2

44 11 4
                                    


ᴅʀᴇᴀᴍs ᴄᴏᴍᴇ ᴛʀᴜᴇ ᴀᴛ ɴɪɢʜᴛ

Нүдээ нээхэд бүүдгэр гэрэлтэй өрөө. Тусгай наалттай цонхныхоо урд очиход мэдээж нар мандаж гэрэл гэгээ оржээ. Ээж хаалга тогшин, зөөврийн ширээн дээр хоолыг минь барьсаар орж ирлээ. Би инээмсэглэн "Далайн байцааны шөл үү?" гэхэд тэр инээн "Мэдээж өчигдөр хоолонд орчихсон болохоор хийж өгч чадаагүй юм. 18 нас хүрчих гэж. Орой Миёнтой гарах юм уу?"

"Харин л дээ бодож л байна. Түүнд хэлээд үзнэ ээ" гэхэд тэр толгой аажуухан дохиж "Төрсөн өдрийн бэлэг чинь таалагдсан уу?"

"Аан! Тиймээ надад Нана их таалагдаж байгаа шүү" гээд инээхэд ээж гайхан "Юун Нана?" гэхэд нь би "Аав та хоёрын өгсөн гитарыг тэгж нэрлэсэн юм аа" гэж инээхэд тэр бас инээн "Аан тийм байх нь ээ нэр өгснийг бодоход их таалагджээ ашгүй дээ"

"Бас тэр хүзүүний зүүлтийг аав өөрөө хийсэн биз дээ. Үнэхээр гоё нарийн эд байна лээ"

"Аягүү тиймээ чамд зориулж хийж байна гээд хэдэн шөнө мэрийсэн шүү" гэхэд нь би инээмсэглэн "Тэр хамгийн шилдэг нь" гээд хамраа үрчийлгэлээ. Ээж ч миний хамрыг чимхэн "Тиймээ тэр бидний баатар шүү дээ" гээд инээд алдацгаав.

Мэдээж аав ээж ажилдаа явж би өрөөндөө цонхны тавцан дээрээ суун тэднийг гаргаж өглөө. Ингээд ганцаараа үлдэнэ. Өдөр бүр.. Заримдаа Миён ирж сургууль дээрээ болсон хөгжилтэй явдал эсвэл уулзсан хөвгүүдийнхээ тухай ярьдаг. Энэ нь ч гадаах орчинд төдийлөн их гарч үзээгүй надад их сонирхолтой бас хөгжилтэй санагддаг юм. Саяхан шинээр бэлгэнд авсан гитараа аван, зүгээр л дуу тоглолгүй утсуудыг нь эмэрч суухад хаалга тогших дуулдаж өрөө минь чимээ ороол явчихлаа.

"За Рапунзэлээр юу байна?" гэж Миён цүнхээ ор луу шидэн буйдан дээр үсрэн суухад би инээсээр "Хөгжилтэй биш хошигнол байна" гэхэд тэр "Чи чинь цамхагаасаа гардаггүй гүнжтэй адил шүү дээ" гээд инээв.

Түүний хошигнолууд нь намайг нэг ч удаа уурлуулж гомдоож байгаагүй ээ. Үнэн болохоор.

"Тийм ч юм уу? Цус сорогчоос л дээр юм" гээд түүний хажууд суухад тэр "За төрсөн өдөр хэр болов?" гэхэд би бамбаруушаа цохисоор "Дажгүй ээ. Хоол идээд тэгээд.."

"Тэгээд машиндаа суугаад эргээд гэртээ ирээд унтсан уу?"

"Яг таачихлаа"

- At NIGHT -Where stories live. Discover now