LIX

1.5K 106 4
                                    

Хүнд өвдөлт хором мөч бүхэнд уусан шингэж алга болж байсан юм.

Бага багаар бие хөнгөр ч ядралт өвдөлт мэдрэгдэхээ байж.

Сайхан юм. Энэ үнэхээр сайхан байна.

Хамгийн сүүлчийн дүр зураг.

Тэр минь уйлж, намайг тэвэрч, хайртай гэх үгийг шивнэж байсан үе.

Гайхалтай нь энэ хайр байсан гэдгийг би одоо л ухаарлаа.

Түүний фэн байхаас эхлээд л би түүнд унаж тустлаа дурлаж зах хязгааргүй хайрын ангалд живжээ.

Түүний дуулах хоолой намайг диваажинд авчирч, амар амгаланд хүргэж өгсөн юм. Баярлалаа.

Тэён, чи түүний минь төлөө их зүйл хийсэн. Чиний амьдралыг булаасанд уучлаарай. Бас эргүүлж аваарай. Бүрэн эмчлүүлээд түүнтэй минь сайхан амьдрах ёстой шүү.

Энэ газарт өвдөлт байдаггүй гэсэн худлаа бололтой. Яг одоо зүрхэнд минь гуниг хурж, нүднээс минь харуусал хагацалын нулимс урсаж эхлэхэд би үхсэн гэдгээ мэдсэн юм.

Тэрнийгээ орхиод, энэ амьдралаа орхиод.

 Эцсийн мөчид ч түүний аз жаргалын төлөө нулимс унагана гэдэг хачирхалтай юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Эцсийн мөчид ч түүний аз жаргалын төлөө нулимс унагана гэдэг хачирхалтай юм. Үнэхээр тэр миний шүтээн, миний дурлал миний бүх зүйл байжээ.

WHY STORY BOOK 3 [completed]Where stories live. Discover now