Episode=1 Part 2

757 121 15
                                    

A/N: Бичиж байхдаа энэ дууг дахин дахин тоглуулаад сонссон болохоор, та нар ч бас тавиад уншаарай.

______________________________

Мс2: За тэгвэл нөхрийг нь харцгаая.

Зун цаг айлчлах энэ үед, хосын эмэгтэйтэй танилцах тэр цаг мөч дор, өөр нэгэн газар...

Гаднаасаа л гэрэл цацруулсан, гял цал гайхалтай харагдах нэгэн хороололд...

Мс1: Воаа үнэхээр гоё юм аа. Ийм газар амьдардгийг бодоход, нэлээн том энт-нх бололтой.

Мс3: Тийм шүү. Магадгүй JYP-нх байх аа.

Мс2: JYP гэхээр арай GOT7.

Мс1: Зөв, зөв. GOT7 Blackpink-тэй нэг үеийнх болохоор хоорондоо тохирох байх. Бас Бэмбэм Лиса-н багийн найз байсан шүү дээ. Тиймээс бүр ч илүү сайн тохирох юм шиг.

???: Заа очлоо *хаалга онгойх*

Мс1: Хэн бэ? Хэн бэ?

Мс2: GOT7 биш байна аа.

Мс3: Яаж мэдэж байгаа юм?

Мс2: Би саяны нэвтрүүлэг завсарласан хугацаанд 'Weekly idol'-н хөтлөгчөөр ажиллаж байсан шүү дээ. Тэгэхэд сүүлийн дугаар дээр GOT7-тэй хамт орсон. Яав ч тэдний хоолой биш байна.

Мс3: Ганц удаа ороод л шууд биш үгүйг нь мэднэ гэж юу байсан юм бэ? Бүлтрээд байх юм.

Мс1: Маргаанаа зогсоогоод хэн гэдгийг нь харцгаая.

Бэкхён: Сайн байцгаана уу? Наашаа ор л доо.

Мс2: Тээр хэлээ биз. Би зөв л хэлсэн байгаа биз дээ. Тэгсэн хүн бүлтрүүлж ирээд л, худлаа гээд байсан.

Мс3: Уучлаарай, би буруу бодож байжээ. Онни өршөөж ажамуй!

Найруулагч: Сайн байцгаана уу? Бид 'Бид гэрлэсэн хосууд' нэвтрүүлгээс явж байна. Манай шинэ улирлын нэг хосоор танай хамтлагийн нэг гишүүн сонгогдсон гэхэд, гишүүд бүгд өөр өөрсдийн өрөөнөөсөө гарч ирэн, камерын өмнө зогсов.

EXO: WE ARE ONE. Сайн байцгаана уу? EXO хамтлаг байна гээд бөхийх үед, тэдэнд улаан дугтуйтай даалгаврыг өглөө. Шууданг Бэкхён аваад, задлан доторх захиаг нь гаргаж ирэхээсээ өмнө гишүүд рүүгээ харав.

Бэкхён: Хэн байх бол???

Сэүн: Хён би л байж таараа шдээ. Би энэ нэвтрүүлэгт орохыг хүссэнээ дэбют хийснээсээ хойш ярьсан. Тиймээс би л байж таараа.

We got Married [ChanJe]Where stories live. Discover now