Episode=1 part 1

1.3K 137 4
                                    

Жэлфии

Мс1: Сайн байцгаана уу? Үзэгчдээ. Бид гэрлэсэн хосууд нэвтрүүлгийнхээ ахин нэгэн шинэ дугаараар уулзаж байгаадаа таатай байна.

Мс3: Тийм шүү. Сүүлийн дугаарын дараа үнэхээр удаан хугацаанд завсарласан болохоор ахин нэг шинэ дугаараар уулзаж байгаа нь үнэхээр сайхан байна. Энэ хугацаанд зүрх маань түрхэн хөлдчих шиг л болсон шүү.

Мс1: Тэгвэл ингээд шинэ дугаараар хөлдсөн зүрхээ гэсгээж байгаа байх нь ээ.

Мс3: Тийм ээ. Студид орох тэр цаг дор шууд л гэсээд эхэлчихсэн.

Мс2: Үгүй ээ. Чиний зүрх ямар мах биш дээ? Хөлдөж гэсээд л.

Мс3: Тэгвэл өөрөө энэ хугацаанд юу ч мэдрээгүй гэсэн үг үү?

Мс2: Юу ч мэдрээгүй гэхэд бас үгүй л дээ. Энэ хүн шиг хөлдөж, гэссэн гэхээсээ илүү хоосон оргиж байсан. Харин ингээд ахин нэг шинэ улирлаар хөөрхөн хосуудтайгаа уулзах болсон болохоор буцаад халуун дулаан, дүүрэн болсон юм шиг санагдаж байна.

Мс1: За тэгвэл бүгдээрээ эхний дугаараа үзэн, дараачийн 'Бид гэрлэсэн хос' хэн болохыг харцгаая.

Зуны дулаахан сайхан өдөр. Бүгд л зуны дэлгэр цагт хамтдаа хөгжилдөн, тоглоно.

Гэвч энэ үед...

Мс1: Воаа тэгэхээр манай шинэхэн хосын нэг нь Blackpink хамтлагийн гишүүн байх нь ээ.

Мс3: BLACKPINK IN YOUR AREA~~~~

Мс2: Үнэхээр Blackpink байна гэж төсөөлсөнгүй шүү. Тэд цэнгээнт нэвтрүүлэгт оролцох гэхээсээ илүү тоглолт хийж, фэнүүдтэйгээ илүү их уулзаж, тэдэнтэйгээ илүү дотно байдаг болохоор... Бүр үнэхээр Blackpink оролцоно гэж бодож байсангүй.

Рүжэ: Юу вэ? Юу болоод байна аа?

Лиса: Юу вэ? Юу вэ? Юу?

Найруулагч: Сайн байцгаана уу? Бид 'Бид гэрлэсэн хосууд' нэвтрүүлгээс явж байна. Манай шинэ улирлын нэг хосоор танай хамтлагийн нэг гишүүн сонгогдсон байгаа гэхэд бүгд уулга алдлаа.

Жисү: Мэндэлцгээе. Мэндэлцгээе.

Blackpink: Сайн байцгаана уу? *бөхийх* Blackpink байна.

Жисүү: Та нар хэнийг гэж бодож байна?

Жэнни: Магадгүй би байх аа. АаааАаа *ичих*

We got Married [ChanJe]Where stories live. Discover now