⚠SIX⚠

459 73 5
                                    

Намжүүн, Юнги хоёр дахин сэжүүр хайхаар хэргийн газар үлдэж, Хусог Тэхёныг дагуулан цагдаагийн том машинтай хаа нэг тийшээ явж эхлэв. Замдаа зүгээр суухыг хүсээгүй Тэхён зөөврийн компьютер гарган, улсад бүртгэлтэй бүх л бууны загвар сумны загварыг хайж үзлээ.

"Адил төстэй ч сум алга. Энэ новш ч их судалсан бололтой."

Бараг л цаг гаран явсаар Хусог машинаа зогсоох үед Тэхён цонхоороо харвал түүний үзэн яддаг газар байх нь тэр. Чун-ро гудамж.

Уг гудамж нь гэмт хэрэгтнүүдийн үүр гэж хэлж болохоор газар бѳгѳѳд энд тэндгүй ширүүн төрхтэй, тамхи зуусан залуус үнэр шиншлэх чоно шиг л Тэхёныг харах аж. Үүнээс болж бага зэрэг эмээсэн тэрээр Хусогийн араас доош харан алхана.

Хусог тайван алхсаар үүдэнд нь хоёр хамгаалагч зогсох шөнийн цэнгээний газрын өмнө ирлээ.

Тэднийг орохыг завдахад биеэрхүү залуу хөндөлсөж,

"Юу хэрэгтэй юм!"

"Босстой чинь уулзах хэрэгтэй байна."

Хусог маскаа авахад тэд танисан ч Тэхёнруу эрүүгээрээ заан "Наадах чинь үлдэнэ!"

"Үгүй ээ тэр орно. Жон надад түүнийг авчирахыг тушаасан юм."

Хамгаалагч залуус нэгэнрүүгээ дохилцсоор хаалгаа нээн өгөхөд Хусог жуумалзсаар орлоо. Өөдөөс нь харанхуй орчин, чанга хөгжмийн чимээ, тамхины утаа угтан авахад ийм зүйлд бэлэн биш байсан Тэхён хэт цочирдон Хусогийг бараг л алдах шахав. Учир нь хэтэрхий их хүмүүс байсан юм. Бүгд л танхай амьтад гэдэг нь ойлгомжтой.

Энэ бүгдийг харахдаа Тэхён цагдаагийн байгууллага юуны төлөө байдаг гэдгийг дахин нэг бодоход хүрсэн юм.

Нэг хаалганы өмнө ирэхэд дахиад л хоёр хамгаалагч угтан авав. Гэвч энэ удаад тэд амархан ойлголцлоо. Нэг нь өрөөрүү орж хэсэг удсаны эцэст гарч ирээд,

"Ор, тэр хүлээж байна."

Чимээгүй, урт хонгилоор хэсэг алхсаны эцэст сүүлийн хаалганы өмнө ирж татан орвол яг Тэхёны хажуугаар дартасны сум хурдтай өнгөрөн тавцангын голд онох нь тэр.

Түүний зүрх золтой л зогсчихсонгүй.

"Анд минь."

Хусог худлаа инээн Жонгүгийг тэврэхээр гараа алдалтал цаахан нь зогсох гар дээрээ том шивээстэй өндөр, хүйтэн төрхтэй залуу тоолгүй өнгөрч ширээнийхээ ард суув.

✖BULLETPROOF SQUAD✖Where stories live. Discover now