|

15 1 0
                                    

Бидний анх уулзсан тэр газар

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бидний анх уулзсан тэр газар. Бороо зөөлөн шиэврч, хүйтэн ч зөөлөн салхи хаяа салхилж байж билээ. Чи дэндүү үзэсгэлэнтэй эмэгтэйн бэлхүүсээр тэврэн хаяа хаяа ягаарах хацар дээр нь зөөлөн уруулаа буулгана.

Би өөрийгөө нуухаар шийдсэн юм. Анх хараад ингэтлээ дурласанаа. Чиний нүд аз жаргалаар бялхаж байхад би яаж тэр аз жаргалыг уйтгар гунигаар солих юм.

Харин дараа өдөр нь чи миний ажилдаг жижигхэн ч сайхан , дулаахан кафе-д минь орж ирэн латтэ захиалаад цонхны дэргэд суусан юм. Энэ 7 хоног зогсолтгүй бороо орно гэсэн цаг агаарын мэдээг сонсоод баярлах шиг болсон минь чиний хэлсэн " Танай кафе бороо орох болгонд миний дурладаг ганц газар. Дотно бас дулаахан" энэ өгүүлбэр байсан юм.

Тэгвэл үүрд бороо ороосой. Өдөр бүр бороо ороосой. Чиний гүн далайг ч ичээмээр тийм гүн нүдийг чинь , инторын цэцгээс ч ягаахан уруулыг чинь, заримдаа бага зэрэг шалбарчихсан ч гэсэн цагаан нүүрийг чинь харахыг хүсэж байна.

Би чамаас уйлаад гуйж чадах л байх. Гэхдээ надад байсан сонголт нь үхэх эсвэл муу нэр зүүгээд ч хамаагүй хажууд чинь байх ...

How I'm falling love with you||JJKWhere stories live. Discover now