THE LAST PART

1.8K 153 24
                                    

Түүнийг гэх миний амьдрал энэ хүрээд эцэслэгдсэн юм. Бидний учрал санамсаргүй, хүсэл тачаалал дээр тогтож эхэлсэн ч бид үүнийг хайр болгож чадсан юмсан.

Би харж байна. Тэр миний булшин дээр ирээд чулууг минь илж, уйлж, тэвэрч, хашхирч байсан юм. Ахиад л гүн цэнхэр далайн ангал мэт гуниг харуусалд уналаа. Хэн ч намайг аврахгүй, хэн ч намайг дулаацуулахгүй.

"Яагаад намайг ганцааранг минь орхиж байгаа юм. Яагаад? Би чамд хайртай шүү дээ. Худлаа хэлж байгаа биз дээ гараад ирээ ч дээ."

"Хонгор минь гуйя" Энэ дүр зураглалыг харахад би дахин нэг удаа үхэж байсан юм. Энэ удаад сүнс минь.

"Би ч гэсэн чамд хайртай Бэкхён aa, аз жаргалтай амьдарна гэж амлаарай."

Түүний өөдөөс харан инээмсэглэн зогсоход, тэр дөхөж ирээд миний урд зогссон юм. Над руу ширтэж байгаа юм шиг санагдаж байна.

Тэр зүрхэн дээрээ гараа тавиад
"Маш их өвдөж байна" гэв. Харин тэр над руу биш доош харан уйлж байсан юм.

Нулимсыг нь арчихыг хүсэж байна.

Сүүлчийн удаа чамайгаа тэврэх юмсан.

Эцэст нь тэр намайг нэвтэлж холын холыг зорив. Эргэж харалгүйгээр зах хязгааргүй нулимстайгаа хамт явсан юм.

Гуниг харуусалд дунд үлдээж байгаад уучлаарай хайрт минь. Би чамайг олсон нь, чи намайг сонгосон нь миний амьдралын хамгийн том гайхамшиг байсан юм шүү.

Чамтай хамт байсан мөч бүхэнд би дулаахан хүн байсан.

Чамтай хамт байсан цаг хугацаанд би жаргалтай, бүтэн хүн байсан.

Миний бяцхан гунигтай түүх энэ хүрээд өндөрлөж байна. Түүнийг хайрласан энэ цаг хугацаа баярламаар бас гунигламаар байлаа.

 Түүнийг хайрласан энэ цаг хугацаа баярламаар бас гунигламаар байлаа

Oops! Această imagine nu respectă Ghidul de Conținut. Pentru a continua publicarea, te rugăm să înlături imaginea sau să încarci o altă imagine.







ТӨГСӨВ.

WHY STORY BOOK 3 [completed]Unde poveștirile trăiesc. Descoperă acum