Т.25-"Төгсгөл: Дэлхийн төгсгөл рүү хамтдаа"

297 34 9
                                    

Маргааш бүх зүйл дуусна. Эсвэл харин ч эсрэгээсээ бүх зүйлс шинээр эхэлнэ. Ирээдүйд юу болох тухай бодох тусам Дахигийн сэтгэлийг ганц л хүн зовооно. Энэ дэлхийд хамгаалж үлдмээр зүйл Дахид үлдсэн бол тэр нь Хусог л байлаа. 

Намжүний оршуулгын үйл ажиллагаа болсон газар Дахигийн гэрээс тийм ч хол биш, дээрээс нь Дахи ийм байдалтай машин бариад дахиад ямар нэг асуудал гаргачихмааргүй байсан болохоор алхахыг илүүд үзлээ. Эргэн тойрон цагаан цасанд хучигдаж, газар бага зэрэг халтиргаатай болсон нь ойрын үед цас их орж байгааг харуулна. Гэтэл Дахи цас ингэж их орсныг сая л мэдэв. Маргаашнаас юу өөрчлөгдөх бол гэж бодохоос урьтаар Дахи энгийн тайван байдлаар одоо байгаа эргэн тойрноо мэдрэхийг хүслээ. Гэрийнхээ доор ирсэн ч тэр түр оролгүй хэсэг суун бүх зүйлсийг яг байгаагаар нь санахыг хүсэв бололтой няхуур гэгч нь ажиглана. Сүүлийн хоёр сарын турш энэ л газрыг гэрээ хэмээж амьдарсан боловч сая л анх удаа харж буй зүйлс их байх аж. Дахигийн гэрийн замын эсрэг талд бэлэг дурсгалын жижигхэн дэлгүүр байдаг гэдгийг хараад тийшээ орохоор шийдлээ. 

Дахи маргаашаас өмнө хиймээр байгаа ядаж ганц зүйлээ амжуулмаар байснаа хийхээр шийдсэн юм. Тэрээр дэлгүүрт ороод Хусогт сарын дараа болох төрсөн өдрөөр нь өгж болох зүйл хайж эхлэв. Бичгийн ширээний хэрэгсэл, ханын цаг, шаазан хэрэглэл, тоглоомон сувенир гээд л олон зүйлс байснаас Дахигийн нүдэнд түлхүүрийн оосор тусав. Хусог үргэлж түлхүүрүүдээ оосоргүй нэг нэгээр нь салгаж авч явдаг болохоор байнга Дахигаас өөр өөр түлхүүр харсан үгүйг нь асуун хайн явдгийг нь санан харж харж байгаад түлхүүрийн оосруудаас элсэн цаг дүүжлэгдсэн загвартайг авчихав. Энгийн мөртлөө гоё харагдсан болохоор л тэр. Ганц түлхүүрийн оосор бэлэглэхгүй нь тодорхой болохоор өөр зүйлс хайн дэлгүүрээр эргэлдэж байхад яг л өөрт нь бэлэг сонгох гэж байгааг мэдэрсэн аятай Дахид Хусогоос дуудлага ирлээ. Одоо Дахид Хусогийн дуудлагаас бултан таслах шаардлага, шалтгаан үгүй болохоор эргэлзэх зүйлгүй шууд авав. 

Хусог: Байна уу, Дахи? гэх хоолойг нь сонсоход л Дахигийн нүүрэнд инээмсэглэл тодроно. 

Дахи: Өдрийн мэнд. Үгүй ээ, өглөөний мэнд. Наана чинь өглөө болж байгаа биз дээ? 

Хусог: Ямар нэг зүйл болоогүй биз дээ? Чамтай сүүлийн 3-н өдрийн турш холбогдож болохгүй байхаар би үнэхээр их санаа зовлоо. Яагаад утсаа авахгүй байсан юм? 

Дахи: Уучлаарай, ажил гээд үнэхээр ухаанаа алдчихсан байсан бололтой. Би бүр утастай гэдгээ ч мартчихаж гэж муухан хошигнох гэж оролдлоо. Дахи яагаад одоо хүртэл худлаа ярьж байгаа шалтгаанаа ойлгосонгүй. Тэртээ тэргүй Хусог маргааш ирээд бүх зүйлийг мэднэ шүү дээ. Нэгэнт л мэдэхээс хойш одоог хүртэл худал үг урсгах шаардлага байгаа гэж үү? 

Tear || JHS | MYG || CompletedWhere stories live. Discover now