11

178 17 0
                                    

СанЦай: Байна уу, ШяуЮү!

ШяуЮү: СанЦай, чи өнөөдөр ШиМэнийг хараагүй биз?

СанЦай: Үгүй ээ! би өнөөдөр F4-той уулзаагүй!

ШяуЮү: Тэгвэл ДаоМинСыгаас асуугаад өгч болох уу?

СанЦай: ШяуЮү, ямар нэг юм болсон юм уу?

ШяуЮү: Би чамд дараа бүхнийг ярьж өгөх болхоор одоо зүгээр л ШиМэнийг олоод өг тэгэх үү?

СанЦай хэсэг чимээгүй болов. Тэрээр утасны цаанаас бүдэгхэн дуулдах ШяуЮүгийн дууг чангасаар санаа алдан: ШяуЮү хоёулаа Tea Shop-д уулзья! тэгээд хамтдаа тэднийг ольё за юу!

ШяуЮү түүний үгэнд баярлан толгой дохисоор: Тэгье! СанЦай баярлалаа! гэж хэлээд утасаа таслав.

Цагийн дараа СанЦай ШяуЮү хоёр уулзах хамт явцгаалаа. СанЦай уулзах газраа ирэхээсээ өмнө АСы-д уулзах болсоноо ч хэлсэн байв. Тэд явсаар АСы, Лэй, МэйЗүо гуравын байх амралтгүй ажилах кафед ирэв. СанЦай АСыгийн хажууд суун: ШиМэн ирээгүй байгаа юм уу?

АСыг толгой дохиход СанЦай ШяуЮүрүү харан: Түүнийг иртэл нь хүлээж байя! гэж хэлээд ШяуЮү суухыг урив. Тэд хоорондоо ярилцаж ШиМэнийг хаана байгааг бодож байв. Гэвч ШиМэн утасаа авахгүй, зурваст ч хариу бичихгүй байлаа. Цаг оройн 8 цагийг заахад СанЦай: Та гурав ШиМэнийг олоод ирээчээ! гэж бухимдаж эхлэхэд АСы Лэйрүү харан: Лэй, чи залгаад үз!

Лэй МэйЗүорүү харан: МэйЗүо чи залгаад үз! клубд байгаа эсэхийг нь асуугаад үзээ!

МэйЗүо: Түрүүн асуусан байхгүй гэж байна лээ! гэсээр утасаа тавин: ШяуЮү ШиМэнтэй уулзаж яах гэсэн юм бэ?

ШяуЮү санаа алдан толгой сэгсрэв.

ШяуЮү: Намайг уучлаарай!

Бүгд л түүнийг хэлж болохгүй зүйл байгааг гадарлан СанЦай: Заавал өнөөдөр уулзах ёстой юм уу?

Дахиад л бүгдийн харц ШяуЮү дээр төвлөрөн тэрээр доош харан: Маргаашнаас хүйтрэнэ гэсэн болхоор өнөөдөр л уулзмаар байна!

МэйЗүо: Хүйтрэх ээ? чи арай ШиМэнийг тэвэрч дулаацах гэсэн юм биш биздээ?

СанЦай: Хөөе! битгий тоглоом хийгээд бай!

МэйЗүо: Зза зза би тоглож байна! түүнийг хараач *ШяуЮүрүү заах* ШиМэнийг ирэхээс өмнө ШяуЮү үрчлээдэх нь байна!

ШяуЮү МэйЗүогийн зүг харан: Баярлалаа! үнэнийг хэлэхэд зүгээр дээ! би ганцаараа хүлээж чадна! та нарыг ядраачих шиг боллоо! та нар явж амар даа!

•|Once In A Lifetime|• /Дууссан/Where stories live. Discover now