𝟎𝟗.

416 76 7
                                    


Петер.

Тэр минь юутай төгс юм бэ? 

Чамайгаа юутай зүйрлэвэл дээрсэн бэ?

Тэнгэрт түгэх ододтой юу?

Далайн гүн дэх сувдтай юу?

Энэ дэлхий дээрх юу ч бай чиний минь хажууд гундаж, чиний миний дэргэд юу ч биш юм.

Чи минь наддаа дэндүү төгс нэгэн аж. 

Би чинь чинийхээ гэх бүхний өмнө өвдөг бохирох юм.

Миний Анастасия.

Түүнийхээ талаар бодолд автангаа нүдээ анихад хэдхэн хоромын өмнөх зүйлс нүдэнд зурс хийн үзэгдэв. 

Дэндүү булбарай арьс, зөөлхөн хоолой, амттай уруул мөн ямар ч эрийн хүрч үзээгүй нандин бүхэн чамд минь байсан. 

Чамайгаа би өөрийн болгон тамгалчихлаа.

Агаар сорох уушиг, юмсыг сонордох нүд, чинийх төлөө цохилох зүрх зэрэг өөртөө байгаа бүхнээ чөтгөр, бурхан алинд ч бай худалдан байж чамайгаа л би дэргэдээ уямаар байна.

Миний хонгор Анастасия.



Анастасия.

Хүнд мэдээний ардаас хоол идэх хүсэл ер төрсөнгүй. 

Петер хэдий цочирдсон харагдсан гэлээ над руу зөөлхөн мишээчихээд захидал илгээхээ хэлэн хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй Крым хотыг зорисон. 

Түүнийгээ үдэж өгөх юутай гунигтай байсан гэж санана. 

Хэдхэн жилийн өмнөх ээжийнхээ ажил явдлын хар хувцасыг тайлж амжаагүй байхад нь аав нь тэнгэрт одчихлоо шүү дээ. 

Сэтгэлдээ ямар их гунигтай, ямар их шаналж байгаа болоо Петер минь.

Хайрт минь.

Миний дэргэд хүчтэй, зоригтой нэгэн шиг байх гэж хичээсэн ч нүдэн дотор нь байгаа зовлон, уй гашууг чинь би олж харсаан. 

Чиний нүднээс чамайгаа би уншдаг болчихож. 

Үнэн хэрэгтээ чамдаа би чинь ийм л их хайртай юмсанж.

Түүндээ их л санаа зовох юм. 

Аавд нь муу зүйл болж тохиолдсон юм чинь тэр минь ч бас гэмтчихвий, хорлогдчихвий гэхээс өөрийн үхлээсээ илүүтэйгээр айж байв.

Магад түүнтэйгээ уулзаж чадахгүй үхвээс миний сүнс гагцхүү хайртдаа л хорогдох байх.

Миний ханхүү, миний элч, бүхнээс хайрт Петер минь.


🥀🥀🥀


1918 оны долоодугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хувьсгал утгаараа эхлэв. Төрийн сэнтийд заларч улс төрийг самууруулсан лам бас бус эрх мэдэлтэнүүд сар гаруй хугацаанд нуугдаж байсан Романовын гэр бүлийг олж чадсан ба тэдний гэр бүлийг ертөнцийн хөрснөөс арчих маш нууц зарлиг буулгасан юмсанж.

Романовын гэр бүлийг бурхан ивээг.


Анастасия.

Унтахаар зэхэн орон дээрээ үсээ сүлжээнээс нь бага багаар задалж суутал Нина Петерээс захидал ирсэнийг дуулган мөн сайхан амарч аваарай хэмээн захисаар өрөөнөөс гарлаа. Татьяана эгч ард суун сүлжээснээс гарсан үсийг минь самнан өгч басхүү амандаа дуу аялаж байсан юм.


"Хонгор минь! Хоёулаа дэлхийн нөгөө зах руу хамтдаа явцгаая"

- Петер


Ердөө ганцхан өгүүлбэр л намайг угтсан ч би дэндүү ихээр баярлаж, догдолж, гэгэлзэж байлаа. 

Ийм л романтик, дур булаам, уярам хайлам сүйт залуутай болсондоо тэнгэр бурхандаа талархаад ч барахгүй юм.

Саяхан ирсэн ил захидалыг энгэртээ наасаар унтахаар нүдээ анив. 

Тэр шөнө дэндүү гоё зүүд зүүдэлж билээ. 

Петертэй гэр бүл болчихсон, зөндөө олон хүүхдүүд гэр дотор гүйлдээд л. Бас нэг охин минь нилээн том болчихсон мундаг дуучин болчихсон байна зүүдэлсэн.

Инээдтэй юм.

Арван долоохон настай би ийм зүүд зүүдэлж л байдаг.

Амттай зүүднээсээ салан байж сэрсэн тэр үүрийн жингээр хайртай гэр бүлээ нүдэн дээрээ алдаж билээ.

Хүйтэн, цус, нулимс, буун дуу.


Тэр өдөр гүнж Анастасия Романав гэр бүлийн хамт үхсэн юм.






- 𝓡𝓸𝓼𝓮𝓷𝓱𝓲𝓵𝓵𝓪

뷔: 𝐀𝐍𝐀𝐒𝐓𝐀𝐒𝐈𝐀Kde žijí příběhy. Začni objevovat