9. Дахин нэг Бонус

3.1K 230 4
                                    

Сайн уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг санаж байна уу? Яагаав дээ чамд өрөвдөлтэйгөөр хаягдсан У Нами байна. Яасан одоо таньсан уу? Тиймээ би бол гологдмол... Чиний нүд рүү харж байгаад ингээд хэлж чадахгүй ч одоо энэ дэвтэртээ хамаг гунигаа шингээх болно...

Санаж байна уу намайг? Эсвэл мартчихсан уу? Би ийм хурдан чиний амьдрлаас арчигдчихсан уу?

Хааяаа ч гэсэн намайг санадаг биз дээ? Эсвэл би л зөвхөн чамайг санадаг юм уу? Чи миний зүрх зөвхөн чамаар л дүүрдэг байсныг санаж байна уу? Чамайг намайг тэврэх төдийд л бүх хорсол гомдол уур хилэн минь арилдаг байсан.
Гэхдээ одоо намайг чам шиг тэвэрч сэтгэлийг минь дулаацуулах хүн энд алга.

"Хүн хүнээрээ л дутдаг юм. Өөр юугаар ч биш!" би зөвхөн чиний л орон зайгаар дутаж байна. Ойлгож байна уу? Чамайг санасандаа болоод галзуурах шахам энд амьдарч байна би. Мэдэрч байна уу? Надад ямар санагдаж байгааг.

Миний оронд өөрийгөө орлуулаад нэг үзээрэй. Тэгвэл чи ганцхан минут ч болохгүй үхэх биз.

Чамгүйгээр амьдарч чадахгүй гэдэг үгс бүгд худал. Учир нь би чамгүйгээр амьсгалж байна. Чамгүйгээр хооллож байна. Гэхдээ сэтгэл минь хатаж хорчийж байна.
Сэтгэл гэх агуу уудам цэцгийн талбайд чи гэх усаар ундаалсан би....

Үхэж байна... Чамгүйгээр яг л амьд үхдэл шиг болчихсон. Чи гаднаас минь хараад гадарлахгүй байх л даа. Гэхдээ дотор минь ороод үзвэл уйлах байх.

Хэцүү байна. Чамайг зөндөө их санаад байна. Царайг чинь харахгүй хэд хонож, анхилам үнэрийг чинь үнэрлэлгүй хичнээн удчихав?

Магад чиний тэр эмэгтэй урьд насандаа улсаа аварч байсан баатар байх тийм үү? Тэгээд л чиний анхилам үнэрийг тийм ойроос үнэрлэх хувьтай. Чиний нүд хамар уруул гээд бүхнийг харах тавилантай байх....

Хэрвээ намайг чамаас буцаад ирээч гээд гуйвал чи над руу эргэж хараад сүүлийн удаа ч болтугай инээмсэглэх болов уу?

Сүүлчийн удаа гээд ганц тэврэхийг хүсвэл намайг өөрөөсөө холдуулж түлхэх үү?

Би ч өрөвдөлтэй охин юм. Хаягдаад үлдчихсэн хэрнээ үргэлж чамайг ирнэ ээ гээд хүлээгээд сууж байдаг... Арчаагүй юм!!! Өөрийгөө хичнээн харааж зүхээд ч чамайг гэсэн хүлээлтээ зогсоож чадахгүй.

Зүрх шархалж байна. Чамайг надад хайргүй гэдгийг мэддэг болсон цагаас хойш... Цохилохоо болихоор шийдсэн мэт.

Надад одоо хоол ус агаар хэрэггүй зөвхөн чиний л орон зайгаар би дутна. Чи л миний хажууд байна гэвэл би нэг хоногийн настай үлдсэн ч хамаагүй инээгээд л чамайгаа тэврээд суух болно.

Ганц л зүйлийг аминчлан гуйя. Наддаа буцаад ирээч дээ. Хайр нь чамайгаа халамжлаад өгье. Хайр нь чамайг хайрлаад өгье. Юу ч хэрэггүй чамд минь. Би л чамайгаа хайраар дутаахгүй байхад бусад нь асуудал гэж үү?

Чамайг хайраа гээд дуудчихсан нь магадгүй буруутчихсан байх тийм үү? Одоо чи чинь өөр хүнийг болчихсон. Над шиг ийм эмэгтэйг тоох сонирхолгүй байгаа биз тийм үү?

Үргэлж хэлж намайг халамжилдаг байсан үгийг чинь санаж байна... Богинохон ч гэсэн сэтгэлд дулаахан тийм л үгс... Бодоод байхад чиний надад хайргүй гэдэг үгс чинь үнэн байж.. Чи намайг тоодоггүй бас халамжилдаггүй байхад би яагаад анзаардаггүй байсан юм бол? Одоо ингээд бодохнээ их л гунигтай мөртөө жаргалтай байж...

Өнөөдөр л гэхэд нэг дэвтэрний хуудас дүүрэн юм биччихсэн байна.

Чамд хэлэх гэсэн сэтгэлийн минь үгс ар араасаа гарж ирээд байна. Гэхдээ яг л миний амьдрал шиг ойлгомжгүй.













Намигийн өдрийн тэмдэглэлийн
хэсгээс...




Админ: Зиакк энэ гэхдээ одооны тэмдэглэл биш шүү.. Админ нь өнөөдөр их гунигтай байлаа.😭Их хэцүү байна өө. Тэгээл шинэ хэсэг биш бонус бичихээр шийдээд. Ерөнхийдөө бол админ нь гунигтай үедээ аймар гунигтай юм биччихээд байдаг талтай.... Энийг бараг уйлан байж бичсэн шүү💕Сэтгэлээрээ ойлгож уншаарай❤Зиа дараагийн хэсгээрээ дахин уулзацгаая.

Чиний нэг хэсэг [COMPLETED]Where stories live. Discover now