I

268 32 1
                                    


"Чамд хэлэх маш чухал зүйл байна"

"Тийм үү? Надад ч гэсэн байна"

"Тэгвэл чи эхлээд хэл дээ.."

Тэрээр санаа алдаад

"Мэндс, намайг битгий үзэн ядаарай.."

"Нэгт. Мэндс биш Шаун эсвэл Шауни. Овогоор минь дуудах чинь бид хоёрыг яг л хальт таних төдий хүмүүс шиг л мэдрэмж төрүүлдэг. Хоёрт. Чи ямар нэг ноцтой хэрэг хийчхээ юу?"

"Үгүй ээ, ямар ч хэрэг хийгээгүй...нөгөө...ugh, би ууг нь бэлдсэн юмсан"

"Юу юм бэ?"

"Нөгөө..үнэндээ...би үүнийг их олон жил нууж ирсэн л дээ, гэвч одоо бага багаар өөрийгөө илчилсэн нь дээр гэж бодож байна. Миний эргэн тойронд байдаг хүмүүсээс та илүү намайг ойлгохоор бас итгэж болох хүн тул үүнийг хамгийн түрүүнд танд хэлж байгаа юм..."

Оливиа гүнзгий амьсгаа авч инээмсэглээд

"Би ижил хүйстэн" хэмээн ямар ч тоглосон шинжгүй, чин сэтгэлээ хэлэв.

Толгой тархи минь хоосорч, яг юу гэхээ мэдсэнгүй. Тоглоогүйг нь мэдсээр байж чи тоглоод байна уу гэлтэй нь биш. Тэр гомдоно шүү дээ. Тийм учир хэсэг зогсон юу хэлэхээ тунгаалаа. Харин Оливиагийн инээмсэглэл бага багаар замхарч, найдлага тээсэн харц нь унтарч байв.

"Юу гээч Оливиа...Баяр хүргэе. Чи их зоригтой юм гээч, би чамаар бахархаж байна. Бас би чамайг үзэн ядахгүй ээ, тиймээс битгий ингэж урвай, сая зүгээр л хэт гэнэтийн байсан тул жаахан бодох хэрэгтэй байлаа"

Оливиагийн царай дороо л инээмсэглэлээр дүүрч

"Мэндс, та үнэхээр мундаг бас сайхан сэтгэлтэй хүн. Танд баярлалаа, хэрэв таныг дургүйцсэн бол би яах байсан бол доо. Үргэлж хажууд минь байж, түшиг тулгуур минь болдогт маш их талархаж явдаг шүү"

Би өөрийгөө хүчлэн инээмсэглээд түүний толгойг илэхэд

"За, та одоо хэлэх гэж байсан зүйлээ хэл"

Би гэнэт тэр талаараа санан толгойгоо хурдан хурдан сэгсрээд
"Нэг их чухал зүйл биш дээ, бодоод байсан шал хэрэггүй зүйл байж. Цайны цаг болох гэж байна, хоёулаа өнөөдөр ямар хоол идэх үү?" хэмээн түүнийг өөр зүйл сатааруулахыг оролдлоо. Учир нь тэр намайг хэлэхээс өөр аргагүй байдалд оруулж чадах тул хурдхан шиг сэдвээ сольсон нь дээр.

Fell in love with lesbian Where stories live. Discover now