3

268 23 0
                                    

ШяуЮү инээмсэглэн: СанЦай! чи амралтын өдөр юу хийх вэ?

СанЦай мөрөө хавьчин: Юу ч хийхгүй! гэхэд ШяуЮү: Тэгвэл давхар болзоонд явах уу?

СанЦай: Юу гэнэ ээ? давхар болзоо?

ШяуЮү: Бид сайн найзууд юм чинь бас би найз залуугаа чамтай танилцуулмаар байна! чи ч бас ДаоМинСы-г шалгаж үзэж болно ш дээ! гэхэд СанЦай: Хөөөх~ чи найз залуутай болчихсон хэрэг үү?

ШяуЮү толгой дохиход СанЦай: Би асууж үзнэ ээ! гэв.

ШяуЮү: Хэрвээ тэр танихгүй хүмүүстэй хамт гарахаар ирвэл чамд их сайны шинж байх~

СанЦай: Харж л байя!

***

ШяуЮү найз залуугийнхаа гарнаас атгаад алхаж байв.

ШяуЮү: Метроноос хоцорчихно гэж бодсонгүй!

- Зүгээр дээ! сайхан л байна ш дээ!

ШяуЮү: Тийм гэж үү? гэж хэлэн инээхэд найз залуу нь толгой дохисон ч дурамчхан байлаа. Тэднийг товолсон газраа ирэхэд СанЦай ганцаараа сууж байх бөгөөд ШяуЮү түүнийг харан: СанЦай!!

СанЦай сууж байсан суудлаасаа босоход ШяуЮү: СанЦай! танилц миний найз залуу! ДаоМинСы хаана байгаа юм? гэж асуухад СанЦай үг хэлэлгүй толгой сэгсрэв.

Гэсэн ч ШяуЮү инээмсэглэн: Өө тэр ирж байна!

СанЦай ч мөн хойш харав.

***

СанЦай ШяуЮүгийн өмнө суун гарнаас нь атгалаа.

СанЦай: Өчигдөрийн явдалд уучлаарай, ШяуЮү! Тэр тэнэгийг найз залууг чинь зодчихно гэж би бодсонгүй.

ШяуЮү: Зүгээр дээ! анхнаасаа тэр тэнэг болзоог би зохиосон шүү дээ! харин чи хүрч ирсэнд нь баярлах хэрэгтэй биш гэж үү?

СанЦай: Ямар ч байлаа гэсэн хүн зодох чинь буруу хэрэг!

ШяуЮү толгой сэгсрэн: Тэр сайн тэссэн шүү дээ! би хүртэл тэр их шоглож шоолдог занд нь дасах гэж хичээ~

СанЦай толгой сэгсрэн үг хэлэх гэсэн ч ШяуЮүгийн харах зүгрүү харан хөмсөг зангидав.

ШяуЮүгийн найз залуу өөр эмэгтэйтэй хамт явах бөгөөд өнөөх залуу ШяуЮүгийн уйтгартай байдлыг талаар ярьж байв. ШяуЮү юу ч хэлэлгүй гүйх нь тэр.

Бүгд түүнийг харсан ч хэн ч ардаас нь гүйсэнгүй. Харин СанЦай өнөөх залуугийн зүг гараа чанга атган алхаж байв.

ШяуЮү хаашаа ч хамаагүй харсан зүгрүүгээ гүйсээр ядран амьсгаагаа дарахын тулд доош суун уйлж эхлэв. Түүний хажууд машин ирж зогсохыг ч анзааралгүй сууна. Түүний уйлах төрхийг харан залуу доош удаанаар суун ШяуЮүгийн мөрөн дээр гараа зөөлнөөр тавин: ШяуЮү?

ШяуЮү дээш харан: Ш-ШиМэн!

Тэд бие биерүүгээ харж байв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Би бүр 24-ээр ангиас хойш долоо хонгийн гурван өдөр энэ хоёрт үхээд сэрдэг болсон.... #XIYOU

#LIJIAQI ❤😎

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

#LIJIAQI ❤😎

Магадгүй гайхаж байгаа хүн байхыг үгүйсгэхгүй ээ. Энэ бол алдарт F4-ын YIJUNG (XIMEN) болон GA EUL (XIAO YOU) нарын түүх байгаа юм. Хамгийн эхний ориг хувилбар дээрх нэр нь ШиМэн болон ШяуЮү юм л даа :"))

•|Once In A Lifetime|• /Дууссан/Where stories live. Discover now