Эмэгтэйчүүдийн дорм (kor)

4.7K 360 6
                                    

1999 онд жижигхэн тосгоны их сургуульд, ахлах ангийн сурагчид болох Kang JiHyun болон Lee Soyeon нь дормын өрөөндөө хоёул учир битүүлгээр нас барсан нэгэн түүх байдаг.
Охид нойргүйдэх болон хар дарах тохиолдол ихсэж байна гэж гомдоллодог байжээ. Нэг танихгүй хачин залуу тэднийг хүчирхийллэдэг гэж  мэдэгдсэн ч, сургууль нь зөвхөн охидынх тул захиргаа тэднийг нэг их авч хэлэлцээгүй аж.
Нэг шөнө SoYeon-ы даашинз нь урагдсан, мөн сэтгэл санааны гүн шоконд орсон дормдоо орж ирж байв.
Тэдний айдас өдөр ирэх тусам нэмэгдэж, яваандаа хичээлээ таслан, идэхээ ч больж бүр усанд ч орохоо байжээ. Учир шалтгааныг асуутал "Угаалгын өрөөнд байгаа хүн биднийг үргэлж ажиглаад байдаг" хэмээсэн байна. Эцэст нь тэр хоёр хоёул 1999 оны, арван сарын 19нд үхсэн гэдэг.
Оршуулгын дараа, өөр хэд хэдэн сурагч нар өрөөнөөс хачин, нууцлаг чимээнүүд гараад байна хэмээн мэдээллэж эхлэсэн гэнэ. Хаалга тогшиж, гаднаасаа бариултай ноцолдож буй чимээ гарч байна гэсэн ч очоод шалгатал хэн ч байхгүй байдаг байж . Чийдэнгүүд тохиолдлоор асч унтран заримдаа бүр шатаж байв.
Удалгүй орой нь хоёр өрвийсөн үстэй охид гарч ирэн, "Бидний өрөөнд яагаад яагаад өөр хүмүүс байгаа юм?" гэж өрөөнд сууршиж байсан сурагчдаас шалгаадаг болж эхэлсэн.
Хүмүүс ч хоёр охины сүнс сургуулиа төгсөх хүртэл эсвэл нөгөө үл таних залуу тэднийг барьж авах хүртэл амрахгүй хэмээн боддог болж. Одоог хүртэл тэднийг хэрхэн үхсэн нь ихэд нууцлагдмал байгаа билээ.

-Ази аймшгийн түүхүүд-Where stories live. Discover now