II

112 22 0
                                    

"Шауни, өнөөдөр орой заавал ирнэ шүү" хэмэн мөрөнд минь хүрэн инээмсэглэн хэлэв. Нэгдэх өдрөөс хойш үргэлжлэх ятгалаг өнөөдөр дахиад л эхлэлээ. Удалгүй хүний нөөцийн ажилтан болох Люсилтэй кофены машины хажууд тааралдахад ёс болгон мэндэллээ.

"Сайн уу, Шаун"

"Сайн, юу байна даа" хэмээн хэлээд халуун кофеноосоо болгоомжлон балгав.

"Өө чи мэднэ шүү дээ, ажил л байна. Маш их ажил, сүүлдээ бүр толгой өвдөж байна. Тиймээс өнөөдөр орой жаахан сэргэж авъя байз, чи ирнэ биз дээ?" гэж асуухад нь

"Мэдэхгүй юм даа...надад хийх ажил-" Люсил өнөөх л хүний яриа таслах муу зуршилаараа яриаг минь таслан

"Бурхан минь, өнөөдөр баасан гариг шүү дээ. Орой гарч наргицгаая л даа. Алив ээ Шаун, чи бидэнтэй ер явж байгаагүй" хэмээн намайг ятгах аж.

Ерөнхийдөө бол энэ үнэн. Би ажлынхантайгаа нэг ч гарч байгаагүй юм. Гэхдээ өнөөдөр орой гарсан нь дээр бололтой. Надад тэдний эерэг хандлага хэрэгтэй шүү дээ, ажилын газар гэдэг бол нэг есондоо цус урсдаггүй дайны талбар. Тиймээс тэдэнтэй аль болох эвтэй байсан нь дээр байх.

Би кофеноосоо балгасан даруй аяга амнаасаа ч холдуулж амжаагүй байхдаа

"Юу гээч, Люсил, бодоод байх нь би өнөөдөр та нартай цуг гарсан нь дээр бололтой".

Түүний царайнд дорхноо инээмсэглэл тодорч эргэн тойронд цайны завсарлага авч байсан ажилчидад

"Манайхан! Баяртай мэдээ! Өнөө орой эрхэмсэг ноён Мэндс бидэнтэй нэгдэх нь! " гэж чангаар яг л нэг алдартай дуучныг тайзнаа уриж байгаа аятай хэлэхэд тэд баяртайгаар шуугилдан

"Эцэст нь нэг юм"

"Хөөх, тэр үнэхээр явна гэж үү?" гэх мэт яриа чихэнд сонстоно.

Гэтэл хэн нэгэн огцом өөртөө татан мөрөөр минь тэврэхэд би золтой л кофегоо асгачихсангүй, кофе цалгихад гарт буй аяга цагаан срочкон цамцнаасаа холдуулаад ямар гээчийн амьтан нь намайг татсанг харахад- өө ойлгомжтой, мэдээж энэ тэнэг Фишмэн л байж таараа.

"Эцэст нь миний найз Шаун, өнөөдөр орой бидэнтэй наргих нь! Бас тэр бидний уух зүйлсийг даах болно..тийм биз дээ?" гэж чангаар орилсоор хэлэхэд бүгд шуугиж, дэмжихэд надад татгалзах боломж олдсонгүй, муухан инээмсэглэн толгойгоо дохиход Фишмэн намайг золтой л сэгсчээд хаячихсангүй, муу хөөрүү амьтан.

"Би хэзээ чиний найз байсан юм" гэж амандаа дургүйхэн бувтнахаас өөр хийж чадах зүйл алга шив.

Таван цаг гаруй тасралтгүй компьютерийн дэлгэц ширтсэний эцэст нэг юм нүдээ салган, биеийнхээ чилээг гаргахаар суниалаа.

"Мэндс, та үнэхээр орой гарах юм уу?"

Гэнэтхэн хойноос Оливиаг ийн хэлэхэд цочсондоо болоод урагшлахдаа тохойгоо цохичхов.
Өвдөлтөөс болоод дуу алдахад Оливиа сандран

"Өө бурхан минь, намайг уучлаарай. Би таныг цочооё гэж бодоогүй юм шүү"

Би тохойгоо илсээр

"Чи хэзээ надтай хүндэтгэлтэй ярилцахаа болих юм?"

"Та надаас ах шд, эмээ өвөө маань насаар том хүнтэй хүндэтгэлтэй ярилцах естой гэж заасан болохоор тантай хүндэтгэлгүй харилцана гэхээс хэцүү юм"

"Больж үз, Олив"

"Би хичээх болно оо" тэр үргэлж гаргадаг сэтгэл татам инээмсэглэлээ цацруулах аж.

"Чи өнөөдөр орой яах юм?"

"Мэдээж явна" хэмээн тэр их цоглогоор хэлэв.

Ашгүй дээ, ядаж л тэнд Оливиа байх нь.,.

"Бас..." тэр эргэлзэж байгаа бололтой.

"Бас юу гэж?" би эргэлзээг нь арилгах гэж эелдэгээр инээмсэглэхэд

"...найз охиноо авчиръя гэж бодож байна" хэмээн хэлэхэд нь нэг л дотор минь сонин оргиод явчих нь тэр.

Яг л цээжин дээр хүнд бул чулуу тавьчихсан мэт.

"Аан тийм байх нь...би танилцахдаа..." хүчлэн ингэж хэлмээргүй байгаа ч хэлэх ёстой...

"Би танилцахдаа таатай байх болно оо, Олив"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 01, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Fell in love with lesbian Where stories live. Discover now