Есдүгээр хэсэг

4.6K 489 8
                                    

"Чи ийм ихийг ууж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?" Дэлгүүрээс тор дүүрэн Сөжү харшилдуулсаар гарч ирэх Жонгүгийн хараад Тэхён уулга алдаж орхив.

"Тиймээ, шөнөжин ууцгаая."

"Гэнэт яагаад?"

"Ах нартай уулгүй удаж. Бас ойрд сэтгэл санаа нэг л тогтворгүй байна."

Тэхён толгой дохин дахин үг дугаралгүй явсаар тэдний гэрт ирлээ.

Шөнийн 3 цаг болж айлуудын гэрэл унтраад удсан байх ч энэ гудамжинд ганц л айл гэрэлтэй байсан нь Тэхёнийх байв. Дэлгүүрээс авчирсан олон шил Сөжүний ихэнх нь хоосорсон байх ба бараг л ганцаар уусан Жонгүг хэтэрхий согтсон харагдана. Тэдний дунд чимээгүй, хачин нөхцөл байдал үүсээд байлаа.

"Нэг юм асууж болох уу?" Жонгүг гэнэт ийн асуугаад талимаарсан харцаа Тэхён дээр тусгахад Тэхён толгой дохилоо.

"Тэр залуутайгаа хэр удаж байгаа юм?"

"Ямар залуу?"

"Саяхан ирээд буцсан таны найз залуу."

Тэхён шүлсэндээ хахсаар "Н-найз залуу?!" Тэгээд хэсэг бодолхийлсэнээ,

"Тэр манай ах."

"Ах?"

"Тиймээ, миний төрсөн ах. Сургууль нь амраад энд долоо хоног ирж амрасан юм."

Жонгүг хэсэг чимээгүй сууснаа гэнэт чанга инээд алдах нь тэр. Тэхён цочсондоо гайхан харвал хойш саван унаад чангаар инээж байлаа.

"Жонгүг."

Түүнийг босч ирэхэд саяхан инээж байсан царай нь байж болох хамгийн чухал төрхтэй болсон байв.

"Чи надад үнэхээр хайртай юм уу?"

Тэхёний зүрх дэлсээд явчих нь тэр. Тэр сандарч эхэллээ. Ийм эвгүй нөхцөл шууд ингээд асуучихсан Жонгүгийг гайхахын зэрэгцээ сандарсандаа гартаа байх Сөжүний шилээ чангаар атгаж байв.

Жонгүг түүний ажиглан инээвхийлээд,

"Наад үйлдлийг чинь мэдэх юм байна. Ихэнх хүмүүс ийм асуултын дараа адилхан хариу үзүүлдэг, тийм үү?"

Тэхён үйлдлээ засан цэхрэн суулаа. Үнэхээр эвгүй санагдана. Жонгүг гэнэт халааснаасаа утсаа гарган ирээд дугаар хийн залгав. Тэгээд чанга яригчыг асаагаад өөрсдийнхөө голд тавилаа.

"Харж бай."

Тэхён утасруу харвал "Жэнни" гэж тэмдэглэсэн дугаар луу залгаж байлаа.

"Бурхан минь Жонгүг, чи одоо л залгаж байна уу?"

Утасний цаанаас эмэгтэй хүний нойрмог хоолой гарлаа.

"Сайн уу,хайрт минь" Жонгүг Тэхёнруу харсан чигтээ өдсөн маягтай хэлэхэд Тэхёний нүүрэнд сэтгэл хөдлөл үл үзэгдэнэ. Гэвч хайрт минь гэх хоёрхон үг түүний сэтгэлийг хэрхэн үумлан өвтгөж байгааг өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх. Тэр цааш сонсохыг хүссэнгүй босох гэтэл Жонгүг гараас нь татан хүчилж буцаан суулгав.

"Хонгор минь чи надад хэр их хайртай вэ?" Жонгүг зэвүүн инээмсэглэлийн хамт асуухад Тэхён хөмсөг зангидан түүнийг ажиглан сууна.

"Миний чамайг гэх хайрыг юугаар ч зүйрлэшгүй."

"Мм… надад тийм их хайртай хэрэг үү?"

"Мэдээж, би чамд-"

"АМАА ТАТ!!"

Жонгүг гэнэт ийн чангаар орилох нь тэр. Түүний чанга орилоонд Тэхён байтугай утасны цаадах охин ч цочсон бололтой.

"Х-хайрт минь.."

Жонгүг утсыг авч чихэндээ наан,

"Наад үгнээс цаашгүй үнэ цэнэгүй хайрыг чинь хараал идэг!"(fakeu looove! zza sorry)

Харилцуур тасрахад Жонгүг дахин чангаар инээв.

"Харав уу Ким Тэхён!"

"Бүгд л хайртай гэдэг. Миний итгэсэн бүх хүмүүс! Гэвч эцэст нь худал.."

"Жонгүг."

"ЧИ Ч ГЭСЭН ТЭДНИЙ НЭГ БИЗ ДЭЭ!!"

"Жонгүг ухаантай бай!!!"

Жонгүг гэнэт босч Тэхёнийг заамдан өөртөө ойртуулаад,

"Чи ч гэсэн тэдний нэг биз дээ? Надад хариул. Чи ч гэсэн үнэ цэнэгүй тийм үү?"

"…Битгий өөрийгөө их юманд бод! Чи миний сэтгэлийг өөртөө татах гэж бусдаас илүү анхаарал тавьсан ч надад хамаагүй! МИНИЙ ХУВЬД ЮУ Ч БИШ! ЧИ ЗҮГЭЭР Л…"

"Чи зүгээр л…"

Тэхёний цамцнаас атгасан гар нь сулран, нүд нь анилдаж Жонгүг удалгүй Тэхёний энгэрт наалдан унтаад өгөв.

60 votee


ғʟɪᴘᴘᴇᴅ ɪWhere stories live. Discover now