9

72 8 8
                                    

"Бид яагаад энэ зүг лүү яваад байгаа юм? Энэ газар хязгаарлагдмал орж болохгүй гэдгийг мэддэггүй юм уу? би бувтнан явах гэтэл Жинхван намайг татан зогсоов.
Тэр намайг сургуулийн хуучин эд хогшил тавьдаг газар авчирлаа.
"Учир нь энэ газар чи бид хоёрт зориулсан намуухан эргэн тойронд хүмүүс байхгүй ярилцаж болохоор газар." би амаа ангайлган толгой дохиод
"Мэдээж, Чи бид хоёрын талаар чухал зүйл гээд байсан юу хэлэх гэсэн юм?" би амьсгаагаа аван Жинхваны хэлэх гэж буй зүйлд өөрийгөө бэлэн болгов. Сүүлд хэлсэн зүйлийн талаар битгий яриасай гэж хүсэж байна.
Тэр хуучин ширээн дээр суун гараа халаасандаа хийв. Бид бие биенээ ширтэх хооронд би Жинхваны цаана байх ханыг ширтэн түүнтэй харц тулгарахаас эмээнэ.
"Тэгэхээр?" би өрөөн дэхь эвгүй уур амьсгалыг таслан асуулаа.
Жинхван санаа алдан над луу харан:" Мина бид хоёр гэнэт түүнийг явах болсноор салаагүй. Энэ үнэн шалтгаан биш." би түүний хэлсэнд цочирдон босон зүгээр л түүнийг ширтэн үргэлжлүүлэн ярих зүйлийг нь хүлээнэ." Биднийг салгасан хүн Дунхёк. Зөвхөн тэр ч биш, Мина ч бас. Тэд надаас нууцаар харилцдаг байсан. Гэхдээ тэр эмэгтэй яагаад энэ хараал идсэн газрыг хаяж явах болсон гээч Дунхёк, Дунхёк түүний зүрх сэтгэлээр нь тоглоод хаячихсан болохоор.Би өнөөдрийг хүртэл энэ шалтгаанаас болоод маш их өөрчлөгдөж сүйрсэн." тэр доошоо харан бяцхан инээмсэглэл тодруулав.
Мина болон Дунхёкын хийсэн зүйлсийг сонсоод зүрх минь мянган хэсэг болон хуваагдаж байна. Би сайн найзыгаа ийм сэтгэлийн зовлонд орсныг мэдээгүй үнэхээр арчаагүй юм.
Бүх зүйлийг бодон тунгаасны эцэст би тээнгэлзэлгүйгээр Жинхваны урд очин түүнийг чангаар тэвэрлээ.
Түүнийг миний мөрөн дээр эрүүгээ тавихад түүний нусаа татахыг сонсов. Уугх, би түүний чухал үед нь тусалж чадаагүй болохоор тэр одоо уйлж байх шиг байна.
"Дахиж өөрийг чинь хүндрэлтэй байдлаас гаргахад туслаж чадах зөндөө хөөрхөн охид байгаа. Бас би чиний төлөө үргэлж энд хажууд чинь байх болно. Минагын талаар хархад тэр сайн охин биш бас өөр гэвэл тэр чамаас өндөр ."
Бид хоёуулаа инээхэд би түүний бяцхан инээмсэглэлийг олж харлаа. Яг л бяцхан хүүхэд шиг....
" Би энийг чиний л төлөө хэлж байна Минжү. Чамайг Дунхёкоос болж шархлаасай гэж хүсэхгүй байна. Хэрвээ Дунхёк чамд ямар нэг юм хийсэн бол би түүнд шийтгэлийн амсуулах болон тангараглаж байна." тэр ууртай хоолойгоор хэлэв.
Санаа зовох хэрэггүй дээ Жинхван, би аль хэдийнээ тэр сэтгэлийн шархыг чинь мэдэрчихсэн. Намайг өвтгөсөн анхны хүн нь чи байсан шүү дээ..."
" Санаа зовох хэрэггүй ээ, Би анхнаасаа Дунхёкд дургүй байсан. Би эргэн тойрныхоо залуусд дуртай болоод байдаг элдэг эмэгтэй биш шүү." би түүний цээж лүү хатган эргэн тойрон дохь хуучин эд хогшлыг харлаа.
"Тэгээд, хэнд дуртай юм? Чи дуртай залуугаа надад хэлээгүй болохоор чамайг бүр үзэн ядчихлаа. Хэрвээ хэзээ нэгэн цагт олоод мэдчихвэл би тэр залууг чинь амьсгал авж чадахааргүй болгоно."
"Хөөх, тэгэхээр чи өөрийгөө боомилох нь ээ?" би инээмсэглэн хэлснийхээ дараа шууд л төв царайлав би сая юу гээд хэлчхэв. Би үг ам хоёроо цэгнэх хэрэгтэй бололтой Уугххх..
"Байз..." тэр ширээнээс үсрэн буун миний өмнө ирэв. Би түүнтэй харц тулгарахгүйн тулд хажуу тийш харлаа.
Жинхван над руу ойртон:" Чи надад дуртай юм уу?" би хойш ухарсаар аль хэдийн хана тулчихсан байв.
Тэр толгойны минь хажууд гараа тавиад хана руу тулан над руу ширтлээ. Юу ч хэлэлгүй чимээгүй харна.
"Би дуртай гэж хэлж байсан билүү? Хх" би түүний гараас гарах гэтэл мөрнөөс минь барин буцан хана луу түлхэв.
Энэ үед би орилон тусламж гуйхыг хүссэн ч түүнийг муу зүйл хийх хүн биш гэж бодолд минь бууна.

Чи бага ч болов мэдэх үү,Donde viven las historias. Descúbrelo ahora