口裂け女 Буюу Күчисакэ Онна (jap)

2.7K 251 6
                                    

Күчисакэ Онна нь японы алдарт аймшгийн түүх ба, энэ домгийн талаар илүү ихийг судлан, сонирхолтой баримтуудыг бэлтгэлээ.
Бид бүхний мэддэгээр, шөнө орой болсон үед маск зүүсэн бүсгүй тань дээр ирээд,
"Би хөөрхөн байна уу?" хэмээн асуудаг.
Тэр хэрвээ таньд хөөрхөн харагдан, та хөөрхөн байна гэж хэлвэл тэрээр маскаа тайлж авахад айшигт дүр зураг танийг угтах болно.

 Түүний ам урагдан, цус нөж болсон нүүрээ харуулаад өөрөөс чинь ахин асууна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүний ам урагдан, цус нөж болсон нүүрээ харуулаад өөрөөс чинь ахин асууна.
"Би тэгвэл одоо хөөрхөн байна уу?"
Та тэр аймшигт дүр зургаас айн, хашгирч, зугтаж, эсвэл үгүй гэж хэлвэл тэр өөрийн амыг дуурайлган том хайчаар хайчилж орхидог. Та цус алдан үхэж ч болно, эсвэл үүрд ийм шархтай амьдарч ч болно.
Хэрэв та айсан хэдий ч тийм гэж хэлвэл гэрийн чинь үүдэнд аваачиж, үхтэл чинь хутгалж орхидог.
Сонсоход бие арзайм энэхүү түүхийн оршил нь нь их сонирхолтой юм байна. Эрт дээр үед, хотдоо хамгийн алдартай, нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй байдаг байж. Түүний үзэсгэлэн гоог биширсэн залуус түүнийг үргэлж хүрээлдэг байжээ. Тэрээр өөрт нь дурласан залуусаас хамгийн хүчирхэг, баян, царайлаг самурайг сонгон авч гэрлэж гэнэ. Нөхөр нь ч ихэнхдээ дайн тулаанд олон сар жилийн хугацаатайгаар явдаг тул бүсгүй ч уйдаж эхлэн, өөрийг нь эргүүлж байсан олон эрчүүдтэй ээлж дарааллан явалдаж эхэлсэн байна. Ямартай ч тэр хотынхоо хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байсан тул цуу яриа газар авсаар, дайнд байлдаж байсан нөхөр нь үүнийг нь сонсчихож гэнэ. Нөхөр нь уурсан, хурдхан шиг гэрлүүгээ очтол эхнэр нь гэрт нь өөр танихгүй эртэй хамт байж. Самурай сэлмээ сугалан эхнэртэй нь хамт байсан залууг үг дүүгүй хороон, бүсгүй рүү дөхөн очоод,

"Чи өөрийгөө хөөрхөн гэж бодож байна уу?" хэмээн асуугаад сэлмээрээ амыг нь сэт татсан байна. Одоо харин хүмүүс Японд маск зүүж явах нь гадуур тархсан элдэв өвчнөөс өөрийгөө хамгаалж байгаа гэж харж болох тул энгийн үзэгдэл. Энэ нь түүнд шөнөөр хүмүүс ангуучлан явахад нь тусладаг байж болох юм. Тэгвэл Күчисакэтэй таарсан хүн хэрхэн амьд гарах вэ?

Хэрэв маск зүүсэн эмэгтэй тань дээр хүрч ирэн өөрийгөө хөөрхөн байгаа эсэхийг асуувал, дараа нь маскаа тайлж харуулахад нь айсан шинжгүйгээр тийм байна гэвэл бүсгүй таньд цусан улаан өнгөтэй алмааз чулуу өгөөд цааш яван одно. Эсвэл танаас эхэндээ асуухад нь би завгүй байна гэж эргэж ч харахгүй хэлвэл тэрээр уучлалт гуйн танаас салах аж. Энэхүү түүх 1979 онд газар авч байсан түүхтэй. Олон хот суурин арга хэмжээ аван, сургуулийн хүүхдүүд гэрлүүгээ харихдаа олноороо явж, багш нарыг сонор сэрэмжтэй байхыг анхууруулж эхэлжээ. 2004 оны арван сард Солонгос улсад маск зүүсэн бүсгүй хүүхдүүдийн араас хөөж, айлган сүрдүүлж байгаа талаарх мэдээ тархаж, 2007 онд хүүхэд хөөж байсан бүсгүй машинд дайруулан үхэж, үзлэгт орон, маскыг нь сөхөж автал ам нь чих хүртлээ сэтэрсэн байсанг мэдээллэжээ.

-Ази аймшгийн түүхүүд-Where stories live. Discover now