•?((¯°·._.• Rain •._.·°¯))؟•

2.9K 185 7
                                    

Д О Л О О  Д У Г А А Р  Х Э С Э Г

Д О Л О О  Д У Г А А Р  Х Э С Э Г

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Author's pov

Тэхён нүдээ нээсэн даруйдаа, түүний бэлхүүсээр чанга тэврэх хоёр хүчирхэг гарыг мэдэрсэн юм. 

" Жонгүг...? " хэмээн Тэхён түүнийг дуудан, түүний нүүртэй үнэхээр ойрхон байх аж. Жонгүкийн нойроо харамлан ярвайх царайны хувирлыг харан инээмсэглэв. 

Тэхён хуруугаараа Жонгүгийн духнаас эхлэн гүйлгэж, дараа нь хамар дээр нь сүүлийн газар болох түүний зөөлхөн уруул дээр ирэн эрхий хураагаа зөөлхөн илбэх аж. 

Бор үст түүний уруул руу удаан гэх чинь ширтэн удалгүй ойртон, өөрийн бяцхан үнсэлтээ буулгасны дараа гэнэт юу хийснээ ухаарч улаан лооль шиг л улайх нь тэр. 

Жонгүг нүдээ нээн " Өглөөний мэнд, хонгор минь " гэж бяцхан инээмсэглэл бэлэглэнгээ хэлэв. Тэхён түүний өглөөний сөөнгө хоолойноос болоод бараг л гар дээр нь хайлах гэж байлаа. 

" Өглөөний мэнд " хэмээн Тэхён зөөлхөн шивнээд босох гэсэн ч хэн нэгний гар зогсоочхов. Хэн нэгэн нь мэдээж Жонгүг...

" Байж бай, хэдхэн минут л ингээд байчих " гэж Жонгүг хэлэн Тэхёнийг тэврэн хэвтэв. Тэхён санаа алдаад, түүнд зориулан биеэ ээ сул тавих аж. Жонгүг толгойгоо бага зэрэг хазайлган цонх руу харлаа. Дараа нь хөмсгөө зангидан " Гадаа одоо ч бороо орж байна, хонгор минь. Үнэхээр явмаар байгаа юм уу? " гэж Жонгүг түүний хамрыг хүүхдээ өхөөрдөх мэт даран асуув. 

" Мм, үгүй ээ. Би энд үлдэнэ, гэхдээ шүдээ угаачхаад ирж болох уу? " гэж Тэхён хэлээд, орноос босон жижиг угаалгын өрөө рүү явж орлоо. 

" Мэдээж, шүүгээнд сойз байгаа шүү " гэж Жонгүг орилон, өөрийн дулаан хөнжлөө дээш татан нөмрөх аж. 

Neighbours ♡ taekookWhere stories live. Discover now