8

55 10 12
                                    

"Бурхан минь Минжү. Заримдаа бүр чамайг алгадмаар санагдах юм. Чи үнэхээр----Уугх" Юужиныг үглэхэд бухимдалтайгаар ширээгээ дэрлэв.
Юужин нүдээ эргэлдүүлэн:" Би одооч хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Чи над шиг нөхцөл байдалд байн хичнээн хэцүү болохыг нь мэднэ."
Би:" Би өчигдөр шөнө түүнд хэлэх гэж байсан. Гэхдээ амаа хамхиж зогсоосондоо баяртай байна."
Юужин:" Хэрвээ чи үүрд нуун гэвэл хэцүү. Минжү чи шархалж.... харамсах болно."
Тиймээ тэр зөв хэлсэн энэ тухай бодох болгондоо айдаг.Гэхдээ түүнд бүх зүйлийг хэлэх нь илүү намайг айлгаж байна.
" Төгсөлтийн үдэшлэгтэй гэсэн..Хагасайн өдөр гэж бодож байна." тэр Мангоны шүүс уунгаа хэллээ. Түүний хэлсэн мэдээг сонсоод бараг л пиццагаа гараараа базаад хаях шахав.
Юужин:" Юун тийм гайхмаар байна? Чи догдолж байна уу?"
Би Жинхваныг сагсны багийнхантайгаа хэдэн бүлэг охидтой ширээнд сууж байхыг харлаа.
Би:" Үгүй ээ, үнэндээ очих төлөвлөгөөгүй байна. Гэртээ үлдэж Маритай тоглох нь илүү дээр байх."
Юужин санаа алдан нүдээ эргэлдүүлэн:"Минжү миний найз, чи төгсөлтийн үдэшлэгт ирэхгүй бол амьдралынхаа 50%-ыг харамсаж өнгөрүүлэх болно шүү."
Түүний бяцхан мэдээг сонсоогүй юм шиг жүжиглэн үргэлжлүүлэн хоолоо идэв.
Юужин:"Бурхан минь би чөтгөр шиг найзтай юм аа."
"Энэ чиний л бодол Юужин."
Би энэ газар үнэхээр тухгүй байна. Хэн нэгэн нууцаар хараад байгаа юм шиг мэдэхгүй ээ зүгээр л хий солиорол байх.

Би ус уунгаа Жинхваны ширээ лүү харлаа. Тэр сагсан бөмбөгийн бэлтгэлийнхээ тухай яриад их завгүй харагдана. Түүний найзууд руу хартал гэнэт Дунхёк над луу даллав. Би хурдан Юужин луу буцан харлаа магадгүй тэр өөр хүн лүү далласан байх.
Би үнэхээр тэнэг юм шиг харагдсан байхдаа ичиж үхэх нь. Хэрвээ тэр над руу үнэхээр далласан бол гайхмаар санагдаж байна. Дунхёкыг найз нартайгаа инээж байхыг харав.
Тэд бүгд над руу ширтэн Дунхёкыг нудран инээн.
Юужин:" Тэд нар биднийг хараад байна уу?" Юужин нүднийхээ булангаар Жинхваны ширээ лүү болгоомжтой харна.
" Тэдэнд анхаарлаа битгий хандуулаа."  би дахин тэднийг ширтэн хэлтэл Жинхван над руу ширтэж байв. Түүний нүд нүүрнээс минь хоромхон зуурч салалгүй ширтэн удаанаар ширээнээсээ бослоо. Жинхван гэнэт л бидний зүг чиглэн алхах хооронд түүн лүү эргэлзэн харав.
"Чи яагаад энд хүрээд ирж байгаа юм?" Намайг асуух хооронд тэр миний хажууд суун гараа мөрөн дээр минь тавина.
Жинхван: " Би ирж болохгүй гэж үү?"
Юужин:" Тийм ээ, учир нь чиний зэрлэг хайртууд чинь шоргоолжны сүрэг шиг Минжү дээр ирэх болохоор. Яагаад чи энэ асуудлыг шийддэггүй юм бэ Минжү? Цаг тутамд юу тохиолдох бол гэж айдаг." Би нуухыг хүссэн гэхдээ хэцүү юм. Ширээн доогуур Юужины хөлийг хөшиглөв. Би сайн нуудаг учир үүнийг мэдэхгүй. Миний сайн найз мэдээж энэ нөхцөл байдалд маш сайн тусалдаг.
Жинхван Юужин луу харан инээмсэглэлээ. Жинхван одоо Юужиныг чимээгүй болгохын тулд түүний том асуудлыг хөндөх гэж байгааг би гадарлаж байна.
Жинхван:" Дунхёкыг дуудахыг хүсэж байна уу? Тэр зүгээр л бусдын хажууд----"
Юужин:" Үгүй ээ үгүй, би одоо явах хэрэгтэй байна. Хэрвээ Минжү дургүйцэхгүй бол----"
"Явж болноо дараа уулзъя." би түүнийг шоолон инээмсэглэв.
Жинхван Юужинтэй ганц ч хором тэр тусмаа нэг өрөөнд хамт байж чадахгүй. Учир нь Юужины ам ямар гэдгийг бид бүгд мэднэ.

Би Жинхванй гарыг мөрнөөсөө буулгахад тэр гарыг минь татан босгоод найзуудынхаа сууж буй ширээн дээр авчрав.
Жинхван Дунхёк луу муухай харна ширтэнэ. Дунхёк түүн лүү бас л муухай харна. Яг л чөтгөрийн ширтэлт шиг тэд тэмцээн зохиогоогүй биздээ... Бараг л нүдээрээ зодолдох нь.
Би:" Чи үнэхээр хачин юм аа." би гараа түүнээс салган харлаа. Үнэхээр тэдний дунд юу болоод байгааг мэдэхгүй нь. Бид бага сургуульд байхад тэд маш ойр дотно байсан. Магадгүй тэдний дунд ямар нэг зүйл болсон байх.
Жинхван чихэнд минь шивнэн:" Би чамд нэг зүйл хэлэх болон нууж чадахгүй нь."
Би хэсэг чимээгүй болон түүний хэлэх гэж буй боломжгүй зүйлсийн талаар бодов.
Би бувтнан:" Надад юу хэлэх гэж?"
Жинхван:"Чи бид хоёрын талаарх зарим нэг зүйлс. Бас Дунхёкын талаар.

Жинхван юуны талаар хэлэх гэж байгаа юм бол !! Уг нь аймар өөртөө итгэлтэй 3 хоног оруулаад гялс энийг дуусган муусган гэж бодоод байсан чинь залхуурал дүү хоёроос болж чадсангүй ээ.Нээх гоё сэтгэгдэл бичвэл би дараачийн хэсгээ шууд бичлээ гоё хэсэг байгаа шүү 🙃🖤Love love

Нээх гоё сэтгэгдэл бичвэл би дараачийн хэсгээ шууд бичлээ гоё хэсэг байгаа шүү 🙃🖤Love love

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Чи бага ч болов мэдэх үү,Donde viven las historias. Descúbrelo ahora