2.

3.6K 313 1
                                    

Хөл минь чичрэн газар унахын даваан дээр хэн нэгэн намайг түшин авлаа.


Би тэр хүний царайг харах гэсэн боловч нулимс нүдийг минь бүрхээд юу ч харагдахгүй байна....



"Б..б...ба..баяр..баярлалаа" гэж арайхийн дуугараад дахиад цааш алхах гэж байгаад уначихав.

"Алив би хүргээд өгье" гэж тэр залуу хэлэн намайг түшин алхаж эхэллээ.


Тэр намайг замын хажуугийн сандал дээр суулган надад алчуур өгөөд "Тайвширтлаа түр энд суучих" гэлээ. Би алчуураар нулимсаа арчаад тэр хүний царайг тогтож нэг харвал цэвэрхэн цагаан царай, давхраатай нүд гээд л үнэхээр царайлаг залуу байлаа.



Дахиж уйлахгүйг хичээн "Би одоо явья даа." гэж хэлэхэд тэр залуу намайг даган босоод "Би хүргээд өгье." гэж хэлэн инээмсэглээд "Тийшээ юу аль эсвэл тийшээ юу" гэж хэлэн хуруугаараа заана.


Би инээмсэглээд "Баруун тийшээ" гэж хэлэн алхаж эхэллээ.


Тэр ч бас намайг даган алхах бөгөөд явдалд минь тааруулан хурдлавал хурдалж, удааширвал удааширж байлаа.



Би гэрийн гадаа ирээд "Орж цай уух у" гэж асуулаа.


Нөгөө залуу толгой дохиод "Мэдээж" гэж хэлэн маш дулаанаар инээмсэглэнэ.





Яг л жоохон хүүхэд шиг юм.

Би түүнийг гэртээ дагуулан орсныхоо дараа түүнээс ичлээ.

Учир нь тоосонд дарагдчихсан. Гэрээ ч цэвэрлэлэгүй хэд хоног суучихсан. Бас их хүйтэн харанхуй юм.


Гэхдээ тэр залуу орж ирээд инээмсэглэсээр л байлаа. Юу нь тийм сайхан байгааг мэдэхгүй ч тэр яг л жоохон хүүхэд шиг амаа задартал инээж байлаа.




Би түүнд цай аягалж өгөхөд тэр над руу хараад "Намайг Бэкхён гэдэг" гээд гараа сунгалаа.

Би сандарч түгдрэн "Аа.. аа У биш ээ Ким Н...нами" гэж хэллээ.


Тэр дахиад л инээгээд "Танайх их сайхан юм аа" гэж хэллээ.

"Б..баярлалаа"

"Сандрах хэрэггүй дээ. Хоёулаа одоо найзууд шүү дээ"

"Аа..аа юу? Тийм гэж үү?"

"Мэдээж"








Тэр үнэхээр шулуухан хүн юм.

"Өнөөдрийн явдалд баярлалаа" гэж хэлэн түүнийр гаргаж өгөхөөр хаалга руу алхах зуур тэр "Утсаа түр өгөөч" гэж надаас асуув.

Би гарган өгтөл тэр нэг дугаар хийгээд "Хэрэг гарвал залгаарай" гэж хэлчихээд гараад явлаа.







Ахх найзтай байх ийм сайхан гэж үү? Хэзээ ч ийм халуун дулаан дотно мэдрэмж Сэүнээс өөр хүнээс авч үзсэнгүй.


Би утсаа гаргаж ирэн Сэүний дугаарыг ширтэн сууна.





Залгах уу? Болих уу?






Тиймээ надад ч гэсэн бардам зан хэрэгтэй тийм биз дээ?



Хэдий болтол би түүний хойноос гүйх ёстой гэж?






Эцэст нь Сэүний дугаарыг устгаж түүнтэй авхуулсан бүх зургаа шатаахыг хүссэн ч зүрх минь битгий хий гэнэ.




Бүх зургаа, зургийн албумаа бүгдэнг нь хайрцагт хийгээд дээвэр лүү гарган тавьлаа.






Чамтай  өнгрөөсөн 3 жил минь хий хоосон зүйл байсан гэж үү?












"Чи байхад энэ хорвоогийн хамгийн новшийн нөхцөл байдал хүртэл надад хамгийн сайхан нь байсан."

Чиний нэг хэсэг [COMPLETED]Where stories live. Discover now