Т.20-"Хайр бол шунал"

172 17 0
                                    

Third person's P.O.V

Дахи сэрэхэд тэр ямар нэгэн тухтай газар дулаан хөнжлөөр хучуулсан байв. Түүний нүдээ нээгээд хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл нь айдас байлаа. Саяны бүх зүйл зүүд байсан юм болов уу? Хусог түүнийг ямар ч байдалд байсан хайрласаар байх болно гэдгээ хэлэн өөрийг нь битгий орхиоч хэмээн гуйхад Дахи зөвшөөрсөн шүү дээ. Зүүд биш байсан хэмээн найдан эргэн тойрноо харваас өмнө нь нүдээрээ харж байгаагүй боловч Хусогтой хамт зурж байсан байрны нэг хэсэг болохыг анзааран бага ч атугай  тайвшрав. Удалгүй өрөөний хаалга онгойн Хусог халуун цай гартаа барьсаар орж ирэн Дахиг сэрээд сууж байгааг хараад 

Хусог: Ашгүй сэрчихсэн байна. Би чамайг тэгээд унаад өгөхөөр чинь үнэхээр их айсан хэмээн аягатай цайгаа тавиур дээр тавин өөрөө хүрч ирэн Дахиг дулаан энгэртээ наав. 

Дахи: Үнэн байсан бололтой. Зүүд биш байж. Ашгүй дээ хэмээн санаа нь амарсан аятай хэлэхэд 

Хусог: Юу тэрэв? 

Дахи: Саяны болсон бүхнийг зүүд байхвий дээ гэж айсан юм. Сэрэхэд юу ч болоогүй бүх зүйл сүүлийн 10 жилд байсан шигээ хэвээр байхвий гэж айсан. 

Хусог: Битгий ай. Одооноос тэгж эргэлзэх хэрэг гаргахгүй. Дахиж чиний хажуунаас алхам ч холдохгүй болохоор чамд эргэлзэх ч зав гарахгүй хэмээн мөрөн дээр нь эрүүгээ тавин эрхлэх аятай хэлэхэд 

Дахи: Ингэхэд эрхлэхэд арай оройтчихсон насан дээрээ явж байгаа юм биш үү? 

Хусог: Үгүй ээ, би чамд 80 гарчихаад ч эрхлэнэ. Тэр байтугай 100 хүрсэн ч эрхлэнэ. 

Дахи: Яасан эрх залуу вэ? Ингэхэд би чамд зөвшөөрч хэлснийхээ дараагаас өөр юу ч санахгүй байна. Юу болсон юм? 

Хусог: Нээрээ май энэ эм хэмээн ширээн дээрээс эм аван өгөөд, энийг уу гээд сая барьж орж ирсэн цайгаа өгөв. 

Хусог: Чи тэгж хэлснийхээ дараа шууд л намайг налаад унаад өгсөн. Тэгээд ойрхон байсан болохоор шууд гэр лүүгээ ирээд танидаг эмчээ дуудуулж үзүүлсэн. 

Дахи: Тэгээд юу гэсэн? хэмээн эмээ уучихаад асуухад Хусог долоовор хуруугаараа духыг нь хатган түлхээд 

Хусог: Чамайг зүгээр унтаж байна л гэсэн. Хүнхэдэн  хоног унтахгүй явсан болохоор тэгж зүв зүгээр байж байгаад унаад өгөхөөр болдог байна аа? Наад эрүүл мэндээ бодооч Дахи гуай. 

Дахи: Юу вэ? Чи намайг загнаад байгаа юм уу? Би одоо 30 гарчихсан байхад ахлах сургуулийн охин загнаж байгаа аятай л

Tear || JHS | MYG || CompletedWhere stories live. Discover now