5

1.4K 179 0
                                    

《Хүйтэн шал...ам, ам цангаж байна. Ус өгөөч, даараад байна. Ээжээ та яагаад биднийг орхиод... дүү минь! Аав минь! Та нарыгаа заавал олж очно доо! Тэр Ви-г нь алаад ч болтугай!》 Жимин ийн бодсоор сэрэхэд цемэнтэн шалан дээр хэвтэж байв. Хамгийн сүүлд Сэүнд ганц сайн тийрүүлж авснаа л санаж байлаа. Хамаг бие нь халуу дүүгж хөлс нь цутгаад, тэр өөрийгөө халуурч байгааг ойлгов. Нулимс нь юу юугүй асгарчих гээд байсан тул дэмий л нусаа татаад хүүхдүүдийн дунд орон ор гэж нэрлэгдэх гадсан дээр хэвтээд хөнжил гээд байсан шуудайг нь нөмрөөд нүдээ анив.

Өглөө бүх хүүхдүүдийг дахиад л ламын өргөөнд аваачна. Тэнд лам сургаалиа айлдана. Дараа нь талбайд гаргана. Энэ удаад хүн биш, мод байлаа. Бүх хүүхдүүд модыг цохихыг харж зогссон эр тангаргаа хэл хэмээн тушаахад бүгд нэгэн дуугаар:

-Би аавгүй! Би ээжгүй! Би хүн биш! Би бол сум! Хана нэвтлэх хүчирхэг сум! Эзнийг баярлуулах энхрийхэн сум! Надад хайрлах сэтгэл байхгүй! Би төмөр зүрхтэй! Бүгдийг нь дуусгана! Эзний төлөө бүхнээ зориулья. Эзэн Ви урт наслаг!

Жимин хүүхдүүдийг дагаж хэлэх ч ч дотроо өөр зүйлийг хашгирч байлаа.

《Би аавтай! Би ээжтэй! Би сум биш! Би бол хүн! Аав ээжийнхээ хүүхэд нь! Ганц дүүгийнхээ ах нь! Би аав ээж дүүдээ хайртай! Би хүн шиг л зүрхтэй! Эцгийнхээ төлөө эндээс гарна! Хараал идсэн эзэн Ви нь үхээсэй!》 Зүрх сэтгэлийнхээ чадлаар бархирах ч урдах модоо цохихоос өөр юуг ч үл хийж чадна.

Зүрх сэтгэлээс нь нэг зүйл зулгааж хамаг эд эсийг нь сорчих шиг болоход Жимин өвдгөөрөө газар сөхрөн суув. Одоо ч халуу шатах биенээс нь далай шиг асгарах хөлс. Усанд ороогүйн улмаас хөвсгөр шар үс нь шороо дараад зууралдчихсан юм болчихжээ.

Гэнэт л хэн нэгэнд үнэн голоосоо гомдоод ирэв. Гэхдээ хэнд гомдох юм бэ? Цаг нь болоогүй байхад тэнгэрт одсон ээждээ юу? Буруу үзэлтэн гээд цагдаад хөөгдөж нуугдаж яваа аавдаа юу? Мөнгөнд шунахайрч өөрийг нь зарсан хүргэн ахдаа юу? Эсвэл орчлон дээрх ганц дүүдээ юу? Гэвч тэр хэнд ч гомдож хэн рүү ч буруугаа чихэхийг хүсэхгүй байв.

+Destiny+||Vmin\Completed\Where stories live. Discover now