Episode=3 part=3

437 67 3
                                    

To Chanje: Баяр хүргэе. Та хоёр дараачийн даалгаврыг давж караокед 2 цаг дуулах эрхийг олгож байна.

Чанжэ: Тийм ээ.

WGM Background

A: Сургууль дээр очиход ямар байв?

Рүжэ: Үнэхээр их баярласан. Сургууль дээр очих үед хуучин дурсамжууд минь санаанд ороод үнэхээр гоё байсан. 

A: Нөхөр чинь их хүчин чармайлт гаргаж байсан. Энэ таньд ямар санагдав?

Рүжэ: Бахархмаар бас гайхуулмаар. *инээх* Хөөх ийм мундаг залуу миний нөхөр болох нь ээ. Гоё юм аа, энэ залуу миний нөхөр болно гээд л гайхуулмаар.

***

A: Сургууль дээр очиход ямар байв?

Чанёол: Сайхан байсаан. Гэхдээ менежер багш зарим нэг болохгүй зүйлсийг хэлсэн болохоор жаахан эвгүй байсан. Уг нь би Чэёон-оос ах шүү дээ. Тиймдээ ч түүнд хамгаалж чадах, найдаж болох жинхэнэ эр хүн шиг санагдахыг хүсдэг. Гэтэл менежер багш үүнийг минь нураачихсан. *чангаар инээх*

А: Таны эхнэр танд их халамж тавьж байсан. Энэ танд ямар санагдсан бэ?

Чанёол: Хөөрхөн байсан. Чэёон нүүрний хувирал их сайтай нэгэн. Тиймээс надад санаа зовж байгаа нь, баярлаж байгаа нь гээд бүгд үнэхээр хөөрхөн... Хайрлуулмаар, халамжлуулмаар санагдсан. Мэдээж бүгд л хэн нэгнээр халамжлуулах дуртай шүү дээ. Гэхдээ би илүү дуртай. *инээх*

Мс1 (Мисон): Аягүү Чанёол ч хүүхдээрээ юмаа. Ингээд харсан Рүжэ биш, Чанёол дүү хүн шиг санагдчихлаа.

Мс3 (Сэчан): Гэхдээ Чанёол үнэхээр цагаа тулбал их буйр суурьтай, халамжтай эр хүн шиг шүү.

Мс2 (Нарэ): Үнэхээр үү? Чи яаж мэдэж байгаа юм?

Мс3: Би өмнө нэг хөгжмийн нэвтрүүлэгт Мс-р орж байсан юм. Тэр үед ЕХО үзүүлбэрээ үзүүлээд их ядарсан байх үед тэр бүх гишүүддээ ус, дэвүүр, мөс гээд хэрэгтэй зүйлсийг нь авч өгч халамж тавьж байсан. Өөрөө ядарсан хэр нь бусдадаа тусалж байхыг нь хараад, түүнээр үнэхээр бахархсан.

Мс1 (Мисон): Тийм байх нь ээ. Гайхалтай юм аа.

Рүжэ: Гэхдээ хаана?

Чанёол: Нээрээ үүнийг бичээгүй байна шүү дээ! *Санаа алдах* Тэгэхээр дахиад хайж олно гэсэн үг үү? Бурхан минь!

Рүжэ: Гэхдээ эхний карт дээр газрыг биччихсэн байсан. Магадгүй тэр хавьд л байдаг караоке байх.

We got Married [ChanJe]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon