intro

338 11 0
                                    

2017 оны 01сарын 13н Чамгүй тэмдэглэж байгаа миний 2дахь төрсөн өдөр .

Өглөөний нар бос гэсэн шиг нүүрэн дээр дусахад нарны тусгалаас болж хамраа үрчийлгэн өндийхөд хаалга ч тогшилгүй найз минь орж ирээд учир зүггүй намайг хурдан хувцаслахыг хэлэн буцан гарахад нь би гэж хүн дөнгөж ухаан орж байгаа аятай өндийн цонхоор харахад байрны хүүхдүүд тоглож байгаа бололтой энд тэндгүй хүүхдүүдийн инээлдэх, бөмбөгний газар унах чимээ, олон жил байснаас болж элэгдсэн ч одоо хүртэл эвдрээгүй савлуурын чихэнд чийртэй хэрнээ цаанаа л дотно чимээг сонсон угаалгийн өрөө орж усанд ороод гарч ирэхэд манай байранд надтай хамт амьдардаг найз минь баяр хүргэн үнсэнэ зөрүүлэн баярласнаа хэлэн өрөөндөө орно. Би төрсөн өдрөө тэмдэглэдэггүй яагаад ч юм тэр хүнийг санагдуулдаг болохоор учир нь бид миний төрсөн өдрөөр танилцаж бас салсан. Эмэгтэй хүмүүс хэлэхээсээ ичдэг байж болох ч би тэгэхгүй тиймээ би анхны хайрдаа хаягдсан

Анхны гэх бүх зүйлээ түүнд өгсөн байхад намайг хаяаад явсан өөдгүй залуу,

Хамт өнгөрүүлсэн 3жилээ юу ч үгүй мэт гишгэлээд орхисон харгис залуу,

Тэрнээс хойш 2 жил өнгөрсөн ч бодлоос минь арилдаггүй хөгийн залуу,


-----------------------------------------------------------

Эртнээс төгсгөл гээд бүх юмаа төлөвлөчихсөн байгаа. SAD төрлийн өгүүллэг гэхдээ дунд нь их олон зүйл болох байх 15-25 хэсэгт багтаанаа. Сонгож уншиж байгаад баярлалаа.

Мартагдашгүй хайрUnde poveștirile trăiesc. Descoperă acum