ЗУН ЦАГ" "ҮҮЛЭРХЭГ ӨДӨР" юм шүү дээ!

Харин чиний минь нарны цацраг гийхэд миний үүлний бяцхан хэсгүүд урагдан алга болно. Энэ л шалтаг гэж үү? Харамсалтай нь тиймээ. Ингээд л бид тохирохгүй юм байна. Чи минь дэндүү гайхалтай юм хайрт минь. Хичнээн чи минь намайг өвтгөдөг, хичнээн 2лаа тохирохгүй ч би "зун цаг" чамдаа хайртай...

Улаан дарс уу? Эсвэл ус уу?

  Шөнө болоход чи юу боддог вэ?Where stories live. Discover now