Part 10 "Flashback"

110 12 3
                                    

-Манай бай бол Ноён И
Жинхэнэ нэр-И Хичон
Нас-56

-Ер нь бол бусад шигээ л бохир гэж болох бүх зүйлд гараа дүрсэн биеэ үнэлэлт, мөнгө угаалт, хүний наймаа, хууль бус эрхтэний наймаа гээд л байж болох бүх зүйлс гараа ч биш биеэрээ орчихсон хүн хамгийн том нүгэл нь Ноён Бёнг алах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн таван том эрхмүүдийн нэг мэдээжийн хэрэг Бэкхён энэ талаар мэдэхгүй.

-Бэкхёны хувьд бол хайртай авга ах нарын нэг нь амьд л бол ирэх нь тодорхой. Нөгөө дөрвийг нь алахад нь тэвчсэн болохоор энэ удаад тэр ирэх л байх юм. Төлөвлөгөөний дагуу бол зөвхөн Арим ганцаараа орж Ноён И-тэй уулзаж энхийн замыг санал болгоно зөвшөөрвөл Ноён И амьд үлдэнэ эсэргүүцэл үзүүлвэл бусад нь орж ирж Ноён И-г арчина. Мэдээжийн хэрэг Бэкхён гарч ирж магадгүй.

-Хөөе энэ чинь аюултай байна Аримыг яачих ч юм билээ дээ.

Машинд байх бүх хүмүүс толгойгоо алгадах шиг л болж тоомжиргүй нь аргагүй хэлсэн залуу руу харлаа.

-Тэхёнаа хэдэн удаа хэлэх юм бэ, өчигдөр энэ тал дээр баахан хэрэлдэж цагаа үрсний эцэст нэг юм санал хурааж шийдээ биздээ.

Нилээн залхсан бас уурласан маягаар Юнги хэллээ.

-Тэрийг тооцохгүй би байхгүй байсан.

-Хэн чамайг уурлаж гар гэсэн юм! Нэгэнт өнгөрсөн тэгсэн ч энэ санааг Арим өөрөө гаргасан.

Санаа алдан Жимин шогширно.

-Тэгсэн ч гэсэн та нар намайг жийчхээд энэ төлөвлөгөөг гаргасан байна. Тийм учраас энийг тооцохгүй.

Гомдлонгуйн нь аргагүй хэлэхэд хажууд нь нүдээ анин сууж байсан Жонгүг гэнэт огло харайн босоод.

-Тэхён хён та одоо юугаа яриад байгаа юм жийсэн ч гэхшиг чи өөрөө Аримтай ирээд хүслээрээ гараад явчхаа биздээ.

-Асрамжийн газар ойрд очоогүй очсон юм.

-Та өссөн газраа эргэсэн юм уу?

-Үгүй ээ тэр газарт ална гэж сүрдүүлэн ч дахиж очихгүй харин нөгөө хэдийг эргэсэн юм

-Хэн?

-Нөгөө......

Яриаг нь тасалж Арим урд талын суудлаас

-Ирчихлээ. Би буулаа.
-Аримаа битгий лдээ.

Тэхён муурын нүд гарган гарнаас нь атган гуйхад Арим инээмсэглээд.

Little Queen Where stories live. Discover now