𝟎𝟖.

443 67 3
                                    


Анастасия.

Бид үүрээр морин тэрэг хөлөглөсөөр нууц ордонд хүрч ирлээ. 

Би эгч Ольга, Татьяана хоёртоо нэг сүйхэнд суусан бөгөөд тэр хоёр замын турш нэг л дүнсгэр, таагүй харагдаж байх аж. 

Нууц ордон гэх газар гаднаасаа хэдий жижигхэн харагдаж байсан ч гэлээ надад ихэд таалагдаж байсан юм. Хатан эх өрөөндөө нэг нэгээр байж болохгүй учир Татьяана эгчтэй нэг өрөөнд орохыг минь сануулаад дүүг тэвэрсээр түрүүлэн ордон луу орчихов. 

Ээж хүртэл нэг л биш байна, магад бүгд айдастай байгаа байх. 

Бидэнд юу ч тохиолдож магадгүй учраас.

Өрөөндөө орж ирэн тохижиж байх зуур Татьяана эгч толины өмнө суух миний үсийг илэн "Битгий айгаарай, бүх зүйл хэвэндээ орно" гэж хэлчихээд хатан, хаан хоёртой уулзана хэмээн өрөөнөөс гарч явсан юм. Харин би хүзүүндээ зүүсэн загалмайгаа аван алгандаа наагаад чин сэтгэлээ бурханд залбирсаар ард нь хоцорсонсон.

"Романовын гэр бүлийг ивээж хайрла бурхан минь, ивээж хайрла"

Бага зэрэг дуг хийгээд босоход Нина "Гүнтэн ирчихсэн таныг хүлээж байгаа" гэж хэлэн намайг бэлдэх хэрэгтэйг сануулав. 

Нина миний усан ягаан даашинзны ард цагаан зангилаа хийх ба би хүзүүн дэх зүүлтээ эмрэн толинд харан зогсож байх зуураа өөрийнхөө тусгалыг багахан ажсан юм.

Нүдэнд минь гуниг хуржээ.

Яагаад ингэж ихээр гуниглаад байгаа юм болоо? 

Яг л ямар нэгэн муу зүйл над руу дөхөн ирж буй мэт. 

Петер өнөөдөр энд түр саадахаар ирсэн гэлээ. Гэхдээ ердөө нэг үдэш л энд байх юм байх. Учир нь тэр нэг том хотын захирагч шүү дээ. Үймээн самууны үед түүний шийдвэр, түүний эрх мэдэл Бүх Орос улсад хэрэг болно. 

Өдрийн хоолны дараа Петер бид хоёр миний өрөөнд орж ирэв. Татьяана эгч бид хоёрын шинэ өрөө гэх гэсэн юм лдаа. Эгч бид хоёрт хамт байх цаг өгч өөрөө шинэ үнэртэн гаргаж авахаар хатан эх дээр очсон. 

Петер ядарч байна гэж амандаа бувтнангаа өглөөхөн миний дуг хийсэн усан цэнхэр өнгийн орон дээр адмирал хувцастайгаа хэвтчих нь тэр. 

Нүдээ анин хэсэг хэвтэж байснаа орны цагаан баганыг тулж зогсон түүнийг эрээ цээргүй ширтэж байсан намайг хажуудаа хэвтэхийг санал болгон хажуу зайгаа зөөлхөн хоёр товшив. 

뷔: 𝐀𝐍𝐀𝐒𝐓𝐀𝐒𝐈𝐀Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang