7

2.8K 282 31
                                    

" Бурхан минь! Над руу битгий ингэж ширтээд бай! " Жонгүг цайны цагаар хажуудаа суух Тэхёныг үл тоон хөмсөг зангидах бол Тэхён түүнийг цоолох шахам ширтэнэ.

"Чи эгчтэйгээ үнэхээр адилхан...?"

"Тэгээд юу гэж? " Жонгүг түүнийг тоолгүй хоолоо халбагадахад Тэхён доош харсаар "Би эгчид чинь сайн байсан " гэх нь тэр.

Жонгүг ууж байсан шөлөндөө хахаж цацсаар "ХАРААЛ ИДСЭН ..! Чи ижил хүйстэн хэрнээ түүнд сайн байсан хэрэг үү! " Тэр чангаар орилоход бүгд тэдэн рүү анхаарлаа хандууллаа.

"Тайвшир?... Чи үүнийг ойлгохгүй ч гэсэн. Би түүнд багаасаа сайн байсан... "

"КИМ ТЭХЁН! Надаар тоглоод байна уу? Чи тэгээд... бурхан минь? "

"Гэхдээ чи түүнтэй хэтэрхий адилхан... Бүх зүйл чинь? "

"Гэнэт яагаад ингэж аашлаад байгаа юм?... Тэр хайртай Жимин дээрээ очооч! "

"Жон Сонминд би үнэхээр хайртай байсан? "

"Магадгүй үүнийг хэлэх нь зөв байх... Тэр чамаас болж үхсэнийг мэдэх үү? Чиний учир нь олдохгүй тэнэг зангаас болж амиа хорлосныг мэдэх үү! Харин одоо чамаас сэтгэлээ татах гэж хичээж байхад яагаад ингэж хандаад байгаа юм! Яагаад гэнэт надад сайн гээд байгаа юм! Намайг чи үргэлж тоодоггүй байсан... Хэзээ ч намайг хайртай хүнийхээ нүдээр харж байгаагүй! Тэрнээс болоод би... Энэ бүхнийг хийснийг мэдэхгүй байна гэж үү? Эрэгтэй хүний амьдралаар амьдрах ямар хэцүү гэдг---" Жонгүг юу яриж байгаагаа анзааран нулимс дуслуулсаар цайны газраас гаран явлаа.

Тэхён ямар новшийн зан гаргаснаа өөрөө ухаарах шиг болов. Тэр анхнаасаа л Сонминд дургүй мэт ханддаг байсан...

"Э-ээжээ? Би яах ёстой юм бэ?... Би ү-үнэхээр залхаж байна? Амьдралаас ч тэр өөрөө ч тэр... Хэрвээ үхчихвэл энэ бү-бүхэн илүү амар байх болов уу? " Жонгүг ээжтэйгээ утсаар ярих бөгөөд тэр яг одоо сургуулийн дээвэр дээр зогсож байна.

"М-Миний хүү юу яриад байгаа юм бэ?... Ч-Чи яг одоо хаана байна ЖОНГҮГ! "

"Магадгүй амьдралынхаа сүүлийн мөч дээр... Б-би учир олдохгүй тэнэг зан гаргаж байснаа мэдэж байна~аа ээжээ. Охиныгоо уучлаарай. Анхнаасаа л таны зөв байсан юм. Сайн сууж байгаарай... Хайрт---"

"Чи юу хийгээд байгаа юм! Галзуурчих аа юу ЖОН СОНМИН! " Тэхён хаанаас ч юм гарч ирэн түүний утсыг булааж авахад Жонгүг шууд л ирчиндээ доош уначихав.

Юуны төлөө амьдарч байгаагаа би үргэлж ойлгодоггүй байсан юм байна... Харин яг одоо л энэ бүхнийг тултлаа мэдэрч байна. Ким Тэхён зөвхөн би чиний төлөө энэ ертөнц дээр оршин тогтнож байж. Харин одоо энэ бүхэн дууссан. Жон Жонгүг гэх нэгэнгүй энэ дэлхий илүү жаргалтай байх болно... Дараа төрөлдөө дахин чамтайгаа уулзах болохоор битгий гуниглаарай. Хайртай шүү?

Жонгүг бүхэл бүтэн 9 цаг тасралтгүй хар дарсны эцэст хамаг хөлсөө дуслуулсаар сэрлээ.

Тэрээр нүдээ хэсэг анин тайвшрахыг хичээж хажуудаа тайван унтах найз залуугаа ширтэж эхлэх нь тэр. Гэнэт түүний бүсэлхийгээр нэгэн гар орж ирэн өөртөө наагаад "Хар дараа юу? " гэсээр үсийг нь үнэрлэхэд Жонгүг хамаагүй тайвшрах нь тэр.

"Үнэхээр жинхэнэ мэт зүүд байлаа... "

ТУРШЛАГА ДУТСАН НАМАЙГ УУЧИЛ. ДАРАА ДАРААГИЙН ӨГҮҮЛЛЭГЭЭР ИЛҮҮ ЧАНАРТАЙ ИЛҮҮ ОЙЛГОМЖТОЙ САЙН ӨГҮҮЛЭЛ БИЧИХИЙГ ХИЧЭЭНЭ ЭЭ.

Энэ хүртэл хамтдаа байсан уншигчиддаа баярлалаа. Таныг хүндэтгэсэн @𝚟𝚗𝚊𝚋𝚒

𝐈'𝐌 𝐀 𝐁𝐎𝐘Where stories live. Discover now