⚠SEVENTEEN⚠

228 30 4
                                    

Бүгд түүнрүү галзуурсан амьтанруу харж байгаа мэт харахад Юнги харцаараа нөгөө хэдрүүгээ "Яасан бэ?"

"Эсгий хийх газар нохой хэрэггүй ш дээ" Хусог зөрүүлэн нүдээрээ ийн хэлэхэд Тэхён Хусог руу "Энд байгаа золбин нохой гэвэл чи л байна" гэсэн харцаар харав.

Хусог хамраа үрчийлгэн "Энд миний биш түүний талаар ярьж байгаа юмсан!" гэхэд чимээгүйхэн сууж байсан Жимин зүсэн орж ирээд "Манай багийн онцгой чадвар харцаараа ярилцах хэрэг үү?" гэх шиг бусад руугаа харлаа.

"Болиоч дээ, тэнэгүүдээ! Та нартай нэг баг болсноос тэр эмэгтэйг алсан хэргээ үүрээд шоронд орсон нь дээр"

"ЧИ ӨӨРӨӨ Л  ХЭЛСЭН ШҮҮ!! КИМ ТЭХЁН ЯГ ОДОО ХЭЛТЭСРҮҮ ЗАЛГА. ЖОН ХУСОГ ГАВАА ГАРГААД ИР. ЭНДЭЭС НЬ АЧААД ЯВЦГААЯ!!!"

Уурын жижиг өрөө хөдөлгөөнд орж Юнги түүнрүү хурдан алхахад Жонгүг сандран хойшлосоор,

"Х-хөөе, азна л даа. Би наргисан юм даа."

"Тэгээд?"

"Ойлголоо ойлголоо, алуурчинг олоход чинь тус больё. "

"Алуурчин хэн болохыг мэднэ гэсэн үг үү?"

"Хараал идэг МЭДЭХГҮЙ. Та нарт сэжүүр, нотлох баримт гэж юм байдаггүй юм уу? Тэрэн дээрээ дөрөөлж мөрдлөг хийхэд туслая л гэж байна!!!"

Юнги түүнд ойртон нүдрүү ширүүхэн ширтсээр,

"Болж байна. Харин биднээс урвахыг оролдох л юм бол хүн амины хэргээр шоронд хатаачихаж би чадна шүү!"

"Юнги, яагаад өлмийгөө өргөөд байгаа юм?"

Тэхён асуухад Юнги царайгаа огцом хувирган шууд өмсөж байсан таавчикаа тайлаад шидтэл яг духан дундуур нь үзүүрээрээ оночихов.

"ВУААА!!!"

"Гайхах хэрэггүй. Бэйсболоор хичээллэдэг байсан юм. Баярлалаа" гэсээр эргэн Жонгүг рүү өнөөх зэвүүн төрхөө гарган нүдээ нарийсгахдаа,

"Би сануулсан шүү!!" гэлээ.

_

Тэд жижиг хоолны газар орж ирэн, нэг том ширээ тойрон сууцгаав.

Харин машинд Юнги Намжүүн хоёр суун ямар нэгэн зүйл ярилцаж байлаа.

"Жонгүгтэй хамтардаг нь зөв үү? Тэр өөрийнхөө хүмүүсээр биднийг ямар нэгэн газар хориулчихвал эсвэл бүр алчихвал яах юм бэ!"

Намжүүн өөрийн төсөөлөлдөө хэт дарагдан, хоолойгоо барьсаар харц нь яг үхлийн өмнөх мөчөө эдэлж буй хүнийх шиг болсон нь Юнгиг духаа алгадахад хүргэнэ.

✖BULLETPROOF SQUAD✖Where stories live. Discover now